Эрчим хүчний салбарын зарим үйлдвэрийг хувьчлана гэсэн мэдээллийг няцаалаа

 Дэлгэрэнгүй»
Бантагнуулав. Дэлгэрэнгүй»

Шинэ оны мэнд хүргэe!

2013 оны 12-р сарын 31 Нийтэлсэн Батсайхан



Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ
Шинэ жилийг амжилт бүтээлтэйгээр угтан авч
Бүтэн жилийн турш тэр бүхнийг хадгалаарай.
Амжилт бүтээл, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

————————————————————————————————————

Цав цагаан цасан өвлийн

Цантай хүйтэн жаврыг сөрсөөр

Цавчим хангай, цайдам хөндийн 

Цалгар зайдуу холыг туулсаар

Шинэ мянганы гурав дахь он 

Шинэлэн золгохоор ирж байна

Угтан гарах шинэ оны

Урам хайрласан халуун мэндийг

Ажил нэгтэй хамт олондоо

Ар гэрийнхэн, алаг үрстээ

Өөд нь өргөн дэвшүүлж

Өнөд жаргахын ерөөл тавьяа

Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж

Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе!

———————————————————————————–

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай

Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!

———————————————————————————–

Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
Шинэ оны мэндийг хүргэе!

———————————————————————————–

Он солигдох торгон агшинд
Оргилуун дарс шиг оргилсон сэтгэлд
Аз жаргал авчрах гэж
Юм бүхнийг шинэ болгох гэж
Ертөнцийн бүгдийг ариусгах гэж
Шинэ он хаалгыг чинь тогшлоо…
Үүдээ та нээгээрэй!
Шинэ он мэнд хүргэж байна!
Цонхоо чи нээгээрэй!
Аз жаргал 12 цагт ирнэ.
Шинэ оноо хүлээгээрэй!
Шинэ ондоо ажил тань амжилт, орлогоор дүүрэн,
Амьдрал тань тэгш, дүүрэн байх болтугай!
Зовлонгоор хомсдож, жаргалаар бялхаж явах болтугай

———————————————————————————–
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2011 он түглээ
Сайхан баярлаарай

—————————————————————————————————————

Ширхэглэн будрах цагаан цастай

Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэй
Шинэ оноо сайхан угтаарай
Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Халуун дулаахан үгсийг хамтад нь бас шивнэлээ …
HAPPY NEW YEAR!!!

————————————————————————————————————

Зүүдэндээ сарнай дэлгэртэл инээ
Зүрхэндээ нар мандтал инээ
Сэтгэлдээ хайр астал инээ
Сайхан инээд бүхнээрээ
Бүх ертeнцийг гийгүүлж байгаарай.

Төрийн өмчит "Алтай-Улиас­тайн эрчим хүчний систем" компа­нийн харьяанд Говь-Алтай айм­гийн Тайширын усан цахилгаан станц, Гуулингийн усан цахилгаан, Завхан аймгийн Богдын голын цахилгаан станц, Тосонцэнгэлийн усан цахилгаан станц,   Галуутай, Хүнгүйн усан цахилгаан станцууд байдаг аж. Эдгээр усан цахилгаан станцууд охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Завхан аймгийн төвөөс гуч гаруй км зайтай Богдын голын усан цахилгаан станц нь улсын төс­вийн таван тэрбум төгрөгөөр барьс­наас гадна 2005 онд ХБНГУ-ын  буцалт­гүй тусламжаар тоног төхөөрөм­жийг нь шинэчилсэн байна. Уг цахилгаан станц зуны 5-6 сард  360 гаруй сая төгрөгийн цахил­гаан Завхан аймгийн Улиастай хотын иргэдэд борлуулдаг хэдий ч татварт Х тайлан гаргадаг аж.

Санхүүгийн Х тайлантай хэр­нээ Завхан аймгийн удирдлага ногдол ашиг хүртдэг, найр наадам ивээн тэтгэдэг гэх яриа байгаа юм. Усан цахилгаан станц бол ус л байхад ажиллаж байдаг, түүхий эд авах гачлангүй үйлдвэрлэл аж. Богдын голын усан цахилгаан станц найман ажилтантай бөгөөд нийт цалин, зардал нь нийлээд зургаан сарын туршид 20 гаруй сая төгрөг гардаг гэнэ. Бага зардлаар их ашиг олдог цахилгаан станцын  бусад мөнгө хаашаа ордог вэ гэдэг нь сонирхолтой байгаа юм.

Төрийн өмчийн хорооноос Богдын голын усан цахилгаан станцыг "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" компанид шилжүү­лэх шийдвэр гаргасан. Гэтэл Зав­хан аймгийн "Улиастайн эрчим хүч" гэдэг компани өгдөггүй байна. Бүх тамга тэмдэг, Х тайлан нь Алтай-Улиастайн эрчим хүчний систем" компани дээр  байдаг ч ашиг орлого нь ирдэггүй аж. Өөрөөр хэлбэл саалийн үнээ нь төрийн өмчит "Алтай-Улиастай эрчим хүчний систем" компанид бүртгэлтэй ч ашиг шим, сааль сүүг нь "Улиастайн эрчим хүч" гэдэг  хувийн компанид орчихдог байна.

Орон нутгийн болон хувийн өмч хоршсон "Улиастайн эрчим хүч" компанийн ТУЗ-ийн даргаар нь Завхан аймгийн ИТХ-ын дарга Ж.Жамьянтив ажилладаг байж. Төрийн өмчийн "сааль сүү" хувийн компани руу ороод байна гэх хэл ам гарангуут ТУЗ-ийн даргаасаа татгалзсан гэнэ. Төрийн өмчийн хорооноос Богдын голын усан цахилгаан станцыг "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" компанид шилжүүлэх гэж очсон ч чадаагүй байна. С.Баяр, Сү.Бат­болд, Н.Алтанхуягийн Засгийн газруудын тогтоол, шийдвэр гар­гадаг ч Завхан аймгийн удирдлага өгдөггүй байх юм.

Засгийн газрын тогтоолыг биелүүлэхгүй байгаагийн цаана төрийн өмчийг "саах" гэсэн орон нутгийн удирдлага, хувь хүмүүсийн сонирхол бий гэдэгтэй Төрийн өмчийн хороо санал нэгддэг байна. Нөгөөтэйгүүр төрийн өмчит "Алтай-Улиастай эрчим хүчний систем" компани өнгөрсөн жил 1,8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан аж. Гэтэл сул орлого ордог Богдын голын усан цахил­гаан станц гэх мэт компаниудыг орон нутгийн удирдлага, хувийн компанитай нийлэн ашиглаж байгаагийн цаана авлига бий гэх хардлага байгаа юм.

Богдын голын цахилгаан станц ийнхүү толгой компаниасаа тасарч үйл ажиллагаа явуулдаг хэдий ч төсвийн татаасаас ичих ч үгүй авдаг гэнэ. Бүх л засвар үйлчилгээ нь "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" компанийн ажилтнууд хийдэг байна.

Өдрийн сонин Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

ТҮЦ машин иргэдийн халааснаас 600 гаруй сая төгрөг хэмнэжээ Дэлгэрэнгүй»

Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоод хамтран хэлэлцээрийн ширээний ард сууснаар ирэх онд цалин, тэтгэврийн санг 35 тэрбум төгрөгөөр өсгөх шийдвэрт хүрчээ. Энэ талаар өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Монгол Улсын 2014 оны төсвийн төсөлд цалин тэтгэврийн нэмэгдлийг 200 тэрбум төгрөгөөр тусгажээ. Гурван талт хэлэлцээрийн үр дүнд 35 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн юм байна. Ийм шийдвэр гаргахад эдийн засагчдын байр суурийг сонсч, судалгааг нь үндэслэн гаргасан тухай Хөдөлмөрийн сайд онцоллоо. Мөн ирэх онд цалин, тэтгэврийг нэмэхдээ зарлахгүй, энэ нь үнийн өсөлтөөс сэргийлж буй хэлбэр гэнэ.

Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхэд зарцуулах 235 тэрбум төгрөгийн 139 тэрбум нь төрийн албан хаагчдын цалинд, үлдсэн нь тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд тус бүр хуваарилагдах аж.

Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээр цаашид үргэлжлэх юм байна. Ингэхдээ УИХ-аас 2014 оны нэгдсэн төсвийг баталсны дараа аль салбарын цалинг хэдий үед нэмэх тухайд тодорхолох аж.

Зээлгүй хүн “ядуу”

2013 оны 11-р сарын 11 Нийтэлсэн Батсайхан
Зээлгүй хүн “ядуу” Дэлгэрэнгүй»

Дэлхийн хямралд Монгол бэлэн үү?

2013 оны 10-р сарын 26 Нийтэлсэн Батсайхан


Дэлхийн хямралд Монгол бэлэн үү?
Авлигатай төсвөө хэлэлцэж, мөнгөний бодлогоо ярилцаж буй Монгол Улсад эдийн засгийн өсөлт хоёр жилийн өмнөхөөсөө бараг 10 хувиар буурчээ. 2011 онд анх удаа 17 хувийн өсөлтөөрөө ялгуусан амжилтаа дуурсгаж байсан бол ирэх онд 10 хувийн өсөлт гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурч, хөрөнгө оруулалт саарсан нь энэ бүхний шалтгаан юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж, алтаа ил тодоор тушаахад нь хүртэл хууль санаачлаад батлуулахаар шамдаж буй Монгол Улсын парламентын өдөр тутмын гал тогооны эдгээр ажил хямралыг давахад хэрхэн нөлөөлөх бол. Учир нь дэлхийн зах зээл дээр бидний тооцоолсноос өөр дүр зураг бий болоод байна.

Ази хямралтай тэмцэж байна


Азийн хөрөнгийн биржүүдийн индекс өнгөрсөн хэдэн өдөрт дараалан унаж байна. Учир нь хөрөнгө оруулагчдын урам хугарч эдийн засгийн цаг агаар “хүйтэрч” эхэлсэн нь үүнд нөлөөлжээ. Өмнөд Солонгосын гангийн хамгийн том үйлдвэрлэгч болох “Поско”-гийн хувьцааны ханш энэ оны худалдааных нь урьдчилсан төлөв гарсны дараа 1.1 хувиар унасан юм. Харин монголчуудын эртний танил болсон цахилгаан барааны үйлдвэрлэгч “LG Electronics Inc”-ийн хувьцааны ханш өнгөрсөн улиралд ашиг орлого нь буурснаас шалтгаалаад 3.3 хувиар унажээ.

Тэгвэл санхүүгийн үйлчилгээгээр Австралид мэргэшсэн, даатгал, тэтгэврийн хамгийн том компани болох “AMP Ltd”-ийн ашиг энэ улиралд бүр 65 сая австрали доллараар буурах төлөв гарсны дараа хувьцааных нь ханш 4.3 хувиар уналаа. “Компаниудын орлого буурахаар төлөв ажиглагдсан нь зохиомол хэрэг биш юм. Экспортоос хамааралтай Япон компаниуд, тухайлбал “Canon”-д оны эхнээс иенийн ханш сул байсан нь өгөөжөө өгсөн. Гэвч одоо энэ байдал зогсоод байна. Хүмүүс эдгээр компанийн хувьцааг авах эсэхэд одоо дахин бодож эхэллээ” хэмээн Мелбурнд төвтэй “IG Ltd.” Компанийн зах зээлийн стратегич Эван Лукас “Блүүмберг”-д ярьжээ.

Зэсийн үнэ 13 хувиар унана гэв

Эммигийн шагналт санхүүгийн мэдээллийн онлайн эх сурвалж болох “Minyanville Media” цахим хуудаст мэдээлснээр ирэх онд зэсийн нийлүүлэлт хангалттай байх нь. Ирэх арванхоёрдугаар сард биетээр хүргэгдэх зэсийн ханш өнгөрсөн сарын байдлаар нэг паунд буюу 45.6 гр нь 3.24 ам.доллартай байлаа. Өөрөөр хэлбэл энэ нь урьдчилсан байдлаар одоогийнхоос 1.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин энэ жилийн сүүлээр энэ улаан металлын ханш 13 хувиар унах төлвийг шинжээчид гаргаад байна. Лондон дахь олон улсын  барааны зах зээлийн CRU төвийн менежер Питер Чилчикийн хэлж буйгаар зэсийн үнэ үргэлжлэн унах  төлөвтэй аж.

 “Зэсийн үнэ бага байх төлөв нь зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсч буйтай холбоотой. Тиймээс бидний таамаглаж буйгаар ирэх онд нийлүүлэлтийн илүүдэл арай багасах байх. Гэвч 2015 онд дахиад илүүдэл бий болно” гэж тэрээр ярьжээ. CRU-гээс гаргасан зэсийн үнийн урьдчилсан төлвийн тайланд дурдсанаар энэ оны сүүлийн улиралд АНУ-ын Төвбанк бонд худалдан авахаа зогсоож, Хятадын эдийн засаг суларч буй нь зэсийн үнэд нөлөөлөхөөр байгаа юм.

Сургааль, онч үгс

2013 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Батсайхан
Уур уцаарыг хайр сэтгэлийн адил үг хэлгүйгээр ойлгож болно. Пер Фабиан Лагерквис Яруу найргийн хувьд хамгийн хүнд нүгэл нь уйтгар болой. Томас Стернз Элиот Аливаа нөлөөнөөс айдаг хүмүүс өөрийн сэтгэлийн ядуурлыг Хүнийг мэдье гэвэл зан аашийг нь үз. Хүүхдийг мэдье гэвэл тоглоомыг нь үз. мэдэхгүй Байгалийг ажиглаж түүний заасан замаар явах хэрэгтэй. мэдэхгүй Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий. мэдэхгүй Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар. мэдэхгүй Үзэл санааны төлөө үхсэн хэнч болов дэмий үхдэггүй дуугүй хүлээн зөвшөөрдөг. Андре Найрлаж суугаа нөхөдрүүгээ биш, зовлонд унасан нөхөдрүүгээ л бүхнээ орхин яарах хэрэгтэй. Хилон Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй. Лихтенберг Өөрийн хүссэний хэрээр биш харин нөгөө хүний боломжийн хэрээр бусдаас тус дэм харж бай. Лихтенберг Юм бүхэнд эргэлзэж үз. “Хоёр хоёрын дөрөв” хэмээх аксиомд ч эргэлзээд үз. Лихтенберг Хүмүүжил бол нэг бодлын шинээр төрөх үйл явц. Лихтенберг Хуучин зүйлсээс шинийг нээх чадвартай хүн л багш байж чадна. Күнз Хэрвээ тэр алдаа гаргаагүй бол, бүр багыг хийх байсан. Марциал Шунан тачаадахгүйгээр агуу ихийг бүтээж байсан түүх үгүй. Г.Галилей Их юм уншсан чалчаа хүн бол тэнэг хүмүүсийн хамгийн яршигтай төлөв нь. Жеймс Тейлор Бидний мэдэх зүйл маань хязгаартай, мэдэхгүй зүйл маань л хязгааргүй. Пьер Лаплас Тэнэг ярьснаас ухаантай жимийсэн нь дээр. Публилий Сир Уран үг бол санааны уран зураг мөн. Б.Паскаль Суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна. Жон Милль Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ. Кристиан Боуви Хүний уран сэтгэмжээс илүү эрх чөлөөтэй юм юу сан билээ? Хьюм Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь. Э.М.Капиев Уулзсан хүнийхээ ухаанд нь тааруулж ярь. Саади Хүнийг уйлуулъя гэвэл өөрөө уйл. Гораций Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна. Низами Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг. П.Буаст Олон дахин бодож ганц удаа шийдвэр гаргах нь зүйтэй. мэдэхгүй Гай зовлонгийн өмнөөс ухарч болохгүй, харин түүний өөдөөс шулуухан явах хэрэгтэй. мэдэхгүй Амьдарч байхдаа үхлийг хүсэх нь үхэх цаг болоход амьдралын тухай шаналдаг шиг хулчгар явдал болой. мэдэхгүй Юуны ч тухай асуудаггүй хүн юу ч сурдаггүй. мэдэхгүй Ихийг мэдэхээс сайныг мэдэх нь чухал. мэдэхгүй Зүрх сэтгэл бол агуу зүйлсийн хөшүүрэг мөн. -Тэсвэргүй сул доройтнууд чанга, сахилгатай хүмүүсийн үнэгүй олдгийг их үнээр олж авдаг. Франц үг Илүү их амжилтанд хүрэх чадвар хүн бүрт бий. Зөвхөн үүнийгээ л илрүүлэх хэрэгтэй. мэдэхгүй Алт мөнгийг гангаар шалгадаг шиг хүмүүнийг магтаалаар сорино. Соломон хаан Өөрийгөө бүү магт. Өрөөлд түүнийгээ даатга. Нэгийг ч болов мөрдлөг болгоорой.. Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/ Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин мэддэгүй байх нь олон. /Лаоз/ Бурхан ч сэтгэлээс гардаг. Буг ч сэтгэлээс бүтдэг. /Данзанравжаа/ Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/ Амьдралд чи дуртай юу? Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/ Өнөөдөр бахархах юмгүй хүн л Өчигдөрийнхөө гавьагаар сагсуурдаг. /Цицерон/ Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. /Александр Поун/ Ямарч ажлыг залхуурал маш хүнд болгодог. /Франклин/ Хүн болгонд л тэнэг бодол төрдөг. Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/ Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад Өөрийгөө том хүн гэж бүү бод. /Пифагор/ Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. /Александр Поуп/ Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь Ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттис Клаудиус/ Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте/ Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал/ Ямар үг хэлнэ тийм л хариу сонсоно. /Хомер/ Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг. /Плавт/ Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй, дахиж уулзахгүй байж магад. /Ярослов Галан/ Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. (К.Маркс) Онч үгсийг хэрэглэвэл: Үг цөөн, Утга агуу болно… Өөртөө тохирох хүнийг хайснаас Өөрөө хүнд тохирч сур… Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Суут их богд Чингис хаан Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр боломж, ирээдүй бол бэлэг. Махатма Ганди Ихэнх хүмүүс дурсамжаа туршлага гэж бодон эндүүрдэг. Билл Гейтс Би азын тэнгэр байдаг гэдэгт хатуу итгэдэг Их ажиллах тусам их аз дайрдгийг бас анзаарсан. Томас Жеферсoн Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг. А.С.Макаренко Гутранги үзэлтэн боломж бүхэн дотроос хэцүүг нь хардаг Харин өөдрөг үзэлтэн хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. У.Черчилл Ухаантай хариулт сонсоё гэвэл Ухаантай асуулт асууж сур… Гёте Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй бөлгөө. Эпихарн Хүн амжилтанд хүрэхийнхээ өмнө маш их ядарч туйлддаг Түүнийг дөнгөж цаана амжилт байдаг. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз болдгийг сана Өчүүхэн маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ. Далай лам Урсгал голийн усанд 2 орж болдоггүй. Өнөөдөр чамд дахиж олдохгүй… Их сэтгэгч Гэраклит Итгэл хүч болдог. /эртний нэгэн улсын цэргийн хуягны бичээс/ “Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг…” (Heaven helps those who help themselves) Бодлоо ажигла таны үг болон илэрдэг Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг Амжилт гэж амжиж чадахыг хэлнэ. Бар ууланд байхдаа бар, уулнаас буухдаа нохой болдог. Араатныг дийлдэг хүнийг хүчтэн гэнэ Өөрийгөө дийлдэг хүнийг ухаантан гэнэ Хэн ч чамайг чиний зөвшөөрөлгүй гомдоож чадахгүй. /Элианор Рузвельт/ Бид өөрсдөө л өгөөгүй цагт Бидний өөрийгөө хүндлэх үзлийг хэн ч булааж авч чадахгүй. /Ганди/ Сэтгэл байвал сэрээгээр ч шөл ууна Бүхний тэргүүнд явах нууц бол түрүүлж эхлэх явдал юм. Mark Twain Тэнэг хүн чамайг магтахад чи түүний тэнэгт эргэлзэж эхэлдэг.. Хүн юу хэлэхээ мэддэг байх нь хангалттай бус Харин түүнийгээ яаж хэлэхээ мэддэг байх хэрэгтэй. Аристотель Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. (Пифагор) Чамайг төрөх үед чи уйлж хорвоо дэлхий баясана. Чамайг үхэх үед хорвоо дэлхий уйлж, чи баясахаар амьдар. Амьдрал бол сул хяналт - Хатуу шалгалт.. Довтолж буй дайснаас биш Долигнож буй анд нараасаа болгоомжил Юм мэддэг, түүнийгээ мэддэг хүнийг мэргэн хүн хэмээнэ. Дагагтун. Юм мэддэг, түүнийгээ мэддэггүй хүнийг унтаж буй хүн хэмээнэ. Сэрээгтүн. Юм мэддэггүй, түүнийгээ мэддэг хүнийг юм сурах хүн хэмээнэ. Сургагтун. Юм мэддэггүй, түүнийгээ мэддэггүй хүнийг илжиг хэмээнэ. Зайлуулагтун. Зориг үл хүрвээс ухаан үл хүрнэ.. Нэг хаалга хаагдахад дараагийнх нь онгойдог. Гэвч бид хаагдсан хаалгаа л гунигтайгаар харсаар Шинээр нээгдсэн хаалгаа анзаарахгүйн бий. Гайхамшгийг хvсч буй хvнд тэвчээр хэрэгтэй. Бэрхшээл тулгарсан үед Зорилгоо улам томосгож байх хэрэгтэй Тэр үед бэрхшээл болгон өчүүхэн болдог….. Шадарлан явж хүчээ өгсөн бол Сарьсан дээлтэд ч суудал өгч ноён болго. Бэрхшээл гэдэг бол ажлын энгийн нэг л хэсэг. Шүүмжлэлээс шүр сувдыг нь олж түүх ёстой. Таны хамгийн хэцүү үйлчлүүлэгч Таны хамгийн сайн зөвлөх байдаг. Нохой хүний хэлээр ярина гэдэг гайхамшиг Хүн нохойн хэлээр ярина гэдэг гутамшиг Амьдрал бол түүний тухай бидний бодол юм Тоглоом дуусахад, хүү ч ноён ч адилхан л саванд ордог. Итали үг Сайхан сэтгэл бол хэзээ ч хуучирдаггүй цорын ганц хувцас Амжилт олохын тулд биш үнэ цэнийн төлөө амьдар. /Альберт Эйнштейн/ Биелүүлэх чадал заяагаагүй тийм хүсэл хүнд төрдөггүй. Сонголт хэзээд байдаг харин Сонгох чадвар хүн бүрт байдаггүй Холыг харсан хүний ухаан түүнийг байж суухын аргагүй болгож Амьдралын төлөөх тэмцэл рүү маш хурдан оруулдаг. Харин өнөөдрийг харсан хүн тэр дороосоо л амьдралиа хайгаад байдаг….. “Сэтгэлд зай олдвол бөгсөнд зай олдоно” Хятад зүйр үг Агуу хvмvvс сэдэв ярьдаг Энгийн хvмvvс амьдрал ярьдаг Жижиг хvмvvс хvн ярьдаг Зорилготой хvн таваг дvvрэн боломж ярьдаг Зорилгогvй хvн таваг дvvрэн бэрхшээл тоочдог Хvчирхэг нь боломжийг бvтээдэг Оюунлаг нь боломжийг ашигладаг Сул дорой нь боломжийг хvлээдэг Тэнэгvvд нь боломжийг алддаг Учир мэдэхгүй хүнд сургааль үг хэлэх Ургац үзэхгүй газар тариа хаясантай ижил… Авах хvнд нэг vг ч эрдэнэ Орхих хvнд мянган сургаал ч улиг. Д.Равжаа Чингис хааны алтан сургаалиас Даян дэлхийг түвшитгэн зассугай гэхүл Даяар олон иргэнийг хураан эедүүлэгтүн Дэлхийн хүмүүн олныг эедүүлье гэхүл Далай их сэтгэл итгэлийг ологтун Gants sain zuil bol medleg, gants muu zuil bol tuuniig toohgui baih yavdal yum Hun hezee yu hiisnee bish, harin tsaashid uur yu hiih ve gedgee harah heregtei Хүний итгэлийг олох амархан Тэр итгэлийг даана гэдэг л хамгийн хэцүү, Аав ээжээсээ алганы амт үзэж явсаных Одоо би өдий зэрэгтэй яваа юм аа Хүнд та хариу нэхэлгүй тус бол Хариу нь хүсэлтгүй өөрөө ирдэг юм тэр л жинхэнэ тус Эдээр урам хайрлахаас Итгэлээр урам хайрла Танин мэдхүйн баялаг бол байгалиас хүнд заясан хамгийн сайхан хишиг юм. А.Эйнштейн Худал үнэнд нуугдах Үнэн худалд нуугдах үе бий. . Агуу хүмүүс сэдэв ярьдаг Энгийн хүмүүс амьдрал ярьдаг Жижиг хүмүүс хүн ярьдаг Зорилготой хүн таваг дүүрэн боломж ярьдаг Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог Хүчирхэг нь боломжийг бүтээдэг Оюунлаг нь боломжийг ашигладаг Сул дорой нь боломжийг хүлээдэг Тэнэгүүд нь боломжийг алддаг. Ugsun vvrgiig yal bish uuriiguu taniulah bolomj gej huleen avsan ni gyalalzdag. "Өмдгүй байж, өвдөг цоорхойг шоолов", "Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харав" "Бардам ам шалдан гуя" "Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм" "ЦЭЦЭНИЙ ГАРТ ОРСОН ХОР Ч ЭМ БОЛДОГ, ТЭНЭГИЙН ГАРТ ОРСОН ЭМ Ч ХОР БОЛДОГ" КАЗАНОВА. Даян дэлхийг түвшитгэн зассугайгэхүл Даяар олон иргэнийг хураан эедүүлэгтүн Дэлхийн хүмүүн олныг эедүүлье гэхүл Далай их сэтгэл итгэлийг ологтун Эгэл иргэн олны сэтгэл итгэлийг олвоос Энэхэн дэлхий даяараа энхжин болмуй Хол ойрынхоны сэтгэлийг сэвтээн алдвал Хотол дэлхийг алдсанаас ялгаа үгүйг мэдтүгэй… Чингис хааны сургааль “Эцсийн vр дvнгийн талаар байнга бодож, шаналж явдаг хvн ажил vvргээ гvйцэтгэх явцдаа сэтгэл санаа нь vймэрдэг. Тиймээс тогтворгvй тэвчээргvй болсон тэр хvн хvссэн vр дvндээ хvрч чаддаггvй бөгөөд хэнд ч vнэнч бишээр ханддаг” Тэвчээр хүнд ухаан хайрладаг. Тэмцэл хүнд жаргал хайрладаг. Мөнгө хүнд хөгжил хайрладаг. Мөрөөдөл хүнд ирээдүй хайрладаг Алтан зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүй таньсан хүн л мэргэн болой. Буддa Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар. Сенека Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий. Хилон Ойр орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа. Демокрит Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно. Марк Твен Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй. В. Гете Бусдын үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил."Байгаа мөртлөө байхгүй " хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой. Хераклит Нэг пийшинг түлээгээр дүүргэхээс, хоёр пийшин барих нь амархан. Бенжамин Франклин Бээлий өмссөн муур хулгана барьж чаддаггүй. Бенжамин Франклин Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай. Бенжамин Франклин Үгээ хурцалж, улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч ингэлээ гээд та ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул, энэ нь ямар ч ашиггүй ялалт юм. Бенжамин Франклин Шударга хүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол түүнийг шударга бус явдалд хардах. Шекспир Нэр төр бол гадаад хүн чанар, хүн чанар бол дотоод нэр төр. Шопенхауэр Магтаалд хайнга нь биш, зэмлэлд анхаарамжтай нь л ёстой даруу хүн буюу. Жан Поль Бүх зүйлд хэмжээг барих хэрэгтэй, даруу байхад ч мөн адил. Анатоль Франс Өөрт таагүй үед бид "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд их сайхан байгаа даа" гэж боддог. Харин сайхан байгаа үедээ "Хаа нэгтээ хэн нэгэн хүнд муу юм тохиолдож л байгаа даа" гэж ер боддоггүй. Тэгэхээр бүх юм сайхан байна. Бурхан минь, хичнээн сайхан байна аа! Ингээд л гүйцээ... Василий Шукшин Хүсэл бүхэндээ дараахь асуултыг дагуулж бай: Хэрэв миний хүсээд яваа зүйл биелчихвэл яах вэ? Биелэхгүй бол яах вэ? Эпикур Бидэнд байдаг хамгийн нийтлэг зүйл юу вэ? -Найдвар. Юу ч байхгүй хүнд ч гэсэн найдвар байдаг. Фалес Өөрсөдтэй нь хүн шиг харьцаад эхлүүт л мал болчихдог хүмүүс олон бий. Василий Ключевский Өөрт таашаал баяр бахархал өгөх тийм ажлыг хийж байгаа тэр хүмүүс аз жаргалтай. Ахмад Энди Бусдыг дийлдэг хүнийг хүчтэй өөрийгөө дийлдэг хүнийг ухаантай гэдэг. Күнз Биес нь хол байсан ч гэлээ сэтгэлээрээ нэг байхыг найзууд гэдэг. Мишел Монтень Ихийг сонсож, бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан" Зенон Эрхэм та ХААН шиг, ШҮҮГЧ шиг ч амьдарч болно. Харин ХҮН шиг үхэхээ мартав даа. Д.Уэбстер Хэрвээ та чадна гэж бодвол таны зөв. Яагаад гэвэл та чадна. Хэрвээ та чадахгүй гэж бодвол бас л таны зөв. Яагаад гэвэл та чадах байсан ч чадахгүй. Хувирч өөрчлөгддөг мэдрэмж хэзээ ч эн тэргүүнд байх ёсгүй. Уншиж байгаа номын хэсгээс... "Итгүүлж сэнхрүүлэх нь албадлагаас илүү үр дүнд хүрдэг." Эзон "Үг хэлэнд бүү итгэ, үзэл бодолд ч бүү итгэ. Гагцхүү үйл хэрэгт нь л итгэ. " "Ямар ч онол, программ, улс төрийн бодлого нь байгууллагыг амжилтанд хүргэж чадахгүй. Үүнийг зөвхөн хүмүүс л хийж чадна." А. Морита Өглөө босоод хийх юмаа бод Орой унтахдаа хийсэн юмаа бод С.Пифагор Оросын нэрт зохиолч Н.Островскийн "Хүнд хамгийн эрхэм зүйл амьдрал. Тэрбээр ганцхан удаа олдох бөгөөд түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлсний төлөө хожим харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй" гэсэн энэ үгэнд би дуртай. Хамгийн инээдтэй хүсэл бол хүн болгонд таалагдах гэсэн хүсэл би энэ үгэнд үнэхээр дуртай, энийг хэлсэн хүн ямар агуу вэ? Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг. Демокрит Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр. Соломон Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог. Бекон Юу ч хийлээ гэсэн, үнэн хэзээд бүрэнхийг нэвт цойлон гарч ирдэг. Локк Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай. Пифагор Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй билээ. Эпихарм Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв. Периандр Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин юу ч мэддэггүй байх нь олонтаа. Лаоз Үнэн үг уран гоё байдаггүй. Лаоз Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амархан. Питтак Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар . Сенека “Ихийг сонсож , бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан. Зенон Уйлах хэрэггүй, инээх хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй. Гагцхүү ойлгож үз. Спиноза Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл мөн. Сенека Муу хүмүүсийн шүүмж гоочлол бол магтаал л гэсэн үг. Сенека Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж. Августин Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ. Т. Фуллер Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй. Сенека Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай. Арслан мэт ноёдыг барс мэт түшмэл дагах, барс мэт ноёдыг ирвэс мэт түшмэл дагах, ирвэс мэт ноёдыг чоно мэт түшмэд дагах, чоно мэт ноёдыг үнэг мэт түшмэл дагах. Оюунтүлхүүр Тэнэг хүн дутагдлаа зөв болгох гэж ажилладаг бол, цэцэн хүн дутагдлаа засах гэж ажилладаг. Л.Түдэв Хэдийгээр ичимхий зангаас тэнэг байдал бишгүй гардаг ч тэнэгүүд хэзээ ч ичдэггүй юм байна. Үнэн үг Ер нь өнгөрснөө ихээхэн дурсдаг хүн залхуучуудын эгнээнд хамаарагддаг. Д.Баяндалай Хоёр сэтгэлт эрийг эр бус, эм гэлтэй Нэгэн сэтгэлт эрийг эр бус эрдэнэ гэлтэй Алтан товч Эрдэм номыг сур ах дүү нар минь Эрх биш нэгийг оролдоод эхэл Эхэлсэн тэр нэг зүйлээ Эцэст нь хүртэл оролдоод үз. Д.Нацагдорж Монгол гэдэг нэр бидний төрсөн заяа, амьдын гавьяа, бидний өмч, бидний хувь тавилан. Ц.Мухар Хараалыг инээмсэглэлээр хариулж, уужуу сэтгэлээр эмчилнэ. Д.Баяндалай Бодисын дотор хүний бие юутай гайхамшиг Бодол мэргэн ухаан гүн, эрдэм төгөлдөр юутай сонин. Хүний дотор баясгалантай бол юутай сайхан Хүний дотор зовлонгүй бол юугай сайхан. Д.Нацагдорж Сайхан санаа гэдэг бусдын сайхан санааны үргэлжлэл байдаг. Ц.Баатархүү Ямар нэгэн ажлыг хийхэд ухаан дутна уу л гэхээс илүүднэ гэж огт үгүй. Д.Баяндалай Өвчин бага боловч үхлийн шалтгаан Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан Д.Равжаа Хэрүүл шуугиантай орчноос буян заяа зугтдаг Д.Цэдэнгухаа Таны аз жаргал цэвэр ариун, уураг тархи гэгээн тунгалаг, ухамсарлах сэтгэл үнэнч шударга, бие махбодь эрүүл саруул болж төлөвшихөд номын өглөгч чанар оршино. Д.Баяндалай Бие нь хүрэлцэж хиртэнэ Хэл нь сонсож бохирдоно, Сэтгэл нь бодолхийлж гутна. Д.Баяндалай Дарга ажлаа удирдан залдаг бол удирдагч тэднийг дасгалжуулдаг. Дарга эрх мэдэлд түшиглэдэг бол удирдагч сайн өсөлтөд тулгуурлана. Дарга айдас төрүүлдэг бол удирдагч бүтээлч байдлыг урамшуулдаг. Дарга би гэдэг бол удирдагч бид гэдэг. Амьдралаас ургасан үг Зөвхөн ухаантай эхнэрүүд л хэзээ, хаана, ямар үед, юу гэж хэлэхээ мэддэг. Монгол үг Ямар хүмүүжилтэй хүн байна тийм нөхөрлөл, нийгэмшлийн хэм хэмжээг тогтооно гэсэн үг юм. Д.Баяндалай Гадаад үгээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө Гадна биеэрээ гангарагсад үр угсаагаа мөхөөнө. Л.Түдэв Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог Ухаан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог. Д.Нацагдорж Хүн эхээс мэндлэхдээ гараа атгаж төрдөг, энэ дэлхийг орхиж явахдаа гараа дэлгэж оддог. Д.Баяндалай Багш өнгөрснийг таньж, одоог мэдэрч, ирээдүйг таамаглах амьд төхөөрөмж юм. Д.Баяндалай Нөхөргүй бүсгүй цэцэг шиг хатна, эхнэргүй эр элс шиг нурна. Б.Гэрэл Зүүдэлж олбол үрэгддэг Зүдэрч олбол үрждэг Зүйр үг Амьдрал бол боломж, түүнийг бүү алд. Амьдрал бол гоо сайхан, түүнийг бишир. Амьдрал бол мөрөөдөл, түүнийг биелүүл. Амьдрал бол хайр, тиймээс хайрла. Амьдрал бол зовлон, түүнийг даван туул. Амьдрал бол оньсого, түүнийг таа. Амьдрал бол амьдрал, түүнийг авар. Амьдрал бол аз жаргал, түүнийг өөрөө бүтээ Амьдралаас ургасан үг. Күнзийн Сургааль Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог Ухаантай хүн эсрэгээрээ, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг. Күнз Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал. Күнз Ноён нуруутай эр хүн хонхтой адилхан. Цохихгүй л бол дуу гарахгүй . Күнз Хорвоо дээр би ямар ч мэдлэгтэй төрөөгүй. Мэдэхгүй тэр бүхнээ би гагцхүү үнэн мөний тус дэмээр таньж авсан. Ноён нуруутай эр хүний ёс суртахуун салхи мэт, дорд сурталтай хүний авир өвс мэт.Салхи хаанаас байна, тэр зүгт өвс хаашаа ч хамаагүй тонголзож байдаг. Ариун сурталт эр хүн ёс зүйг санаж явдаг, дорд хүн яавал сайхан амь зуухаа л боддог.Ариун сурталт эр хүн хууль зөрчихгүйг боддог, дорд хүн ашиг олохоо л боддог. Чи өөртөө бүү учраасай гэж боддог зүйлээ бусдад бүү учруул. Күнзи Юу ярьж буйг нь мэдэхгүйгээр хүмүүсийг таних арга байхгүй. Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгэх л тун муу хэрэг. Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг. Дөчин нас хүрсэн мөртлөө таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн бол нэгэнт дууссан хүн. Шударга хүн бусдын мөрөөр явдаггүй. Өөртөө хатуу бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна. Хүн л замыг өргөсгөдөг. Харин зам хүнийг биш шүү. Мунхаг хүн өөрийг нь ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүст ойлгуулж чадахгүй байгаадаа харамсдаг. Мэргэн ухаанд хамгийн ойрхон цэг бол аливаа юмны алтан дундаж юм. Түүнд хүрэхгүй байна гэдэг нь түүнд дайраад анзааралгүй өнгөрөөд явчихтай адилхан. Хэн нэгний ухааныг бусдын ухаантай харьцуулж болно. Харин хүний тэнэгийг өөр хэний ч тэнэглэлтэй жишин харьцуулахын аргагүй. Эмэгтэйчүүд хийгээд дорд эрчүүдтэй харьцах тун хэцүү. Хэрэв тэдэнтэй ойртон дотносох юм бол, үгийг чинь сонсохоо болино. Холдох юм бол, тэдний зүгээс чамайг зайлшгүй үзэн ядах болно. “We must become the change we want to see” Махатма Ганди “Өөрчлөхийг хүсч байгаа өөрчлөлт нь бид өөрсдөө болох ёстой” Махатма Ганди Далай ламын Мянганы сургааль Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана . Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд . Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3- н зарчимыг мөрд . Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана . Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ . Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай . Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай . Бусадтай нээлттэй бай , гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд . Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана . Нэр төртэй сайхан амьдар . Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно . Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань , таны амьдралын тулгуур , суурь мөн . Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм . Газар дэлхийтэй эелдэг харьц . Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч . Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана . Юуг орхиж , юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ . Эдгээр нь шинэ мянганы босгон дээр Далай ламын айлдсан сургааль үгс болой . Хvмvvс маш их хvсэж байгаа юмандаа амархан итгэдэг – Вольтер Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг -- Монтень Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж -- Гэгээн Августин Баяжих хамгийн дөт зам бол баялагийг vл ойшоох явдал -- Сенека Ямагт шудрага ариуны төлөө явдаг, намтартаа балаг мөргvй, даруу төлөв хvнд амьдрал хэцvv -- Будда Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгvй байх явдал -- Кvнз Нэн тvрvvнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз -- Пифагор Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдvйд хйих vйлдлийн эхлэл -- Лаоз Аливаа юмны хэмжээг мэддэг хvнд азгvй явдал тохиолддоггvй -- Лаоз Зовох цагтаа сэтгэлээр бvv уна. Чи ганцаараа зовоогvй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг vхэхээс дээр -- Эзоп Ухаан мэргэнээс олон гай vvсдэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн vг -- Цэцэн Соломон Бусдын атаархлыг төрvvлдэггvй хvн ямар ч vнэ-гvй билээ -- Эпихарм Хэмжээ гэдэг бvхнээс чухал -- Клеобул Олз олохдоо хамгийн их баярлаж таашаал авдаг хvн бол хvн билээ -- Биант Сайн удирдах аргад урьдаар гэр бvлийнхээ дотор суралцаж боловсор -- Хилон Дуугvй суух нь ярианы хvчийг нэмнэ, цагаа олох нь дуугvй суухын хvчийг нэмнэ -- Солон Шунал хэзээ ч ханадаггvй -- Питтак Хамгаас шилдэгт өөрөө суралц, хамгаас шилдэгт бусдыг сурга -- Фалес Хvн хог новш мэт авьдарч хог новш мэт vхдэг -- Розанов Нэгэнт өөрийгөө олж авсан хvн орчлон дээр ахиж юуг ч гээдэггvй. Нэгэнт доторхи хvнээ таньж авсан бол өрөөл бусдыг ч төвөггvй ойлгодог. Өөрийгөө голно гэдэг ухаантай амьдрах зайлшгvй нөхцөл. Өөртөө сэтгэл дундуур байхаас л боловсорч хөгжихийн эхлэл тавигддаг юм. Хэн ч тvvнд атаархадаггvй бол, тvvний амьдралд атаархмаар юм vгvй гэсэн vг. Ямагт хvрч чадахгvй зvйлдээ дурлаж амьдрах хэрэгтэй. Өөдөө тэмvvлдгийнхээ хvчинд л хvн өндөр болдог. Эрч хvчтэй байна гэдэг . . . vvрдийн таашаал цэнгэл мөн. Хурц vгнээс ул мөр vлддэгсэн бол бид цөмөөрөө нэл шарх сорви явах сан. Санамсаргvй алдаа гаргасан хvн бусдын дvргvйцлийг тийм ч хvчтэй өдөөдөггvй. Хvнийг аврахын тулд тvvнийг эмзэглvvлж болно. Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө ч бус, цагийг нь олж өгөхдөө бас байдаг юм. Эр зоригийн дараа орох сайхан зvйл бол айж байгаагаа хvлээн зөвшөөрөх. Аятайхан хувцлахыг хичээ. Гэвч хэтэртэл бvv гангал. Айятайхан хувцаслаж чадна гэдэг дээд хvний зан. Ганган байх нь илvvц. Эмэгтэй хvнд сайхан харагдах боломж ганц, сэтгэл татам байх боломж тvм бум бий. Сайхнаас цаашгvй эмэгтэй хvний амьдрал шиг гунигтай юм vгvй. Бурхан ч /хvний/ сэтгэлээс гардаг Буг ч хvний сэтгэлээс бvтдэг. Хийх гэсэн ажлаа хойш бvv тавь, Нэн даруй хийж сур Хийх гэж буй зvйлээ vнэхээр чухал эсэхийг нь өөрөөсөө асууж шалгаа. Хvний алтан гургалдайнаас өөрийн хар хэрээ дээр. Өөрийгөө хvндлэх, Бусдыг хvндлэх, Өөрийнхөө vйлд эзэн болох гэсэн гурван зарчмыг сана. Yvнийг яаж хийх вэ гэдэг асуулт голдуу чадна гэдэгтээ итгэдэг хvмvvсийн хаалгыг тогшдог. Цэцэн хvн сурах дуртай, тэнэг хvн сургах дуртай. Алдааг чинь зэмлэсэн хvн дандаа дайсан биш Амжилтыг чинь магтсан хvн дандаа нөхөр биш Холыг харъя гэвэл уулан дээр гар Ихийг мэдье гэвэл өвгөдөөс асуу. Хэн тодорхой сэтгэнэ Тэр тодорхой ярина. Хаана байгаа тань биш, хаана байх гэж хvсч байгаа тань чухал Амжилтанд хvрэх хамгийн эхний, маш энгийн нэг алхам. Өөртөө итгэх Амжилтанд хvрнэ гэдэгтээ итгэ. "За яах вэ.Yзээд алдъя, гэхдээ бvтэхгvй л байхдаа гэсэн сэтгэлгээ нь амжилтгvй байдалд хvргэдэг

Эрсдэлийн илрэл ба дотоод хяналт

2013 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Батсайхан

Аливаа системд зайлшгүй байх зүйл бол хяналт юм. Хяналтын үйл ажиллагаа нь удирдлагын нэгэн үүрэг билээ. Хяналт нь пүүсийн доторх дэд системүүд тэдгээрийн элементүүдийг хамардаг тул нягтлан бодогч, аудиторууд түүнийг дотоод хяналт гэж нэрлэж заншсан. Хяналт, хамгаалалтын арга хэрэгслийг бүхэлд нь дотоод хяналтын бүтэц гэж авч үздэг. Нягтлан бодогч нар дотоод хяналтын бүтцийг үр ашигтай зохион байгуулах ёстой. Аудит хийх явцад дотоод хяналтыг сайжруулах тохиромжтой арга хэмжээ авах ёстой.

Хяналтын процесс

Хяналт нь төлөвлөлтийг гүйцэтгэлтэй харьцуулах шаардлагатай арга хэмжээ авахад чиглэгддэг. Хяналтын процесс нь 6 хэсэгтэй.

1. Үйлдлийг хянах

2. Үйл ажиллагаа явагдах

3. Хэмжигч элемент бодит үр дүнг хэмжих

4. Үр дүнг төлөвлөгөөтэй харьцуулах

5. Төлөвлөгч стандарт тогтоох

6. Тохируулагч элемент нь гажилтыг засах

Процессын гол онцлог бол эргэх холбоо. Энэ нь хянагч элементэд очиж буй мэдээлэл юм. Хяналтын систем сайн ажиллавал ирээдүйд үүсч болох асуудлыг урьдчилан харах боломж бүрдэнэ.

Дотоод хяналтын бүтэц

Дотоод хяналтыг амжилттай хэрэгжүүлсэнээр доорхи зорилгыг биелүүлнэ.

1. Үйл ажиллагааг үр ашигтай явуулах

2. Санхүүгийн тайлагналын найдвартай байдал

3. Хууль эрх зүйн зохицуулалтанд нийцэн ажиллах

Үүний 1,3-р зорилго нь пүүсийн үйл ажиллагаатай холбоотой. Эдгээр зорилгыг хэрэгжүүлэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээ хэрэгжүүлдэг боловч бүрэн гүйцэт зорилгоо биелүүлэх нь амар ажил биш юм. Учир нь пүүс амархан өөрчлөгддөг, олон төрлийн эрсдэл үүсдэг, компъютерийн технологи, хууль тогтоож үе үе шинэчлэгдэж байдагт оршино. Гар ажиллагаатай системийг бодвол компъютерт оруулсан систем нь эрсдэл ихтэйн улмаас нарийн чанд хяналт шаарддаг.

Дотоод хяналтын бүтцийн бүрэлдэхүүн

Дотоод хяналтын бүтцийг 5 бүлэг болгон авч үздэгийг /Схем 2/-д үзүүлэв. Үүнд:

ь Хяналтын орчин

ь Эрсдэлийн шинжилгээ

ь Хяналтын үйл ажиллагаа

ь Мэдээлэл харилцаа

ь Мониторинг

Пүүс нь эдгээр хяналтын бүтцийг цар хэмжээ салбарын онцлогоос хамааруулж зохион байгуулна. Жижгэвтэр пүүст хяналтын албан ёсны бус, томоохон пүүст албан ёсны хяналт байдаг.

Хяналтын орчин. Пүүс сайн хяналтын орчинг бүрдүүлэх боломжтой байдаг. Дотоод хяналтын орчин нь мөн хэд хэдэн элементээс бүрддэг.

1. Удирдлагын арга барил философи

- Удирдлага нь хэтийн дунд хугацааны зорилгоо тодорхойлсон уу?

- Ямар төрлийн эрсдэл нүүрлэдэг вэ?

2. Зохион байгуулалтын бүтэц

- Орчин үеийн шаардлагад нийцсэн зохион байгуулалтын бүтцийг бий болгосон уу?

- Бүртгэлийн хэдэн хэлтэстэй вэ? Дотоод аудит хийдэг үү?

- Тайлагналын ямар систем бий вэ?

3. Эрх хариуцлага бие даасан байдал

- Ажил үүргийн хуваарь, хариуцлагыг бичгээр илэрхийлдэг үү?

- Мэдээллийн системд орсон өөрчлөлтийг бичгээр баталдаг уу?

- Хэлтсүүд болон ажилчдад зохих ёсны эрх өгсөн үү?

4. Боловсон хүчний бодлого

- Шинэ ажилчдад дотоод хяналтын талаар ойлголт мэдлэг олгосон уу?

- Будлиан маргаан шийдэх журам бий юу?

- Ажлын нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангадаг уу?

- Ажилчдын боловсролыг дээшлүүлэх сургалт явагддаг уу?

Удирдлага нь хуурамч санхүүгийн тайлан гаргахаас сэргийлэхүйц орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Ажилчдын үйл ажиллагаа ёс зүйн хэм хэмжээг зохицуулсан баримт гаргаж мөрдүүлдэг. Пүүс ажилчдын шинэ үүсгэл санаачлагыг хөхүүлэн дэмждэг байх ёстойгоос гадна ажилчны авъяас чадварыг нь харгалзан зохих ажлыг нь хийлгэх ёстой. Ажилчинд зохих ёсны эрх хариуцлагыг зөв оноох нь амжилтанд хүрэхэд нөлөөлдөг.

Эрсдэлийн үнэлгээ. Пүүс болгонд гадаад дотоод эрсдэл нүүрлэж байдаг. Эрсдэлийг үнэлж багасгах ажилд дээд шатны удирдлага оролцож байдаг. Эрсдэлийг үнэлнэ гэдэг нь:

1. Боломжит эрсдэлийг шинжиж танин мэдэх.

2. Эрсдэлийг удирдах төлөвлөгөөг боловсруулах ажлуудаас бүрдэнэ.

Хяналтын үйл ажиллагаа. Пүүс нь хяналтын үйл ажиллагаа горимыг хэрэглэж байдаг. Хяналт нь санхүүгийн тайлан гаргах, мэдээлэл боловсруулахтай холбогдон хийгддэг. Жишээ: Төсвийг гүйцэтгэлтэй харьцуулах

Мэдээлэл харилцаа. Мэдээлэл нь сайн бэлтгэгдсэн байх үед хүмүүсийн хариуцлага ажиллагааг үнэлэхэд тустай.

Мониторинг. Түүний зорилго нь дотоод хяналтын бүтцийн чанарыг үнэлэхэд оршино. Мониторинг нь байнгын ба үечилсэн гэж ангилагдана. Тухайлбал ажилчдыг өдөр бүр бүртгэх нь байнгын, тайланд аудит хийлгэх нь үечилсэн мониторингийн ажиллагаа юм. Байнгын ба үечилсэн мониторингийн ажиллагаанд дотоод ба гадаад аудит багтана.

Эрсдэл үүсэх нь

Эрсдэл дотоод ба гадаад эх үүсвэрээс үүсдэг. Өөрөөр хэлбэл ажилчид, худалдан авагчид, хакерууд, байгалийн үзэгдэл. Сайн хяналтын системийг бүрдүүлэхийн тулд ня-бо болон системийн дизайнерууд эрсдлийг үнэлэх хэрэгтэй.

Эрсдлийн төрлүүд

Системтэй холбоотой доорхи эрсдэлүүд байдаг.

1. Санамсаргүй алдаа. Мэдээ оруулах үед худалдан авагчын нэрийг алдах, кодыг андуурах алдаа байж болно. Мөн мэдээ боловсруулах, бэлтгэх үед ч санамсаргүй иймэрхүү алдаа гарах нь элбэг. Эдгээр нь ажилчдын мэргэжлийн түвшин, сэтгэл санааны байдалтай холбоотой байдаг.

2. Санаатай алдаа. Энэ нь дүрэм журам зөрчсөн хулгайн шинжтэй байдаг. Мөн мэдээ оруулах, боловсруулах, бэлтгэхэд тохиолддог. Жишээлбэл хүлээн авсан мөнгөний дүнг багасгаж бичих ажиллагаа орно.

3. Хөрөнгө хулгайлах. Гадны этгээд болон ажилчид пүүсийн хөрөнгө үнэт зүйлсийг хулгайлах. Тухайлбал ажилчин материал хулгайлах байж болно.

4. Аюулгүйн дүрэм зөрчих. Пүүсийн мэдээ тайланд хөндлөнгийн этгээд хандах. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч маркетингийн төлөвлөгөөг хулгайлах нь үүнд хамаарагдана.

5. Байгалийн гамшиг, гэмт халдлагын. Гадны нөлөөгөөр пүүст хохирол учирдаг. Гэмт халдлага нь компьютерийг эвдэх, файл устгах үйлдлүүд хийдэг.

Эрсдэлийн илрэх шинж

1. Давтамж. Энэ нь байнга илрэх эрсдэлийн шинж. Худалдааны пүүст бараа алдагдах явдал их давтагддаг.

2. Нөлөөнд өртөмтгий. Ийм хөрөнгөнд эрсдэл их нүүрлэдэг. Тухайлбал мөнгө нь овор багатай, нуухад амар учир амархан алдагддаг.

3. Хэмжээ. Өндөр үнэтэй зүйлд эрсдэл нүүрлэх нь элбэг. Жишээ авлагын дансанд хандаж зээлийн хэмжээг багасгадаг. Зарим пүүсүүдэд дотоод замбараагүй байдлаас хамаарч эрсдэл нүүрлэдэг. Энэ нь хяналтын сул тал, буруу арга барил, эрх үүргийн буруу оноолт зэргээс хамаарна. Мөн хуйвалдаан, шаардлага сул байх, компьютерийн гэмт хэрэг нь эрсдэл бий болгоно. Хулгайн сэдэлтээр хэд хэдэн ажилчид хуйвалдаж пүүст хохирол учруулдаг. Мөн хуйвалдаанд гадны хүмүүс ч оролцдог. Хяналтын горим журмыг мөрдүүлэхийн тулд шаардлага тавих ёстой. Шаардлага сул замбараагүй газар хохирол их гардаг.

Компьютерийн гэмт хэргээс хамгаалах

Хор нөлөө

Сүүлийн жилүүдэд компьютерт суурилсан систем өргөн нэвтэрснээр компьютерийн гэмт хэрэг улам өсөх хандлагатай байна. Компьютерийн хэрэгтэй холбогдох эрсдэл нь давтамж их, нөлөөнд өртөмтгий, өндөр үнэ зэргээс шалтгаалж хортой үр дагавар авчирдаг. Мэдээг устгаж, өөрчлөхөд хялбар учир гар ажиллагаатай системийн дэргэд компьютерт суурилсан систем нь тун эмзэг. Анх 1973 онд компьютерийн томоохон гэмт хэрэг Лос Анжелосын даатгалын пүүст гарсан. Компьютерийн мэдээнд зөвшөөрөлгүй хандах, техник ба программ хулгайлах, мэдээ ба программыг өөрчлөх нь пүүст ихээхэн хохирол учруулдаг. Компьютерийн программ нь маш эмзэг учир түүнийг хамгаалах арга хэмжээг зөв зүйтэй авах ёстой. Компьютерт суурилсан системийн хамгаалалтыг доорхи онцлог байдлыг харгалзан хийх хэрэгтэй.

1. Төвлөрсөн боловсруулалт. Гар ажиллагаатай системд боловсруулалтыг төрөл бүрийн хэлтсийн ажилтнууд гүйцэтгэдэг бол компьютер нь тэдгээрийг төвлөрүүлэн боловсруулдаг. Гэхдээ мэдээ оруулах хүний тоо нь олон байдаг. Иймд хэн нэг нь хуурамч ажил гүйлгээ оруулсан бол илрүүлэхэд төвөгтэй.

2. Аудитын жим зөрчилтэй байх. Аудитын жим нь бүрэлдээгүй байх нь олонтаа тохиолддог. Зарим анхан шатны баримт хийгдээгүй шууд компьютерт орсон, гүйлгээ нь шууд ерөнхий дэвтэрт нэгтгэгдсэн байх нь элбэг. Эдгээр нь боловсруулалтыг түргэтгэдэг ч аудитын жимийг тасалдаг.

3. Хүний үйлдлээс хамаарахгүй. Компьютер нь хэрэглэгчээс үл хамааран программчилсан үйлдэл хийх тул үүнийг өөрчилж засах боломжгүй. Мэдээ нь соронзон диск, лентэнд хадгалагддаг. Мэдээ нь нүдэнд харагдахгүй учир төвөгтэй, хялбархан устдаг, эмзэг, хоорондоо нягт холбоотойгоор хадгалагдах учир гадны хүн хандах оролдлого хийвэл нэн аюултай. Компьютерийн системийн хяналттай холбоотой асуудлуудыг /Схем 3/-д үзүүлэв.

Хяналтын магадлалт шинж

Үр ашгийг авч үзэх

Мэдээллийн системд хяналт тавихад зардал гарах нь зайлшгүй. Эдгээр зардлын үр ашгийг “зардал-үр ашгийн шинжилгээ” хийж тодорхойлдог. Үүний тулд хүлээгдэж буй үр ашиг нь хяналтын зардлаас их үү? гэсэн асуултанд хариулах хэрэгтэй. Хяналтын гол ач тус нь эрсдлийг багасгадаг. Ингэснээр:

1. Хөрөнгө хулгайд алдахаас сэргийлэх.

2. Мэдээллийн найдвартай байдлыг дээшлүүлэх.

3. Пүүсийн нэр хүндийг өсгөх юм.

Хяналттай холбоотой нэг удаагийн, давтагдах /хувьсах/ нэмэлт зардал гардаг. Нэг удаагийн хамгаалалт хэрэгсэл суурилуулах, ажилтан сургах, давтагдах зардалд ажилчны цагийн хөлсний зардал, нэмэлт зардалд эрсдэл илрүүлэх зардлууд тус тус орно. “зардал-үр ашгийн шинжилгээний” бүдүүвчийг /Схем 4/-д авч үзлээ.

1. Хяналт тавихад шаардлагатай хүн хүчний болон техник, программын нөөц тодорхойлох

2. Компьютерийн системд гарч болох томоохон хулгай, гэмт халдлагыг тодорхойлох

3. Илэрч болох боломжит эрсдлийг үнэлэх

4. Боломжит эрсдлийн хохирлыг тооцоолох

5. Боломжит эрсдлийн илрэх давтамжийг улирал, жилээр ойролцоо тооцоолох

6. Эрсдлээс хамгаалахад чиглэсэн тоног төхөөрөмж ба бусад зардлуудыг тооцоолох

а. Эрсдэл багасгах үндсэн хяналтууд

б. Нэг удаагийн ба давтагдах зардлыг тооцох

в. Аливаа эрсдлийн найдвартай байдлыг илэрхийлэх

г. Нийт зардлыг тооцох

7. Үр ашгийн зардалтай харьцуулж дүгнэх

Хяналтыг сайжруулах нь

Удирдлагын хэрэгцээ

Томоохон пүүсийн менежерүүд дотоод хяналтанд анхаарлаа ихээхэн төвлөрүүлдэг нь түүний ач холбогдлыг үнэлдэг болсонтой холбоотой. Сүүлийн үед бараа материалын гэхээсээ мэдээллийн хулгай их гарах болсон нь хяналтын арга хэмжээг сайжруулах ёстойг харуулж байна.

Мэргэжлийн холбоодын ёс зүйн асуудал

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн холбоод мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг тодорхойлсон баримт гаргасан. Энэ нь мэргэжилтэний бие даасан ажиллагаа, ур чадвартай холбоотой заалт юм. Мөн дотоод хяналтанд тавих шаардлагыг тодорхойлсон байдаг. Мэргэжлийн компьютерийн, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн холбоод нь тус тусдаа ёс зүйн баримт гаргах нь зөрчилд хүргэж болох тул нэгдсэн баримт гаргахаар судалгаа хийгдэж байна.

Хар хархан харц дууны үгийн тухай

2013 оны 10-р сарын 09 Нийтэлсэн Батсайхан

Хар хархан харц дууг СТА Н.Мөнгөншагай, Өвөр монгол дуучид дуулжээ.


 СТА Н.Мөнгөншагайд зохиож өгсөн үг нь энэ байна.


Хар хархан харцанд чинь
Халуунхан зүрх минь хайлчих гээд байна.
Хайрын тэр л үгсээ би
Хайрлан дуулан хэлчих гээд байна.

Ирмээд харсан харцаараа
Итгэсэн сэтгэлээ өгье хоёулаа
Нартай сартай хорвоодоо
Нандигнан явая даа энэхэн учирлаа

Хайр хэлсэн харцанд чинь
Хүрэнхэн зүрх минь булиглаад байна.
Ялдам зантай чамдаа би
Янагын сэтгэлээ илчилмээр байна. 

Уяраад харсан харцаараа 
Учирсан заяагаа холбоё хоёулаа
Уйлж дуулах орчлондоо
Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа

Энэ л сайхан харцаараа
Эгцхэн тулаад харая даа бие биенээ
Эргээд дахиад олдохгүй
Энэ хорвоод түшье дэ чамтайгаа

Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа холбоё хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо 
Хайраараа аргадая хоёулаа


Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа холбоё хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо 
Хайраараа аргадая хоёулаа



Харин энд Жавхлан, Эрдэнэчимэг Баняннамар, Одхантуяа нарт зохиож өгсөн үг нь энэ байна.

Хар хархан харцанд чинь
Халуун зүрх минь хайлчих гээд байна.
Хайртай дуртай үгсээ би
Хашиж дийлэхгүй хэлчих гээд байна.

Ирмээд харсан харцаараа
Итгэсэн сэтгэлээ өгье хоёулаа
Инээд баярын хорвоодоо
Инээмсэглэж явая даа хоёулаа 

Бор борхон харцанд чинь
Болохгүй хайр минь буцалчих гээд байна.
Бодсон санасан үнэнээ би
Бусдаас нуулгүй ярьчих нгээд байна

Уяраад харсан харцаараа 
Учирсан заяагаа холбоё хоёулаа
Уйлж дуулах орчлондоо
Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа

Эрх дэндсэн (эмзэг) харцаараа
Эгцхэн тулаад харая даа бие биенээ
Эргээд дахиад олдохгүйгээр
Энэ хорвоод түшье дэ хэн хэнийгээ

Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа түшье хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо 
Хайраараа аргадаж туулая хоёулаа

Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа түшье хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо 
Хайраараа аргадаж туулая хоёулаа

Инээд баярын хорвоодоо
Инээмсэглэж явая даа хоёулаа 


Их говийн тэмээний баярыг тэмдэглэнэ

2013 оны 10-р сарын 07 Нийтэлсэн Батсайхан


Их говийн тэмээний баярыг тэмдэглэнэ
Говь-Алтай аймгийн Цогт суманд ирэх арваннэгдүгээр сарын эхээр “Их говийн тэмээний баяр”-ыг зохион байгуулахаар болжээ.

Уг баярыг Цогт сумын ЗДТГ-аас жил бүр болгон зохион байгуулдаг уламжлал тогтжээ. “Их говийн тэмээний баяр”-аар тэмээн поло тэмцээн, хурдан тэмээний уралдаан, сайхан тэмээг шалгаруулах юм байна.

Тэмээний баярт Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудаас тэмээчид оролцох ажээ.

Зөвхөн монголд байдаг хоёр бөхтэй тэмээний тоо, толгой сүүлийн жилүүдэд буурах болсонтой холбоотойгоор тэмээг өсгөн үржүүлэх, соёл уламжлалыг нь сэргээхэд төрөөс ийнхүү анхаарч буй юм.

“АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд 2013 оны 8 дугаар сарын 23-28 өдрүүдэд систем компанийн үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөмж өглөө.  Мөн төлөөлөгчид “Тайшир-Гуулин УЦС” ХХК, “Есөнбулаг эрчим хүч” ХХК, “АУЭХС” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна  Цээл, Баянтоорой, Бугат, Төгрөг сумдад ажиллаа. ТУЗ-ийн дарга Л.Батсайхан, Гишүүд. А.Баасанжав, Ц.Санчин, М.Баярмаа, Ч.Зундуйсүрэн нар ажиллав.

img/images/TUH-TB.JPG

 Төрийн өмчийн хороо болон Төрийн банк хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах  ёслолын ажиллагаа 2013 оны 8 дугаар сарын 6 өдрийн 9 цагт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болж Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар Төрийн банкны гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд  Төрийн өмчийн хорооны  Орлогч дарга Ж.Төмөрбаатар, Тамгын газрын дарга Ц.Одмаа, Төрийн өмчийн удирдлагын газрын дарга Д.Болормаа, Төрийн банкны Байгууллагын Банкны Газрын дэд захирал С.Алтанчимэг, Байгууллагын Банкны Газрын захирал С.Ундраа, Байгууллагын Зээлийн хэлтсийн захирал Н.Одонпүрэв нар байлцав.

Энэхүү Санамж бичгийн зорилго нь Төрийн өмчийн хороо, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахад орших бөгөөд хамтын ажиллагаа нь ил тод нээлттэй байх, хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн хэлэлцэх, харилцан хүндэтгэлтэй хандах зарчимд тулгуурлаж талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг удирдлага болгоно.

Хамтын ажиллагаа нь Төрийн өмчийн хороо, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Төрийн банкны зүгээс харилцах болон хадгаламжийн данс нээх, дотоод гадаад төлбөр тооцоо хийх, картын бүтээгдэхүүн болон бусад бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллах, талууд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэн, харилцан мэдээлэл солилцож үр дүнтэй хамтран ажиллахад чиглэгдэнэ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Төрийн өмчийн хорооны зүгээс төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэн шаардлагатай тохиолдолд эдгээр хуулийн этгээдэд хамтран ажиллахыг чиглэл болгох, Төрийн банкыг холбогдох мэдээллээр хангах юм.

Төрийн банкны зүгээс Төрийн өмчийн хороо, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг банкны бүтээгдэхүүн үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу түргэн шуурхай, найдвартай хүргэн ажиллах, хамтран ажиллах гэрээ байгуулах болж, Талууд хамтын ажиллагааны хүрээнд холбогдох мэдээллийг солилцохоор тохиролцсон байна.

Мэргэдийн үг

2013 оны 09-р сарын 03 Нийтэлсэн Батсайхан
Амарч байгаад ажилдаа орлоо. Блогоо түр хойш тавьсанд SORRY Дэлгэрэнгүй»
 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title