МӨНГӨНИЙ ТАРХИ

Мөнгө1 бол хүмүүжил амархан авдаг, сурах ой ухаантай, сүнс, энерги эрч хүчтэй амьтан юм. Танд орж буй орлого болгон 10 000 төгрөг чбай, тэрбум төгрөг ч бай ирэх бүрдээ том жижиг биетэй ирж байдаг. Тухайн орлогоос Тархийг нь авч өөртөө үлдээж байваас нэн сайн./2-20%/ Та өөртөө мөнгөний тархи оюуныг өөртөө хадгалсан бол биеийг нь буюу дийлэнхи мөнгийг бүгдийг нь үрсэн байж болно. Та үүнд санаа зовох хэрэггүй. Танд цуглан хадгалагдсан мөнгөний тархины биеийн хэмжээгээр мөнгө танийг хүрээлэх болно. Хүнд зээлсэн мөнгийг нь өгөхдөө тархийг нь заавал авч, нийт мөнгийг шууд өгөлгүй ядаж нэгээс доошгүй хонуулж бай.  Мөнгөнд үрэлгэн байж болохгүй, буян заяа тогтдоггүй  Мөнгө олсон бол гэртээ доод тал нь гурав хонуул  Орсон орлого бүрийнхээ 20 хувийг юунд ч үрэхгүй хадгал  Өр зээл авсан бол заавал төлж дуусгасан байна  Шинэ он гарахаас өмнө өрнөөсөө салсан байх ёстой. Эс бөгөөс шинэ онд өрөнд ороод өр зээлнээсээ салж чаддаггүй. Хэрвээ хуучин ондоо өр зээлээ төлж чадахааргүй, мөн болоцоогүй бол хаана ямар газар, ямар хүнд өртэйгөө цаасан дээр тодорхой бичээд, битүүний орой төлж байгаагаар бичээд, бурханыхаа өмнө тэр цаасаа тавьж 3 хонуулна.  Нар жаргасны дараа мөнгөө тоолж болохгүй, мөнгө тогтдоггүй, харин өглөө тоолж байгаарай  Нар жаргаснаас хойш эд хөрөнгө, мөнгөө гадагш гаргаж болохгүй  Орой үдэш хогоо хаявал ядуурч хоосроно  Даваа гаригт санхүү, мөнгөтэй холбоотой үйлдэл бүү хий. Бүхэл бүтэн 7 хоногийн турш мөнгөө гадагш өгөх хэрэг гарна.  Машин байр хонь малаа зарах гэж байгаа бол ногт, цулбуур, хадаг, сахиусаа заавал авч бай хэрэгтэй. Авалгүй хамт өгөөд явуулбал буянаа өгнө гэсэн үг.  Юм худалдан авах гэж байгаа хүмүүс ч худалдаа арилжаанд хянуур хандах хэрэгтэй. Хэрвээ таны мөнгө дуусч байвал сүүлийн мөнгөөрөө бүү юм худалдан ав, түрүүвчээ бүү хоосол, эс тэгвээс мөд мөнгөтэй болохгүй  Хумсаа зөвхөн мягмар, баасан гарагт авч бай. Ингэснээрээ та гэртээ мөнгө дуудах болно  Мөнгөөр тасрахгүй байя гэвэл сарын шинэдээр ба эсвэл арван тавны сартай байхад хумсаа авч байгаарай  Олуул наргиж суухдаа ширээн дээр хоосон лонх битгий үлдээж бай. Лонхонд хэрвээ юм үлдсэн бол хичнээн хайран байсан ч заавал асгаж байх хэрэгтэй шүү  Шинэ сар гарч ирэхэд түүнд мөнгөтэй түрийвч эсвэл том мөнгөн дэвсгэрт үзүүлж сар нэмэгдэж том болдог шиг мөнгө өсөж үржихийг хүсээрэй  Худалдаа наймаа эхэлж буй хүн эхний бараагаа эрэгтэй хүнд зарах хэрэгтэй  Самар хальсалж байгаа хүнд мөнгө тогтдоггүй  Ширээн дээрээс алчуур хэрэглэхгүйгээр гараараа хог бүү авч бай  Бусдад мөнгөө бүү гайхуул. Мөнгөгүй болно. Эсвэл хулгайлна, хэл ам хүрнэ  Гэртээ исгэрвэл хоосорно  Нар жаргаснаас хойш гэрээ бүү цэвэрлэ. Ялангуяа шал шүүрдэх маш аюултай. Элбэг хангалуун байдлаа шүүрдээд хаячихна гэсэн үг  Шалаа орй угаавал хөрөнгөө угаана гэсэн үг  Нар жаргаснаас хойш гэрээсээ юу ч битгий гаргаж бай. Шалаа үүднээсээ эхэлж угаавал аз жаргалгүй болно  Ширээн дээр мөнгө тавихгүй байхыг хичээгээрээ  Дух руу унжёан үс, үснийхээ үзүүрийг тэгшлэх ч байсан ямарч тохиолдолд үсэндээ өөрөө гар хүрч болохгүй. Гарлага гаргана  Ширээний бүтээлгэн доор жаахан мөнгө хийхэд гэрт дандаа мөнгөтэй байхаас гадна хулгай орж, гарлага гарахгүй  Зээлж авсан мөнгийг авснаасаа бага мөнгөн тэмдэгтээр өгдөг  Мөнгийг зүүн гараараа авч баруун гараараа өгдөг  Хэрвээ түрийвчинд чинь дутагдаж гачигдахыг мэдэхгүйгээр амьдрахад хангалттай мөнгө байгаа бол уруулдаа нааж *тэнгэрийн од, далайн ус, эсний ширхэг шиг маш олон, тоолж баршгүй болох болтугай* гэж гурван удаа шившээрэй  Нар жаргах үед бусдад бүү мөнгө зээлдүүл. Харин өөрөө зээлдэж авах бол үдээс өмнө үүнийг хийгээрэй Мөнгө зээлж байхдаа аз авчирч, хурдан эргүүлж өгөх юмсан гэж дотроо залбираарай  Ням гарагт бусдад мөнгө бүү зээлдүүл Танд эргүүлж өгөхгүй гэж мэдээрэй Даваа гарагт бусдад мөнгө зээлүүлэх, бусдад өрөө төлөх юм бол мөнгө орж ирэхгүй  Мөнгө өөрөөс чинь зугтаад явчихгүйн тулд гуйлга гуйсан хүнд мөнгө өгөхдөө ямар ч тохиолдолд уг хүний нүд рүү бүү хараарай  Мөнгөгүй үлдэхгүйн тулд ширээн дээр малгай, бээлийгээ тавьж болохгүй гэдгийг санаарай  Ширээн дээр бүү суу хоосорно гэдэг Бодсон болгоноо бодит болгохын тулд итгэл хэрэгтэй. Итгэл гэдэг сэтгэл. Сэтгэл гэдэг далд ухамсар. Далд ухамсар гэдэг нь сүнс. Сүнс гэдэг нь оюун санаа юм.  Ямар нэг ажил бүтээх гэж байгаа бол тэр газрынхаа үүднээс 9 ширхэг чулуу авна. Тэгээд шилэн аягатай ус тавина.  Ус бол мэдээлэл дамжуулдаг, энергитэй, ой тогтоомжтой, сүнстэй, мэдрэмжтэй учир аягатай усныхаа дотор юм уу, доор нь ажил бүтээх зүйлийнхээ зураг буюу хүслээ бичиж тавина. Усан дотор тавих гэ байгаа бол ус орохгүйгээр сайтар скочдоно.  Ингээд 9 ширхэг чулуугаа нэг нэгээр нь бариад овог нэрээ, төрсөн он сар өдрөө хэлээд бүтнэ, явна, хийнэ, чадна, ялна гэж нэг нэгээр нь хэлээд ус руугаа хийнэ.  Энэ нь 5 мэдрэхүйгээс гадна 6 дахь мэдрэхүй далд ухамсартаа хэлж байгаа юм.  Орой унтахаасаа 10 минутын өмнө бүтээх ажлаа олон дахин бүтэж байгаагаар бодож тархиндаа кодлож өгнө.  Чулуутай усаа эрэгтэй хүн баруун талдаа, эмэгтэй хүн зүүн талдаа тавиад унтана.  Ус нь тархинд бодсон мэдээллийг хуулж, ой санамжиндаа хадгална.  Өглөө сэрээд 10 минут энэ тухайгаа төсөөлөн бодно.  9 чулуугаа аваад мэдээлэл дамжсан энергитэй усаараа нүүрээ угаана. Энэ аргыг 3-7 хоног хийнэ. Ингэхэд ажил бүтнэ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title