Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан байгуулна

Xүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас "Сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан" байгуулах шийдвэрийг гаргаад байгаа. Уг санг байгуулах, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа юм.

Уг мөнгийг сумдын болон сум хоорондын хэрэглэгчийн хэрэгцээ, үйлдвэрлэл явуулах боломж, нөөцийн судалгааг үндэслэн хүн амын тооноос хамааруулан олгох юм.

Тухайлбал, 3000 хүртэл хүн амтай сумдад 50 сая төгрөг хүртэл, 3001-5000 хүн амтай сумдад 60 сая төгрөг хүртэл, 5001-10000 хүн амтай сумдад 75 сая төгрөг хүртэл, 10000 дээш хүн амтай сумдад 200 сая төгрөг хүртэл, нийслэлийн дүүрэг бүрт 200 сая төгрөгийн эх үүсвэрийг тус тус хуваарилаад байгаа аж.

Одоогийн байдлаар холбогдох газрууд аж ахуйн нэгж, байгууллагуудын төсөл хүссэн өргөдлийг хүлээн авч байгаа хэмээн мэдээллээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title