Баруун бүсийн аймгуудаас Говь-Алтай, Завхан гэсэн 2 аймаг төвийн эрчим хүчний системд холбогдоогүй олон жил эрчим хүчний хязгаарлалттай байсан бол Говь-Алтай аймгийн Ховд аймагтай хиллэдэг 6 сум өнгөрөгч 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 24 цагийн цахилгаан эрчим хүчээр хангагдаж эхэлсэн байна.

2011 оны 1 дүгээр сарын 25-нд болсон Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн хурлаар Баруун бүсийн эрчим хүчний системээс Алтай-Улиастайн эрчим хүчний системд худалдах цахилгаан эрчим хүчний тарифыг 65 төгрөг 69 мөнгөөр баталлаа.

Баруун бүсийн эрчим хүчний системийн Ховд аймгийн Дарви 35 болон 15 кВ-ын цахилгаан дамжуулах дэд станцаас Говь-Алтай аймгийн Дарви, Шарга, Есөн булаг, Хөхморьт, Тонхил, Төгрөг сумууд цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдосноор 2500 гаруй айл өрх эрчим хүчээр хангагдаж байна. Баруун бүсийн эрчим хүчний системээс цахилгаан эрчим хүчний хэрэглээг 1.1 мВт чадлаар тооцож хоногт 16 мянган кВтц, жилд ойролцоогоор 6 сая кВтц цахилгаан эрчим хүчийг Алтай-Улиастай эрчим хүчний системд нийлүүлнэ. Алтай-Улиастайн эрчим хүчний системийн 6 сумын цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчин чадал, Дөргөний усан цахилгаан станц болон ОХУ-ын импортын цахилгаан эрчим хүчний хэмжээнээс хамааралтай юм.

Алтай-Улиастайн эрчим хүчний системийн хэрэглэгчдэд худалдах 1 кВтц цахилгаан эрчим хүчний тариф нь аж, ахуйн нэгж байгууллагад 90.0 төг/кВтц, айл өрхөд 79.8 төг/кВтц байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title