Танилцуулга

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем”
төрийн өмчит хувьцаат компанийн товч танилцуулга
Тус компани нь Монгол Улсын Засгийн газрын 233-р тогтоолын дагуу үүсгэн байгуулагдаж, 2009 оны 04-р сарын 13-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Төрийн өмчийн хорооны 216 тоот тогтоолыг үндэслэн систем компанийн ажиллах бүтэц, орон тоо, зохион байгуулалтын схемийг ТУЗ, ТӨХ-ны хурлаар батлуулан мөрдөн ажиллаж байна.
2009 оны 12-р сарын 01-ний өдрийн ТУЗ-ийн 09 тоот тогтоолын дагуу тус систем компанийн харъяанд дараах охин компаниуд байгуулагдан ажиллаж байна.
· “Есөнбулаг эрчим хүч” ХХК           Гүйцэтгэх захирал Ч.Балбаатар
· “Тайшир-Гуулин УЦС” ХХК Гүйцэтгэх захирал Д.Амартүвшин
· "Завхан дахь салбар“ /Богдын гол УЦС” ХХК/  Менежер Ц.Ганцэцэг
· “Галуутай-Хүнгүйн УЦС” ХХК Гүйцэтгэх захирал Ш.Даваадорж
· “Тосонцэнгэлийн УЦС” ХХК Гүйцэтгэх захирал Ч.Отгонбаяр
Эдгээр компаниуд нь Улсын бүртгэлд бүртгүүлж, тамга тэмдгээ авч, дүрмээ батлуулан эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж байна.
· МУЗГ-ын 233-р тогтоолын дагуу Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд тус систем компанид харъяалагдаж, одоогийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал, Говь-Алтай аймгийн Бугат, Цээл, Алтай сумд болон Баянтоорой тосгоны 60-200 кВт-ын хүчин чадал бүхий нарны станцыг албан ёсоор хүлээн аваад байна.
· МУЗГ-ын 233-р тогтоолд заасны дагуу тус систем компанийн харъяанд Завхан, Говь-Алтай хоёр аймгийн нутаг дэвсгэр дэх 1700 гаруй км урттай ЦДАШ, 60 гаруй дэд станц байна.
· ТӨХ-ны 2010 оны 06-р сарын 10-ны 289, мөн 6-р сарын 24-ны 293 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгоны дизель станц, 04-ын шугам сүлжээ, Завхан аймгийн Богдын голын УЦС, 35 кВт-ын ЦДАШ, Дэд өртөө, Говь-Алтай аймгийн Бугат сумын 60 кВт-ын чадалтай нарны станц, Цээл сумын 150 кВт-ын чадалтай нар салхины цахилгаан станц, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэрийн гол дээр баригдсан 375 кВт-ын, Завханмандал сумын Хүнгүйн голын 110 кВт-ын, Цэцэн-Уул сумын Галуутайн голын 150 кВт-ын хүчин чадалтай УЦС-уудыг манай систем компанийн харъяалалд шилжүүлээд байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх боломжгүй.

 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title