АУЭХС ТӨХК-ийн хамтын гэрээ

АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨХК-НИЙ ЗАХИРГАА, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООТОЙ БАЙГУУЛСАН

2011-2012 ОНЫ ХАМТЫН ГЭРЭЭ

2011.01.24 Алтай хот

Энэхүү хэлэлцээрийн зорилго нь : Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалж, баталгаажуулах, үйлдвэрийн үр ашигтай тогтвортой ажиллагааг хангах хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлыг зохицуулахад оршино.

НЭГ: Ерөнхий зүйл.

1. Үйлдвэрчний эвлэлийн хороо нь өөрийн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд асуудлыг аль болохоор гэрээ, хэлэлцээр зөвшилцөөний замаар шийдвэрлэж байна.

2. Компани нь хэлэлцээрийн заалтуудыг хугацаанд нь биелүүлэх үйлдвэрчний хороо нь биелэлтийг тогтоосон хугацаанд нь хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж явц үр дүнг хамтран хэлэлцэж байна.

3. ҮЭ-ийн байгууллагаас зохиож байгаа ажил нь үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байвал зохино.

4. Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

ХОЁР: Ажил эрхлэлт, цалин хөлсний талаар.

1. Ажлын байрыг олноор цөөрүүлэх, хөдөлмөрлөх нөхцөл байдлыг дордуулахад хүргэх, орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхдээ үйлдвэр нь нэгээс доошгүй сарын өмнө үйлдвэрчний байгууллагад мэдэгдэж ажилчдын хууль ёсны эрх ашиг сонирхолыг хангах нийгмийн хамгааллын талаар тусгай хэлэлцээр байгуулж, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст албан бичгээр мэдэгдэнэ.

2. Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тооны цомхотголоос болж ажлаас халагдсан ажилтныг нийгмийн баталгааг хангах ядуурал ажилгүйдэл гаргуулахгүй байх зорилгоор ажилтанд 5 хүртэл жилд 1 сар, 5-10 жилд 4 сар, 10-аас дээш жил ажилласан бол 6 сар хүртэл хугацааны албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тус тус олгоно.

3. Байгууллага нь ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах ба гэрээнд хамтын гэрээ, хэлэлцээрт заасан баталгаанаас илүү нөхцлөөр тохирч болно.

4. Монгол улсын хуулийн дагуу Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын бүтцийг өөрчлөн зохион байгуулах, хувьчлах тохиолдолд тэнд ажиллагсад, өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүсийн харъяалал, нийгмийн хамгааллын асуудлыг авсан байгууллага хариуцна.

5. Төрийн захиргааны төв байгууллагад Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын асуудал хариуцаж байсан болон салбарын аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байсан хугацааг удаан жил ажилласанд тооцно.

6. Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орсон ажилтан болон өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтан ажиллах хүсэлтээ гаргасан тохиолдолд зарим ажилтны мэргэжлийн ур чадвар дадлагыг ашиглах зорилгоор өөрийнх нь эрүүл мэндэд харшлахгүй батлагдсан бүтэц орон тоондоо тулгуурлан ажлын байраар хангаж болно.

7. Захиргаа нь ажилчдынхаа цалин хөлсийг өөрийн санхүүгийн чадавхтай уялдуулан нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээс гадна гэрээний биелэлт сар, жилийн үйл ажиллагааны үр дүнгийн шагнал олгох асуудлыг тусгай журмаар зохицуулна. /сарын үйл ажиллагааны үр дүнгийн шагналыг 20% хүртэл , жилийн үйл ажиллагааны үр дүнгийн шагналыг албан тушаалын болон тарифт цалинг 1,5 сарын цалингаар тооцож олгохоор журманд тусгах/ Ажилтан өөрийн буруугаас ажлаас халагдсан бол үр дүнгийн шагнал олгохгүй. Тухайн жилд 9 сараас доошгүй хугацаагаар ажилласан ажилтанд шагналт цалинг олгоно.

8. Ажилтанд хөдөлмөрийн хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтоосон хугацаанд нь олгож, ээлжийн амралтаа авах хүмүүст хоёроос доошгүй өдрийн өмнө амралтын мөнгийг олгоно.

9. Захиргаа зайлшгүй тохиолдолд үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангахын тулд ажлын онцгой журам тогтоон ажиллуулж болно. Зайлшгүй ажиллах тохиолдлын жагсаалтыг ҮЭ-ийн хороотой зөвшилцөж батална. Энэ тохиолдолд ажлын шаардлагаар нөхөж амруулах боломжгүй бол Хөдөлмөрийн хуульд зааснаар илүү цагийн хөлсийг тооцож олгоно.

10. Ажилтан байгууллагын зөвшөөрлөөр гэрээт ажил гүйцэтгэсэн тохиолдолд албан тушаалын цалин болон сарын үр дүнгийн шагналыг давхардуулж олгохгүй.

11. Тасралтгүй ажиллагаатай нэгж хэсгийн ажиллагсдад шөнийн цагаар ажилласан хөлсийг тооцохдоо албан тушаалын болон тарифт 1 цагийн цалинг 50 хувиар нэмэгдүүлж олгоно.

12. Илүү цагаар болон 7 хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг заавал нөхөн амруулна. Ажилтны буруу биш шалтгаанаар зогссон тохиолдолд сул зогсолтын олговрыг тухайн ажилтны үндсэн цалингийн 60 хувиар олгоно. Улирлын чанартай ажилчдын сул зогсолтын нөхөн олговор үүнд нэгэн адил хамаарагдана. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтаныг заавал нөхөн амруулна.

13. Ажил мэргэжил, хавсран, орлон ажилласны нэмэгдлийг ажилласан албан тушаалтны сарын цалингийн 40 хүртэл хувиар олгоно.

14. Системийн хөдөлмөрийн аваргыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ажил мэргэжлийн аваргыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, системийн хүндэт дэвтэрт бичигдэгсдийг нэг сарын үндсэн цалингаар шагнана.

15. Эрчим хүчний тэргүүний ажилтнуудад 3000 төгрөгний урамшууллыг сар бүр олгоно.

16. Систем компани болон харъяа компаниудад ажиллаж байгаа ажилтанд удаан жил ажилласны нэмэгдлийг ажилласан хугацаанаас нь хамааруулан Эрчим хүчний удирдах газрын даргын 2001 оны 54 тоот тушаалын хавсралт 17-г үндэслэн Эрчим хүчний аль нэг үйлдвэр компанид ажиллаж байсан хугацааг удаан жил ажилласанд тооцон олгоно. Уурын зуухны машинистад мөн адил хамааруулж тооцно. /5 жилээс дээш хугацаагаар ажилласныг удаан жилд тооцно.

Д/Д

Ажилласан жил

Үндсэн цалингийн

Хэвийн бус

Хэвийн

1

5 - 6 хүртэл жил

15%

10%

2

6 - 8 хүртэл жил

25%

20%

3

8 - 10 хүртэл жил

30%

25%

4

10- 15 хүртэл жил

35%

30%

5

15 ба түүнээс дээш жил

40%

35%

17. Цалин хөлснөөс хийх суутгал, түүний хэмжээг хязгаарлах.

а/ Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг орлогын албан татварыг оролцуулахгүйгээр цалин хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй.

б/ Ажил олгогч нь ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эргүүлж олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана.

ГУРАВ: Ажиллагсдын мэдлэг мэргэжил, боловсролыг дээшлүүлэх талаар.

1.Сургалтын материаллаг баазыг бэхжүүлж сургалт явуулах нөхцөл бололцоогоор хангана.

2. Ажилтны мэргэжил боловсролыг дээшлүүлэх давтан сургах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.

3. Ажилчдын мэргэжлийн шалгалтыг 2 жилд нэг удаа, техник ашиглалт аюулгүй ажиллагааны шалгалтыг жил тутам авч баталгаажуулна.

4. Үйлдвэр дээрх сургалтанд хичээл заасан багш нарт цагийн 2000 төгрөгний хөлс олгоно. Тухайн байгууллагад гаднаас ирж хичээл заасан багш нарт олгох хөлсийг хэлцлийн журмаар тогтооно.

5. Мэргэжилгүй ажилчдыг эхний ээлжинд өөрсдийн нь зардлаар сургалтанд хамруулж шалгалт авч ажиллуулж болох ба үйлдвэрт ажиллах нөхцлийг хангасан ажилтанг Эрчим хүчний сургалтын төв дахь сургалтанд комнаний зардлаар сургаж болно.

6. Дээд газрын шийдвэр ба байгууллагын санал, захиалгаар гадаад дотоодын давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцагчдад суралцах хугацаанд нь албан тушаалын болон тарифт цалинг олгоно.

7. Үйлдвэрийн хэмжээнд ажил мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, шинэ арга барил, ажлын туршлага, мэдээлэл солилцуулах арга хэмжээ авна.

8. Эрчим хүчний мэргэжлээр их, дээд сургууль коллеж төгссөн, курсээр мэргэжил эзэмшин дагалдангаар ажиллах тохиолдолд ажлын онцлогт тохируулан цалинг тогтоож байна.

ДӨРӨВ:Ажил амралтын цаг, нийгмийн асуудлын талаар.

1. Ажиллагсдад ажилласан өдөрт нь 1500 төгрөгөөр бодож хоолны мөнгө, хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд сүүг зах зээлийн үнээр худалдан авч олгоно. /Сүүг ажилласан хоногт 0.5 л-ээр тооцно. /

2. Өндөр настан, ажиллагсдад сар бүр түлшний үнийн зөрүүг сууцанд 10000 төгрөг, гэрт амьдардаг бол 20000 төгрөгөөр сар тутам олгоно. Ахмадуудад түлшний үнийг улирал бүрийн эцэст олгож байна.

3. Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах үүднээс рашаан сувилалд сувилуулж амарсны зардлыг Улсын мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн илгээх бичгийг үндэслэн жилд нэг удаа 50 хувиар хөнгөлнө. /энэ заалт ахмадууд, ҮО, МШӨ-ний групптэй хүмүүст нэг адил хамаарна./.

4. Систем компанийн нийт ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт жилд 1 удаа хамруулна.

5. Ажилчдын төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд нас барж гачигдал тохиолдсон нөхцөлд тухайн амьдарч буй орон нутагт 3 хоног, өөр аймаг, хотод бол 7 хоногийн цалинтай чөлөө олгож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин, Төрсөн ах, дүү нас барсан тохиолдолд 50000 төгрөгний мөнгөн тусламж тус тус үзүүлнэ.

Нэг байгууллагад гэр бүлийн болон ах дүү хэд хэдэн хүн ажилладаг, тус үйлдвэрийн өндөр настантай хамт амьдардаг бол зөвхөн нэг хүнд олгоно.

6. Захиргаа нь ажилтан болон ахмадуудаас ирсэн өргөдлийг үндэслэн тухайн өрхийн нэг хүнд ногдох орлого нь амжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй, 3 хүртэл насны хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхчүүд, тухайн байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарсан ахмадууд, тахир дутуугийн группэд орсон хүмүүс, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан хүний ар гэрт, мөн өрх толгойлсон эхчүүд, эцэг, бүтэн өнчин үлдсэн айлын нэг хүүхдэд зайлшгүй мөнгөн тусламж үзүүлэх шаардлагатай бол жилд нэг удаа ХХДХ-г 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлж болно.

7. Ажиллагсад зайлшгүй шаардлагаар аймаг болон Улаанбаатар хот руу эмчилгээнд 2-3 удаа явсан тохиолдолд эмнэлэгийн байгууллагын 13А маягт, шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн баримтуудыг үндэслэн 1 талын унааны зардлыг 1 удаа олгоно.

8. Ажилтан үйлдвэрийн ослоор, зуурдаар, өвчнөөр нас барсан тохиолдолд ар гэрт нь: тус компанид 5 жил хүртэл ажилласан бол 800000 төгрөг, 5-15 жил ажилласан бол 1500000, 15-аас дээш жил ажилласан бол 2000000 сая төгрөгний буцалтгүй тусламж үзүүлнэ.

9. Тус үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахаар ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд салбарт ажилласан жил тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний мөнгөн тусламж үзүүлнэ.

10. Тус үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадууд нас барсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин түүний эхнэр, нөхөр нас барвал 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламж олгоно.

11. Шинээр гэр бүл болсон ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлнэ.

12. Байгууллага дээр ажилчдын дунд спорт, урлагийн тэмцээнийг зохион байгуулан урамшуулж болно.

13. Байгууллагын нэрийн өмнөөс улс аймгийн аварга шалгаруулах урлаг уран сайхан, биеийн тамирын тэмцээнд оролцож амжилт гаргасан баг хамт олныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин, амжилт гаргасан ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнана.

Улсын тэмцээнд оролцож онцгой амжилт гаргасан ажилтны шагналыг гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж жич шийдвэрлэнэ.

14. Байгалийн гамшиг гэнэтийн аюул, гал усны үер, газар хөдлөлт, хүчтэй шуурганд өртөж эд хөрөнгөд нь хохирол учирсан ажилтанд байгууллагаас 1000000 хүртэл төгрөгний тусламж үзүүлнэ.

15. Эрчим хүчний ажилчдын өдөр шинэ жилийн баяр ёслолын үйл ажиллагааны зардлыг систем компанийн захиргаа хариуцна.

16. Ажил үйлсээрээ манлайлсан тэргүүний ажилчин болон хамт олныг эх орны байгалийн үзэсгэлэнт газрууд болон гадаадын улс орнуудад аялах зардлыг компанийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран гаргана.

17. Сар шинийн баярын золголтын үйл ажиллагаа, эмэгтэйчүүдийн баяр, эх үрсийн баярын зардлыг ҮЭХороо хариуцна. Ажилчдын 11-р анги төгсөж буй сурагчдад амьдралын алтан босгыг амжилттай алхан орж хүссэн мэргэжлээ зөв сонгон суралцахад нь урам зориг өгөх зорилгоор сурагч тус бүрд 10000 төгрөгийг ҮЭХороо хариуцна.

18. Хувийн орон сууц барьсан, худалдан авсан тохиолдолд хуулийн дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн 200000 төгрөгийн дэмжлэгийг жилийн эцэст үзүүлнэ.

19. Үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан ажилтан, ажил төрлийн холбоотой аж ахуйн байгууллагын холбогдох ажилтнуудыг компанийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр шагнаж урамшуулж болно.

20.Засгийн Газрын болон түнш байгууллагын шугамаар ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээж авахад нэг удаагийн хүлээн авалтанд оролцсон хүний тооноос хамааран 100.000-2.000.000 төгрөг зарцуулна.

ТАВ: Хөдөлмөр хамгаалал, АА хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах талаар.

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг үндэслэн үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллана.

2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй ажлын байрыг сайжруулах арга хэмжээнд хөдөлмөрийн хөлсний жилийн сангаас 3 хувиас багагүй хэмжээтэй тэнцэх хөрөнгийг зарцуулна.

3. Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, ажлын байранд, ажлын цагаар, ажил гүйцэтгэж явах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг тоносон эд ангийг хулгайлсан, эд хөрөнгө завшсан өөрийн буруугаас ямар нэгэн төрлийн аваарь давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлнө.

4. Байгууллагын буруугаас болж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлого, хордлогын улмаас осолд орсон ажилтны анхны эмчилгээ, сувилгааны зардлыг ажил олгогч хариуцна.

5. Үйлдвэрлэлийн ажлын байрны онцлогт тохирсон ажлын хувцасны загварын стандартыг бий болгож, шаардлагад нийцсэн чанартай, хэмжээнд таарсан хувцас, хамгаалах хэрэгслээр тогтоосон хугацаанд нь хангана.

6. Ажлын байрны нөхцлийн үнэлгээг ажил олгогч мэргэжлийн байгууллагаар хийлгэж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийг бууруулах арга хэмжээг жил бүр авна.

7. Ажлын байрны эрүүл ахуйн орчинг бүрдүүлэх талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

8. Хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах багаж хэрэгслийг нийлүүлэхийн өмнө чанарыг шалгах комисс зөвшөөрөл олгож, ашиглалтанд ҮЭ-ийн хороо, ХХАБЭА-н инженер хяналт тавьж ажиллана.

9. Ажилчдын цайны газартай болох арга хэмжээ авна.

10.Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалгаалах өвчин хурц хордлогыг судлан тогтоох орон тооны бус байнгын комисс байгуулж ажиллуулна.

ЗУРГАА: Үйлдвэрчний эвлэлийн эрхийг хангах талаар .

1. ҮЭ-ийн эрхийн тухай хуульд заасан эрхийн баталгааг хангахын зэрэгцээ ажил олгогч нь:

а/ ҮЭ-ийн хорооны даргыг гүйцэтгэх захирлын зөвлөлийн хуралд оролцуулж байна.

б/ Байгууллагын эдийн засаг санхүүгийн үйл ажиллагааны тухай мэдээллийг ҮЭ-ийн хороонд улирал бүр өгч байна.

в/ ҮЭ-ийн хороог ажиллах бүхий л нөхцлөөр хангана.

г/ ҮЭ-ийн гишүүдийн татварыг цалингаас бэлэн бусаар хурааж ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлнэ.

2. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа нь аль болохоор ажлын цагаар явагдана. Үүнд:

- Хамтын гэрээ хэлэлцээр хийж батлах, явц үр дүнг хэлэлцэх

- Хамтын гэрээ хэлэлцээрт тусгагдсан хичээл, сургалт, зөвлөгөөн хийх

- ҮЭ-ийн байгууллагад тавьсан аливаа санал гомдолыг хэлэлцэх

- ҮЭ-ийн эрхийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх

ДОЛОО: Хэлэлцээрийг биелүүлэх талаар.

1. Хамтын гэрээний биелэлтийг бүтэн жилээр талуудын төлөөлөгч нар хамтран хэлэлцэж дүгнэнэ.

2. Үйлдвэрчний эвлэл нь хамтын гэрээг зөрчсөн захиргааны аливаа шийдвэрийг түтгэлзүүлэн зогсоохыг болон өөрчлөх, хүчингүй болгохыг шаардах эрхтэй.

3. Хэлэлцээрээр хүлээсэн үүрэг зөрчигдсөн тохиолдолд аль нэг талын маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд төлөөлөгчдийн хуралдааныг долоо хоногийн дотор зарлан хуралдуулах эрхтэй.

4. Хэлэлцээр нь талуудын гарын үсэг зурснаас хойш нэг жилийн дотор хүчинтэй байна.

Хэлэлцээрт талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулж болно.

Хэлэлцээрийн хугацааг сунгах эсвэл шинээр байгуулах ажлыг хэлэлцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө хийнэ.

5. Энэхүү хэлэлцээрийг үндэслэн систем, компанийн захиргаа, ҮЭ-ийн хороо өөрийн хөрөнгийн бололцоондоо тулгуурлан хамтын гэрээ байгуулж Аймгийн Засаг Даргын Тамгын Газарт бүртгүүлнэ.

6.Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын үйл ажиллагаанд саад учруулсан эдгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг талуудын саналаар хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

7. Техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийн ээлжит шалгалт өгөөгүй буюу хангалтгүй дүн үзүүлсэн ажилтныг энэхүү хэлэлцээрт заасан бүх төрлийн хөнгөлөлтөнд хамааруулахгүй.

АЖИЛ ОЛГОГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ: АЖИЛЧДЫГ ТӨЛӨӨЛЖ:

АУЭХСТӨХК-ийн Гүйцэтгэх “АУЭХС” ТӨХК-ийн ҮЭХорооны

захирал....................... .... / Б.Дорждавга/

дарга ..... ................./Р.Дашдондов/

“АУЭХС”ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбарын ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч

менежер....................... ...... / Ц.Ганцэцэг /

“АУЭХС”-ийн борлуулалтын

“Есөнбулаг Эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх инженер......................./Д.Алтанцэцэг/ захирал................................/Ч.Балбаатар/

АУЭХС”-ийн Ашиглалт горимын “Тайшир-Гуулин УЦС” ХХК-ийн гүйцэтгэх инженер..................... /Ц.Сүхбат/ захирал........................... /Д.Амартүвшин/

“Тайшир-Гуулин УЦС” ХХК-ийн

ээлжийн

“Тосонцэнгэл УЦС” ХХК-ийн гүйцэтгэх инженер......................../М.Бямбадорж/

захирал .......................... / Ж.Отгонбаяр/

“ АУЭХС”-ийн ТӨХК-ийн “Галуутай Хүнгүйн УЦС” ХХК-ийн гүйцэтгэх монтёр ......................./Я.Рэнцэндорж /

захирал................................/ Ш.Даваадорж/ “Галуутай Хүнгүйн УЦС” ХХК-ийн

Завханмандал сумын

байцаагч......................./Д.Дашням /

“АУЭХС”ТӨХК-ийн Завхан аймаг дахь

салбарын ня-бо.............../Д.Жаргалтуяа/

“АУЭХС” ТӨХК-ийн Завхан аймаг дахь

салбарын ахлах

диспетчер..........................А.Ванганжил

“Тосонцэнгэл УЦС” ХХК-ийн

оперотер.................../ Д.Лхагвасүрэн/

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title