Цэргийн баярын мэндийг нийт эрчүүддээ хүргэе,

Харахад зүс нь Монгол Ханилахад сэтгэл нь Монгол Хатгахад цус нь Монгол Халихад сүнс нь Монгол Дайнд цөс нь Монгол Далайхад илд нь Монгол Эвшээхэд нум нь Монгол Эрхшээхэд үр нь Монгол Нөгчихөд яс нь Монгол Нөхөрлөхөд андгай нь Монгол Зэр зэвсэг нь хүрэл Монгол Зэвсэгт хүчний 90 жилийн ойн мэндийг Монгол эр хүн танд хүргэе

Эхийн цагаан сүү нь үгүй ч

Эцгийн халуун хайр нь байдаг

Эр цэргийн албанд мордоогүй ч

Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг

Нулимс гаргам ширүүн үгтэй ч

Нуугдмал сэтгэл нь дэндүү уян

Зангидаж атгасан гар хатуу ч

Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн

Өдөөд ирэх дайсны өөдөөс

Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд

Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ

Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд

Цэргийн Баярын мэнд хүргэе! Зөвхөн монгол Эрчүүддээ!

Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал хайрла

Дээл бүсэн гоёлтой

Дээрээ малгай хийморьтой

Андынхаа дэргэд цовоождог

Аавынхаа харцанд томоождог

Янагийн сэтгэлд нялхардаг эрчүүдээ

Янжинлхамууд минь болгоо

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн зай эзгүйрдэг юм

Эр цэрэг нь үгүй бол эх орон эзгүйрдэг юм

ER TSEREGIIN BAYARIN MEND HURGYE

: Толгой нь эргэж хөл нь гуйвж байвч, үүрийн таван жингээр гэрээ олж ирдэг эр хүн та олохуйн гайхамшиг... Хамаг бие нь сулдаж янгинатал чичэрч байсан ч шүд зуун гүрийж ажлаа дуусгадаг та тэсэхүйн гайхамшиг... Шөнөжин шоудаад нойргүй хоносон ч өглөө нь шүд зуун, босч ажилдаа явдаг эр хүн та тэсвэр тэвчээрийн гайхамшиг... Гэр бүл, улс орныхоо төлөө өөрийгөө зориулдаг, агуу хайрын эзэн "эр хүн, та төгс "гайхамшиг" Та бүхэнд удахгүй болох ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!!!

Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан

Хөх толбот Монгол эр хүн та байна

Цэлмэг тэнгэрт сөгдөж мөргөсөн

Цагаан сэтгэлт Монгол эр хүн та байна

Хазаар даран тэмүүлсэн

Хатир жороо хүлгийн эзэн

Хамаг монголын сүлдэн тэнгэр

Халх эр хүн та байна

Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй

Одод доор хайр шивнэлдсэн

Орон монголын халуун ураг

Омголон зантай эр хүн та юм шүү

Анддаа Монгол улсын Зэвсэгт хүчний 90 жилийн ойн баярын мэнд хүргье

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title