Банктай байгуулах гэрээ

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн бичилт, орлого

Файлаар солилцох гэрээ

2011.06.20 № 06 Алтай хот

Монгол Улсын иргэний тухай хуулийн 200, 204, 206, 445, 446, 447, 448, 450 дугаар зүйлүүд, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр зүйлүүд, Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуй харилцааны дүрмийн 2.1.7, 2.3, 9.5, 9.13, заалтуудыг үндэслэн нэг талаас “АУЭХС” ТӨХК /цаашид “Харилцагч” гэх/, нөгөө талаас Хас банкны Говь-Алтай аймаг дахь салбар /цаашид “Банк” гэх/ дараахь зүйлээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Гэрээний зорилго

Энэхүү гэрээний зорилго нь цахилгаан эрчим хүч хэрэглэгч ААН байгууллага болон ахуйн хэрэглэгчдийн төлбөрийн нэхэмжлэлүүдийг болон төлбөр төлөлтийн мэдээллийн файлыг гадаад сүлжээгээр харилцан солилцох, нэхэмжлэлийг үндэслэн орлого хүлээн авах үйл ажиллагааг банкаар гүйцэтгүүлэхэд оршино.

Хоёр. Компанийн эрх, үүрэг

2.1 Компани нь файл солилцож эхлэхээс өмнө хэрэглэгчийн дэлгэрэнгүй мэдээлэл /код, нэр, хаяг, утасны дугаар/-ийн dbt файлыг гадаад сүлжээ /и-мэйл/-ээр банкны төв рүү 1 удаа илгээх ба мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдол бүрд файлыг шинэчлэн илгээж байна.

2.2 Компани нь хавсралт 1-д заасан төлбөрийн нэхэмжлэлийн болон орлогын мэдээллийн файлуудыг өдөр бүр /амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөр/ банкны төв рүү гадаад сүлжээ /и-мэйл/-ээр илгээнэ.

2.3 Банкнаас ажлын өдөр бүр илгээх орлогын гүйлгээний файлыг, орлого хүлээн авсаныг нотлох эцсийн баримт болох ЦЭХ-ний төлбөр хийсэн хэрэглэгчийн жагсаалт /хавсралт -2/ - тай тулган шалгаж, алдаа зөрүү гарсан тухай бүр банкны холбогдох ажилтанд мэдэгдэж залруулна.

2.4 Банкнаас гарсан үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор нэг гүйлгээнээс 20 төгрөгийн шимтгэлийг тооцож, сард нэг удаа банкнаас ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн компани ажлын 3 өдөрт багтаан банкинд төлнө.

2.5 Компани нь хэрэглэгчийн зүгээс ирэх банкны үйлчилгээтэй холбоотой асуудлаас бусад санал, гомдол, хүсэлтийг бүрэн хариуцна.

Гурав. Банкны үүрэг

3.1 Банк нь компанийн төвөөс хавсралт 1-д заагдсан төлбөрийн нэхэмжлэл болон орлогын мэдээллийн файлуудыг өдөр бүр /амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөр/ гадаад сүлжээ /и-мэйл/-ээр хүлээн авч хэрэглэгчдийг банкны дурын салбарт бэлнээр, мобайл банкаар, интернэт банкаар, АТМ болон ВИЗА картаар төлөх боломжоор хангана.

3.2 Банк нь орлогын гүйлгээний мэдээллийн файлыг тус бүрээр нэг файлд багтаан бэлтгэж ажлын өдөр бүр гадаад сүлжээ /и-мэйл/-ээр (auexs@yahoo.com) компанируу илгээнэ.

3.3 Банкны төв нь хүлээн авсан төлбөрийн нэхэмжлэлийн файлуудйг хавсралт 1А загварт хөрвүүлэн гүйлгээний мэдээллийг баримтжуулж, “төлбөр тооцооны баримт”-ыг хэрэглэгчид өгч, тухайн өдрийн ЦЭХ-ний төлбөр хийсэн хэрэглэгчийн жагсаалт /хавсралт2/-ыг гарын үсэг, банкны тэмдэгээр баталгаажуулан харилцах дансны хуулганд хавсаргана.

3.4 Банк нь өөрийн харъяа салбар, тооцооны төв болон төлбөр тооцооны бусад хэрэгслийг ашиглан /интернэт, цахим карт гм/ хэрэглэгчдээс төлбөрөө төлөх тохиолдолд цахилгаан эрчим хүчний төлбөрийг бүрэн хэмжээгээр болон урьдчилан, хэсэгчлэн төлөх хэлбэрээр хураан авч хавсралт 3-т заасан цахилгааны орлогын харилцах дансдад тухай бүр төвлөрүүлнэ.

3.5 Банк нь хэрэглэгчийн төлбөрийг хүлээн авахдаа хэрэглэгчийн кодийн өмнө аймгийн код болох 25 гэсэн кодыг заавал оруулж хүлээн авна. Аймгийн код оруулаагүй гүйлгээ хийж бусад байгууллагын дансруу орсон тохиолдолд хариуцлагыг банк хүлээнэ.

Дөрөв. Хамтран хүлээх үүрэг

4.1. Талууд мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээлэл солилцох ажилтны нэр, утас, и-мэйл хаягийг гэрээнд хавсаргана. /хавсралт 4/

4.2. Банк болон компанийн программ дээрх хэрэглэгчийн үлдэгдэл ижил байх зарчмыг баримтлах зорилгоор хэрэглэгчдийн цахилгааны орлогын мэдээллийн файлуудыг ажлын өдөр бүр гадаад сүлжээ /и-мэйл/-ээр 09.00-10.00 цагийн хооронд харилцан солилцох бөгөөд талууд хүлээн авсан файлын дагуу хэрэглэгчийн төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдлээс тухай бүр хасалт хийнэ. Банк болон компанийн программ дээрх хэрэглэгчдийн үлдэгдэл зөрсөн тохиолдолд компани тухайн сарын эцсийн үлдэгдлийг баталгаажуулж банк руу илгээж, банк үлдэгдлийг шинэчлэх ажлыг дараа сарын 2-ны дотор багтааж гүйцэтгэнэ.

4.3. Сүлжээгээр явуулсан болон хүлээн авсан файл ямар нэг байдлаар гэмтсэн тохиолдолд холбогдох ажилтан эвдрэлийг засах болон файлыг нөхөн авах ажлыг хариуцан гүйцэтгэх бөгөөд холбогдох техникийн болон программ хангамжийн ажилтануудад энэ талаар тухай бүр мэдээлж тэмдэглэл хөтөлж байна.

4.4. Компанийг төлөөлөн, банк нь харъяа тооцооны төвүүдийг төлөөлөн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хураах, файл солилцохтой холбогдон гарсан аливаа асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэж байна.

Тав.Хариуцлага

5.1. Банк нь хүндэтгэх шалтгаангүйгээр төлбөрийн гүйлгээг саатуулсан тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөх бөгөөд банкны буруутай үйл ажиллагааны улмаас цахилгааны төлбөрийг үрэгдүүлсэн бол хохирлыг банк үл маргах журмаар хариуцаж бүрэн төлнө.

5.2. Файлаар мэдээлэл дамжуулах явцад ямар нэг вирус илрэх, мөн аль нэг талын үйл ажиллагаанаас хамаарч файл саатсан зэргээс гарах хохирлыг холбогдох тал хариуцах бөгөөд шалтгааныг 2 талын хамтарсан комисс тогтооно.

Зургаа.бусад

6.1. Ажлын зайлшгүй шаардлагаар программ болон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах тухай саналыг талууд бичгээр мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

6.2. Гэрээт хугацааны эцэст энэхүү гэрээг өөрчлөх цуцлах талаар аль нэг талаас санал гараагүй бол гэрээг дахин 1 жилийн хугацаагаар сунгасанд тооцож, ажил үйлчилгээг хэвийн явуулна.

6.3. Гэрээг хоёр хувь үйлдэж, талууд тус бүр нэг хувийг хадгална.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

“АУЭХС” ТӨХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ: ХАС БАНКЫГ ТӨЛӨӨЛЖ:

Ерөнхий ня-бо, Санхүү, борлуулалтын хэлтсийн Ерөнхий ня-бо

Дарга . . . . . . . . . . . . . . . . . /Д.ГАНЗОРИГ . . . . . . . . . . . . . . . . . /........................../

Эдийн засагч, борлуулалтын албаны Мэдээлэл, технолгийн ажилтан

ахлагч . . . . . . . . . . . . . /Т.БАТСАЙХАН/ . . . . . . . . . . . . . . . / /

Борлуулатын инженер Ахлах теллер . . . . . . . . . . . . . . . . .

. .. . . . . . . . . . . . . . ./Д.АЛТАНЦЭЦЭГ/

Борлуулалт, өглөг, авлага хариуцсан

Нягтлан бодогч ..................... /О.ОЮУНЦЭЦЭГ/ ТТ хянагч теллер . . . . . . ./ /

Хавсралт 1а

......... ХК ¹....... ...............

Төлбөр тооцооны баримт ¹ ___________________

Хэрэглэгчийн нэр, хаяг ___________ Нэхэмжилсэн огноо________________

_______________________________ Нэхэмжлэл ¹ _____________________

Хэрэглэгчийн код ________________

Банкны нэр _____________________

Хэмжүүрийн ¹ __________________ Тооцооны хамрах хугацаа: ___________

Эхний үлдэгдэл ____________

тоолуурын заалт

зөрүү

тариф

дүн

төгрөг

НӨАТ 10%

өмнөх

одоо

Тоолууртай хэрэглээ

өдөр

шөнө

эмзэг бүлэг

дүн1

Тоолуургүй хэрэглээ

Нөхөн тооцоо

дүн2

ЦЭХ-ний суурь үнэ

Баримтны үнэ

Үйлчилгээний төлбөр /кодоор/

Алданги

Нийт дүн

‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑‑

төлбөл зохих

төлсөн

төлбөр хийсэн огноо

Эцсийн үлдэгдэл _________

Төлбөрөө хугацаандаа төлсөн танд баярлалаа.

Нэхэмжлэхтэй холбогдсон асуудлаар 23423 тоот утсаар ярина уу.

Санамж: Тооцоо гарсанаас хойш 10 хоногийн дотор төлбөрөө төлөхгүй бол алданги тооцно.

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

________тоот гэрээний хавсралт 2

............банкинд ЦЭХ-ний төлбөр хийсэн хэрэглэгчийн жагсаалт

.............. ХК _____ огноо______________

¹

Хэрэглэгчийн

Төлбөл зохих

Төлсөн дүн

Төлөгдсөн нэхэмжлэлийн

Код

Нэр, хаяг

Дугаар

Төлбөрийн дүн

1

2

3

4

НИЙТ ДҮН

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

______тоот гэрээний Хавсралт 3

“АУЭХС” ТӨХК-ийн сумдын цахилгааны орлогын данс

Аймаг хот

Дансны дугаар

________тоот гэрээний Хавсралт 4

Мэдээлэл солилцох ажилтан

Д.д

Хэлтсийн нэр

Мэргэжилтэний нэр

Мэдээлэл солилцох

Албаны и-мэйл хаяг

Утасны дугаар

1

Санхүү борлуулалтын хэлтэс

О.Оюунцэцэг

Орлогын файл хүлээн авах, СБО-ын файл илгээх

Төлбөрийн нэхэмжлэлийн файл илгээх

auexs@yahoo.com

99059350

98059350

23423

2.Банкны төв

Д.д

Ажилтны нэр

Албан тушаал

Албаны и-мэйл хаяг

Утасны

дугаар

1

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title