Халхын гол харуусалтай

2011-06-22 08:32:42 , Мэдээний дугаар: #1188950

-Монголчууд загвар аж ахуй байгуулж чадна. Харин чадахгvй гэж басамжлаад байгаа юм, энэ Дорнод аймгийн Халх гол сумыг загвар аж ахуй болгох нэрийдлээр хангvг ноёдод 99 жилээр тvрээслvvлчихлээ, манай дээдсvvд.


сталчилгаа »

Уг нь энэ сум зєвхєн Монголын тєдийгvй Зvvн хойд Азийн бvсийн эдийн засгийн чухал бvс болох ирээдvйтэй гэдгийг судлаачид хэлдэг юм билээ. Халх гол сумын нийт нутаг дэвсгэр нь 2809299 га бєгєєд vvнээс 45878 га нь газар тариалангийн бvс. Улаанбаатараас 1000 км, Чойбалсан хотоос 340 км алслагдсан энэ нутгийг япончууд нэгэн цагт зэвсгийн хvчээр эзэрхийлэн авах гээд чадалгvй, зарим нь нутаг руугаа тонилж, нєгєє хэсэг нь Монголд баригдаж, хоригдож, ясаа тавьсан тvvх бий. Энэ дайны ул мєр одоо ч энэ нутгийн хєрсєн дээр оршиж буй. Дайны цагт алдаагvй газар нутгаа бид энхийн цагт харийнханд найр тавиад єгчихлєє. Энэ лав сайны ёр биш байх. Халх голын районыг загвар аж ахуй болгоно, уналтад ороод байгаа Монголын газар тариалан, мал аж ахуй, хєдєє аж ахуйг сэргээн хєгжvvлнэ, vvний ачаар бид жил бvр 200 сая ам.долларын ашиг олно хэмээн эрх баригчид ард тvмнийхээ тархийг угааж байгаад л солонгосчуудад найр тавьж байна. 99 жил гэдэг их хугацаа, 170 мянган га гэдэг маш их газар. БНСУ-ын "Койка" байгууллагынхан аль хэдийнээс л Халх голыг онилж, судалж, энд тариагаа тарьж, мал аж ахуй хєгжvvлэх боломжтой гэдгийг нь олоод тогтоочихож.

Нийтдээ 270 мянган га талбайг хамруулан иж бvрэн судалгаа хийж, хєрс шорооны тохиромжтой байдал, хилийн район, хойд урд хєрш рvvгээ гарч ороход дєхєм боомтуудтай энэ нутагт нvднийхээ хорыг унагачихаж. Тэгээд яахав, загвар аж ахуй байгуулж єгье, хэтдээ танай улсад л ашигтай, жилд тєчнєєн сая долларыг танай улсын тєсєвт оруулъя гэдэг асуудлыг ХХААХVЯ, Засгийн газар гээд Тєрийн тэргvvн хvртэл нь явсаар эцэст нь зєвшєєрсєн хариу сонсоод vсрэн босч, дал мєрєє алгадацгаасан биз. "Монгол ноёд ийм" гэж долоовор хуруугаараа чамархайгаа чичлээд л.

Солонгосчууд Халх голыг загвар аж ахуй болгосноор энэ суманд гурван мянга орчим ажлын байр шинээр бий болно, тэрийг дагаад сургууль цэцэрлэг баригдана, Буйр нуурыг тvшиглээд аялал жуулчлал хєгжvvлнэ гэхчлэн монголчуудын алдаан дээр дєрєєлєхєє мэдэлгvй яахав. Манай ноёд ч яахав. Тєд, тєчнєєн сая, тэрбум гэсэн тоо сонсоод л толгойгоо дохиж, мєр мєрєє алгадаж "маанагтаад" бєєн хєл хєєрцєг болоод л. Тэр их урт хугацаагаар, тєчнєєн мянган га талбайг харийн хvнд ашиглуулах нь тийм ч сайны ёр биш гэдгийг захын нэг малчин ойлгочихоод толгойгоо шааж байхад шvv дээ.

"Койка"-гийнхны тооцоолсноор загвар аж ахуй байгуулснаар жилд 864.5 тэрбум тєгрєгийн бvтээгдэхvvн vйлдвэрлэж, 35.8 тэрбум тєгрєгийг улсын тєсєвт оруулах юм гэнэ. Монголчууд яагаад ингэж ажиллаж чадахгvй гэж. Vхэр монголчууд газар нутгаа 100 жилээр харийнханд тvрээслvvлэх нь гэж гадаадын хэвлэлvvд бичээд эхэлчихэж. Ємнєд, Хойд Солонгос гэж байсан бол одоо Баруун Солонгос гэж улс байгуулагдаж байна, тэр нь Монгол Улсын зvvн хязгаарт тєвхнєжээ ч гэх юм уу, Монгол Улс Солонгос гэдэг 22 дахь аймагтай боллоо. Энэ vгс ямар сонсогдож байна. Уурандаа ширээгээ шааж, уушигны улаанаа хэдэнтээ угсармаар санагдаж байгаа биз дээ.

Жирийн иргэнд таван ханатаа тойруулаад хашаа хатгачих 0.7 га газар олдохгvй vерийн далан, єндєр хvчдэлийн шугам дор амь амьдралаараа дэнчин тавьж байхад, харийн мєнгєтэй ноёдод хэдэн зуун мянган гагаар нь эзэмшvvлэхээр шийдвэр гаргаж байгаа тєр засаг, тvvнийг тvшилцэж яваа эрхмvvд лав солиорсон байх аа. Єнєєдрийн єєхнєєс маргаашийн уушиг дээр гэдэг vгийг монголчууд зvгээр ч нэг хэлчихээгvй байх аа.

Анх Халх гол тєслийг хэрэгжvvлэхэд солонгосчууд дэмжлэг vзvvлэх нэрээр 170 мянган га талбайг 99 хvртэлх жилийн хугацаатай эзэмшvvлэх тухай асуудлыг ярьж тохирсон гэдэг. Дорнод аймгийн Иргэдийн хурлын тэргvvлэгчдийн 2010 оны тавдугаар сарын 7-ны єдрийн хуралдаанаар 26-р тогтоол гэгчийг баталснаар Дорнод аймаг бvхэлдээ Солонгосын муж улс болох мастер тєлєвлєгєє эхэлсэн. Аймаг орон нутгийн удирдлагууд, салбарын яамны сайд тэргvvтнvvд эндээс ямар их мєнгє угааж болохыг биднээс арай урьтаж ойлгосон шиг байгаа юм. Мэнэнгийн талыг хангvг ноёдод "зарсан" хэдхэн тооны хvн байдаг гэж дуулдсан. Энэ удаад нэр усыг нь дурьдахаа азная. Одоо Дорнод аймагт єєрийн эзэмшлийн гэх газар нутаггvй шахам болчихоод буй. Эхэндээ Ємнєд Солонгосын, цаашлаад хоёр Солонгосын 80 сая хvн амын хvнсний хэрэгцээг энэ бvс нутаг л хангах болж байх шив. Харин монгол хvн ходоод хоосон, єлєн зэлмvvн, харийн ноёдын хишгийг горьдож, эх орондоо боолчлогдох тийм л хувь заяа хvлээж буй.

Монгол газар нутагт ажиллаж байгаа хєрєнгє оруулагчид монголчуудыг ажлын байртай болгох амлалттайгаар vйл ажиллагаагаа эхэлдэг ч цагаа болохоор монгол хvнээр бохироо цэвэрлvvлж, хувцсаа угаалгах нь холгvй хар бор бvхнээ хийлгэдэг нь нууц биш. Дээрх 3000 ажлын байр гэдэг нь ч ийм л юм болно. Тариа тарихаар солонгосчууд л ирнэ. Тэднийг дагалдуулж сургах нэрийддээр монгол хvнээ л дорд vзнэ. Vнэн юм чинь.

Монголчууд бие даагаад загвар аж ахуй байгуулж чадахгvй биш чадна. Харин чадахгvй гэж басамжлаад байгаа юм, энэ тєр засаг. Єєрийнхєє газар нутгийг харийнханд хэдэн арван жилээр тvрээслvvлчихээд єєрсдєє цагаан будаа, тутарга тарья гэж єєр улсаас талбай худалдан авах юм яриад сууж байдаг, таарсан ч хvмvvс бол доо, энэ дээдсvvд. Бид бусдын сайхан vгэнд хууртаж амьдрахаа хэзээ болих юм бэ.

Солонгосчууд сvvлийн vед юм л бол Монгол, Солонгос хоёр хол нэг ард тvмэн, бидний ар зоон дээр адилхан хєх толбо бий гэж ярих дуртай болсон байна лээ. Бид солонгосчуудтай адилхан гэж vv, vгvй. Монгол хvн морин дэл дээр хийсч, босгож бvтээж чаддаг, босч тэмцэж чаддаг, эвдэрч бутарсан ч эвлэлдэн нийлж чаддаг, одоо vед ч дэлхийд оюун ухаан, ажилч хичээнгvй байдал, хvн чанараараа дэлхийд гайхуулж чадаж яваа ард тvмэн. Бид цагаан будаагаар хоолшихгvй, эмэгтэйлиг эрчvvдийг vзэж чадахгvй. Бид тэднээс ялгаатай.

Солонгос бол Монголыг "залгих" хvсэл шуналаараа Хятадын дараа орох орон гэдгийг судлаач, эрдэмтэн мэргэд хэлсэн, бичсэн нь бий. Монголд байгаа худалдаа vйлчилгээ, эмнэлэг, уул уурхай, шашин соёл гээд бvхий л салбарт хангvгчvvд хvч тvрж байна. Тэд Монголд ирэхдээ "Кореан Эйр"-ээрээ нисч ирээд, "Сонжин гранд"-даа буудаллачихаад, "Сонгдо"-гоороо эмчлvvлчихээд, "Сєvл"-дээ хооллочихоод л буцаж байна гэдгийг мєхєс миний бие сануулж байсан даа. Тэд Монголд хєрєнгє оруулахгvй, тийм сонирхол ч байхгvй. Бидэн шиг гялайж гялтайх юмаа гадныханд єгчихєєд эргvvлээд шаар шавхрууг нь гуйгаад явж байдаг удирдагчтай улс орон лав байхгvй биз. Ингэхэд бид Халх голоо аваад vлдэх vv, харийн ноёдод тавиад туух уу.

...Монголчууд бие даагаад загвар аж ахуй байгуулж чадахгvй биш чадна. Харин чадахгvй гэж басамжлаад байгаа юм, энэ тєр засаг. Єєрийнхєє газар нутгийг харийнханд хэдэн арван жилээр тvрээслvvлч ихээд єєрсдєє цагаан будаа, тутарга тарья гэж єєр улсаас талбай худалдан авах юм яриад сууж байдаг, таарсан ч хvмvvс бол доо, энэ дээдсvvд...

Б.Оюу
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
jy (зочин)

t1 yma

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title