Дотоод журам

Алтай-Улиастайн Эрчим хүчний систем”

ТӨХК-ийн бүх ажилчдын 2009 оны 11 сарын 03 өдрийн

хурлаар батлав.

“АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн /цаашид “Компани гэх”/ хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь компанийн жигд үйл ажиллагааг хангах, захиргаа, албан хаагч, ажилтнуудын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг албан тушаалд томилох, албан тушаалаас түр чөлөөлөх, чөлөөлөх, албан тушаал бууруулах, халах, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, үр дүнг тооцох, шагнаж урамшуулах, хариуцлага хүлээлгэх, тусламж тэтгэмж олгох зэрэг харилцааг зохицуулахад оршино.

1.2. Компани нь үйл ажиллагаандаа Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай, Хөдөлмөрийн тухай , Компанийн тухай, Эрчим хүчний тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Төлөөлөн удирдах зөвлөл, Төрийн өмчийн хорооны шийдвэр, энэхүү журмыг мөрдлөгө болгон ажиллана.

1.3. Компани нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн болон тушаалын хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Засгийн газраас баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ыг мөрдөж ажиллана.

1.4. Гүйцэтгэх захирлын дэргэд “зөвлөл” ажиллана. Зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Гүйцэтгэх захирлын тушаалаар батална.

Хоёр. Компани ажлаа төлөвлөх, тайлагнах

2.1. Компани нь стратегийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөтэй байна. Гүйцэтгэх захирал ажиллагсадтай хөлсөөр ажиллах гэрээтэй ажиллана. Энэхүү гэрээ нь тухайн жилд компанийн эрхэм зорилго, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх, төсөв боловсруулах үндсэн баримт бичиг болно.

2.2. Бизнес төлөвлөгөөнд тусгагдсан тухайн жилд хийгдэх ажлын саналыг охин компани, бусад салбар нэгжээс авч эдийн засаг гэрээ борлуулалт хариуцсан мэргэжилтэн нэгтгэн Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.

2.3. Охин компани, салбар нэгжийн жилийн ажлын төлөвлөгөөг гүйцэтгэх захирал батална. Хэрэгжилт, биелэлтийг хагас, бүтэн жилээр гүйцэтгэх захиралд тайлагнана.

2.4. Компанийн тухай хууль, компанийн дүрэмд нийцүүлэн “Хөлсөөр ажиллах гэрээ”-г ТУЗ-ийн даргатай Гүйцэтгэх захирал жил бүрийн 06 дугаар сарын 01 ний дотор, Гүйцэтгэх захирал компаний ажилтнууудтай 07 дугаар сарын 01 ний дотор тус тус байгуулна.

2.5. Ажилчдын “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний биелэлтийг улирал, хагас, бүтэн жилээр албадын дарга нар гаргаж гүйцэтгэх захиралд танилцуулах ба гүйцэтгэх захирлын хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийг хагас бүтэн жилээр гаргаж Төлөөлөн удирдах зөвлөл, Төрийн өмчийн хороонд дараа сарын 10-ны дотор тайлагнана.

2.6. Тайлангийн үнэн зөв байдал, хугацаа хожимдуулсан хариуцлагыг тухайн ажилтан хүлээнэ.

2.7. Компаний ажилчдын зөвлөгөөн, хурал, ярилцлагыг долоо хоног бүрийн Мягмар гаригт хийж, өнгөрсөн 7 хоногийн ажлаа тайлагнан дүгнэж, дараа 7 хоногийн ажлаа төлөвлөн ярилцана. Хурлын тэмдэглэлийг гүйцэтгэх захирлын туслах, бичиг хэргийн эрхлэгч гараар хөтөлж 2 хоногийн дотор албажуулан гүйцэтгэх захирлаар хянуулан гарын үсэг зуруулж баталгаажуулна.

2.8. Компанийн дараа оны төсвийн хүрээний мэдэгдлийг тухайн жилийн 8-р сарын 1-ний дотор боловсруулан ТУЗ, төрийн Өмчийн хороонд хүргүүлнэ.

2.9.Цаг үеийн шаардлагаар хийгдэж буй хурлын тэмдэглэлийг захирлын туслах хөтөлж ажлын 3 хоногт багтаан албажуулна.

Гурав. Албан тушаалд томилох, албан тушаалаас

чөлөөлөх, түр чөлөөлөх, албан тушаал бууруулах, халах, албан

үүргийг орлон буюу хавсран гүйцэтгэх

3.1. Иргэн компанид ажилд орох хүсэлт гаргахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

3.1.1. төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Маягт ¹1/

3.1.2. боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний хуулбар

3.1.3. намтар /3 үеийн/

3.1.4. нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр

3.1.5. иргэний үнэмлэхний хуулбар

3.1.6. урьд ажиллаж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт

3.1.7. зураг 2 хувь /3*4/

3.1.8. оршин суугаа газрын засаг захиргааны нэгжийн болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт

3.2. Мэргэжлээрээ 2-оос доош жил ажилласан ажилтныг 1 жил хүртэл туршилтын журмаар ажиллуулж болно. Туршилтын хугацаанд сахилгын арга хэмжээ авагдсан, 2 буюу түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ноцтой зөрчил гаргасан ажилтныг уг албан тушаалд тэнцэхгүй гэж үзэх үндэслэл болно.

3.4. Компанид сул орон тоо гарсан тохиолдолд хүний нөөцийн мэргэжилтэн гүйцэтгэх захирлын зөвлөлд мэдэгдэж, нөөцөд бүртгэлтэй болон хүсэлт гаргасан хүмүүсээс сонгон шалгаруулж, 1-2 хүний талаар саналаа боловсруулж гүйцэтгэх захиралд танилцуулан шийдвэрлүүлнэ. Гүйцэтгэх захирлын шийдвэрээр сонгон шалгаруулалт явуулах түр комисс томилж ажиллуулна

3.5. Шинээр томилогдсон албан хаагч, ажилтнуудад хөдөлмөрийн дотоод журам, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолт, хөлсөөр ажиллах гэрээ, цалин шагнал урамшууллын талаар хүний нөөцийн мэргэжилтэн товч танилцуулна.

3.6. Албан ажлын зайлшгүй шаардлагаар систем дотор нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулж болно. /захирлын шийдвэрээр/

3.7. Компанийн албан хаагчийг албан тушаалаас бууруулах, чөлөөлөх, түр чөлөөлөх, халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37,38,39,40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг баримтлан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах буюу дуусгавар болгоно. Тушаалд ажлаас чөлөөлсөн болон халсан, албан тушаал бууруулсан шалтгаан, үндэслэлийг тодорхой заана.

3.8. Албан үүргээ 2 буюу түүнээс дээш удаа хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн, сахилгын ноцтой зөрчил гаргасан /ажлын байранд,ажлын ажлын цагаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн/ ажилтанд хөдөлмөрийн хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээ авна. /Ажлын цагаар,ажлын байранд согтуу байсан,согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтныг ажлаас шууд халах үндэслэл болно/

3.9. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа албан хаагч, ажилтан ажлын тайлангаа холбогдох нэгжийн даргад, хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, баримт бичгийг тухайн нэгжийн дарга болон ажил хүлээлцүүлэх комиссыг байлцуулан ажил хүлээн авах хүнд /хэрэв ажил хүлээн авах хүн томилогдоогүй бол тэмдэглэл үйлдэж тухайн нэгжийн даргад/, тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг эд зүйлсийг санхүү/нярав/-д,ажлын газрын үнэмлэх, түлхүүр, лацны тэмдэг, утасны карт зэрэг эд зүйлсийг хүний нөөцийн мэргэжилтэнд тус тус хүлээлгэн өгч тойрох хуудас зуруулна.

3.10. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа албан хаагч, ажилтан тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан, өөрчлөгдсөн тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүний нөөцийн мэргэжилтэн хүлээлгэн өгнө.

3.11. Компанийн гүйцэтгэх захирлын эзгүйд (гүйцэтгэх захирал 30-аас доошгүй хоногоор гадаадад явах буюу ажлын байрандаа байхгүй байх, ээлжийн амралтаа эдлэх хугацаанд) түүний албан үүргийг ерөнхий инженер, ерөнхий инженерийн эзгүйд аль нэг мэргэжилтэн түр орлон гүйцэтгэнэ.

3.12. Шаардлагатай тохиолдолд албан хаагчийн албан үүргийг орлон гүйцэтгэх, хавсран ажиллах асуудлыг гүйцэтгэх захирлын саналаар шийдвэрлэнэ. Албан үүргийг орлон гүйцэтгэсэн болон хавсран ажилласан хугацааны албан тушаалын нэмэгдэл хөлсийг хөдөлмөрийн хуулийн 50.2,50.3 дахь заалтыг үндэслэн хамтын гэрээнд заасан хувиар олгоно.

3.13. Албан үүрэг түр болон хавсран гүйцэтгэгч нь үндсэн ажлаа нэгэн адил хариуцна.

3.14. Ажлын шаардлагаар зарим ажлын байранд гэрээт ажилтан авч ажиллуулж болно.

Дөрөв. Захиргааны эрх, үүрэг

4.1. Компанийн эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой тодорхойлно.

4.2. Албан хаагч, мэргэжилтнүүдийг ажлын байр, бичиг хэргийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах

4.3. Албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлэх

4.4. Албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлийг хангах, өрөө тасалгааны аятай тохитой байдлыг хангах арга хэмжээ авах

4.5 Цалин хөлсийг хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомж, компаний дүрэм, цалингийн жишгийг баримтлан ТУЗ-ийн шийдвэрийн дагуу тогтоож гэрээнд тодорхой тусган, сард 2 удаа олгоно.

4.6. Хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавих

4.7. Албан хаагчдын ажлыг улирал, хагас бүтэн жилээр дүгнэж шагнал урамшуулал олгох, ажлын үр дүнтэй нь холбон нэмэгдэл олгох асуудлыг тухайн нэгжийн даргын саналыг харгалзан холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэнэ.

4.8. Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээ авч ажиллах

4.9. Нийтээр тэмдэглэх баяр ёслол болон ажилтан, албан хаагчдын чөлөөт цаг, амралтыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх талаар жилийн эхэнд төлөвлөгөө боловсруулан баталж хэрэгжүүлнэ. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор жилд нэг удаа байгууллага төлбөрийг нь хариуцан эрүүл мэндийн үзлэгт хамруулна.

4.10. Ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудал, ахуй амьдралын талаар тавьсан хүсэлтийг шийдвэрлэхэд бололцоотой арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд материалын болон мөнгөн хэлбэрээр туслалцаа үзүүлэх

4.11. Төрийн албан хаагчдын нэгэн адил өдрийн хоолны болон түлээ нүүрсний хөнгөлөлтийг зохих журмын дагуу олгоно.

4.12. Ажиллагсдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, дадлагажуулах, мэргэшүүлэх сургалт, семинарт ээлж дараатай оролцуулах ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

4.13. Албан хаагчдаас хөлсөөр ажиллах гэрээгээ биелүүлэхийг шаардах, энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдүүлэх

4.14. Ажлын шаардлагыг харгалзан хууль буюу хөлсөөр ажиллах гэрээнд заасан үндэслэлээр ажилтныг илүү цагаар ажиллуулж болно.

4.15. Томилолтоор явж ажил үүрэг гүйцэтгэсний дараа ажлын 3 хоногт багтаан ажлаа танилцуулж, гүйцэтгэх захирлаар томилолтоо хаалгаж, томилолтын хуудас, удирдамж, илтгэх хуудсыг санхүүд тушааж томилолтын тооцоог хийнэ. Удирдамжинд заасан ажлаа хангалтгүй биелүүлсэн ажилтанд томилолтын зардлыг бууруулан олгох, эсвэл олгохгүй байна. Ор хоногийн зардлыг баримтыг үндэслэн олгоно.

4.16. Компаний дотоод журмыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон асуудлыг гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шаардлагатай арга хэмжээ авах

Тав. Албан хаагчийн эрх, үүрэг

5.1. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан нөхцөлд ажиллах

5.2. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй ажиллагсад хууль тогтоомжинд заасан нөхөн олговор хөнгөлөлт эдлэх

5.3. Хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах, цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл бололцоогоо сайжруулах, техник хэрэгслээр хангуулах, дотоод гадаадын сургалтанд хамруулахтай холбогдсон санал хүсэлтийг дээд шатны удирдах албан тушаалтанд уламжлах

5.4. Хөдөлмөрийн хууль тогтоомжинд заасны дагуу амрах, тэтгэмж авах, бусад хөнгөлөлт эдлэх

5.5. Компанийн дотоод журам болон үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журмыг сахиж, ажлын байрны тодорхойлолт, хөлсөөр ажиллах гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж ажиллах

5.6. Эрхэлсэн ажилдаа идэвх санаачлага гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах

5.7. Албан хэрэг, бичиг баримтын нууцыг чандлан хадгалж бичиг баримтыг стандартын дагуу боловсруулж албан хэргийг архивт хугацаанд нь шилжүүлэх

5.8. Байгууллагын өмч, эд хогшил, техник хэрэгслийн ашиглалт хамгаалалтыг шаардлагын хэмжээнд байлгаж, ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж, өөрийн буруугаас хохирол учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх

5.9. Ажилдаа ирэх, ажлын өдөр дуусахад өөрийн биеээр цагаа бүртгүүлнэ.

5.12. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм журмыг чанд мөрдөж, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтан бүр ажлын байран дээрээ байнга хэрэглэж

хэвших

5.11. Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг тогтоосон хугацаанд нь танилцуулах, удирдлагын заалтын дагуу өөрт хариуцуулагдсан албан болон хариутай бичиг, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн, биелэлтийг үүрэг өгсөн албан тушаалтанд танилцуулна хэрэв хариутай бичиг хугацаа хоцроовол хариуцлагын шат дараалсан арга хэмжээ авна.

Зургаа. Зохион байгуулалтын нэгж, албан хаагчийн

үйл ажиллагааны үр дүнг тооцож дүгнэх

6.1. Гүйцэтгэх захирлын болон албан хаагчдын хөлсөөр ажиллах гэрээний биелэлт нь компанийн үйл ажиллагааны үр дүн байна.

6.2. Гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг хагас бүтэн жилээр дүгнэж, үнэлгээ өгч , үүнийг үндэслэн ажиллагсдад мөнгөн урамшуулал нэмэгдэл олгох, хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэнэ.

6.3. Гүйцэтгэх захирал албан хаагчтай байгуулсан гэрээний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг үнэлэн нэгтгэж Төлөөлөн удирдах зөвлөлд жилд нэг удаа тайлагнана.

6.4. Албан хаагчид үйл ажиллагааны үр дүнгээр олгох мөнгөн урамшуулал, нэмэгдлийн хэмжээг тусгай журмаар тогтооно.

6.5. Эрчим хүчний газрын даргын баталсан журмын дагуу ажлын үр дүнг харгалзан ажиллагсдыг шат шатны шагналд тодорхойлно.

6.6. Гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, албан бичиг хэргийн эргэлтийн мэдээ, нэгжийн дотоод үйл ажиллагаа, ажлын зохион байгуулалт, цаг ашиглалт зэрэг нь хариуцлагын шалгуур үзүүлэлт болно.

Долоо. Дотоод зохион байгуулалт, шагнаж урамшуулах,

сахилгын шийтгэл ноогдуулах

Ажлын цаг

7.1. Компаний албан хаагчдын 7 хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна. Ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байх бөгөөд ажил өглөө 9.00 цагаас эхэлж орой 18 цагт дуусна. Үдийн амралт 13.00-14.00 цагт болно.

7.2. Албан хаагчдын цагийн бүртгэлийг захирлын туслах сараар гарган гүйцэтгэх захирлаар батлуулан санхүүгийн албанд өгнө.

7.3. Тухайн ажилтны өрөөний түлхүүр зөвхөн өөрт нь байх ба цэвэрлэгээ хийлгэхдээ цэвэрлэгчид өгч тусгай лацаар лацдуулж байна.

7.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.2-т заасан болон албан ажлын зайлшгүй шаардлагаар ажилтантай тохиролцон түүнийг нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр илүү цагаар ажиллуулж болно. Энэ тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 78.3-т заасны дагуу ажилтныг биеэр нь нөхөн амруулах буюу ээлжийн амралттай нь хамтатган олгох асуудлыг гүйцэтгэх захирал шийдвэрлэж, хүний нөөцийн ажилтанд бичгээр өгнө.

7.5.Албан хаагчийг ажлын шаардлагаар илүү цагаар ажиллуулах талаар тухайн нэгжийн дарга албан хаагчид урьдчилан мэдэгдэнэ. Илүү цагаар ажилласны нэмэгдэл цалин хөлсийг тооцон олгох асуудлыг тухайн нэгжийн даргын саналыг үндэслэн шийдвэрлэнэ. Илүү цагаар ажилласан тухай бүртгэлийг хүний нөөцийн ажилтан бүртгэнэ.

7.6. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хожимдсон, тасалсан тохиолдолд цагийн бүртгэлийг үндэслэн сар бүрийн ажлын цагийн балансаас хоцорсон хугацааны нийлбэрийг цалингаас хасч тооцно. Ийнхүү суутгасан цалингийн санг бусад албан хаагчдыг урамшуулахад зарцуулж болно. Хоцорсон хугацааны нийлбэр нь нэг сард 4 цагаас илүү гарсан нь сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл болно.

7.7. Ажилтан гадуур (хот дотор) ажлаар явахдаа харъяалах нэгж, албаны даргадаа мэдэгдэн зөвшөөрөл авна.(томилолт, чөлөөний хуудсаар зохицуулна) Нэгж албаны дарга 4 өөс дээш цагийн томилолт, чөлөөний эрх эдлэхгүй.

Ээлжийн амралт

7.8. Жил бүрийн 1-р сард ажилчдын ээлжийн амралтын хуваарийг Гүйцэтгэх захирлын тушаалаар батлах бөгөөд амралтын хугацааг Хөдөлмөрийн хуулийн 79-р зүйлд заасны дагуу тогтооно. Ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй байна.

7.9 Компанид шинээр ажилд орсон албан хаагч 11 сар ажилласны дараа ээлжийн амралт эдэлнэ.

7.10. Ээлжийн амралт олгох мэдэгдлийг хүний нөөцийн мэргэжилтэн санхүүгийн алба болон ажилтанд хүргүүлж, ээлжийн амралтын мөнгөн олговрыг бодуулж олгоно. Ажилтан ажлаас халагдах тохиолдолд түүнтэй ээлжийн амралтын тооцоог хийнэ

7.11. Ээлжийн амралтаа тухайн жилдээ ажлын шаардлагаар биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн хэлбэрээр олгох асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

Чөлөө олгох

7.12. Гачигдал тохиолдсон болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авахыг хүссэн ажилтанд ажлын 14 хоногийн хугацаагаар тэтгэмжтэй чөлөө олгож болно. Ажлын 3 өдөр хүртэл хугацааны чөлөөг чөлөөний хуудсаар, түүнээс дээш хугацааны чөлөөг Гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно.

7.13. Хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан чөлөөг тэтгэмжтэй олгох эсэх асуудлыг холбогдох нэгж, албадын саналыг үндэслэн Гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Тэтгэмжгүй чөлөөг нэг сарын дотор давтан олгохгүй.

7.14. Дор дурьдсан тохиолдлыг гачигдал тохиолдсон, хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ.

7.14.1. Компанийн ажилтан болон түүний эхнэр, нөхөр, хүүхэд, өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, ах, эгч, дүү, хадам эцэг,эх, ах, эгч, дүү нь хүндээр өвдөх, нас барах

7.14.2. Компанийн ажилтан гэрлэх, хүүхэд төрүүлэх

7.15. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу хүүхдээ асрах хүсэлт гаргасан албан хаагчид чөлөө олгох асуудлыг шийдвэрлэнэ.

7.16. Ажилтан аливаа урьдчилан төлөвлөөгүй гэнэтийн шалтгаанаар ажлын цагаас хоцрох, ажилдаа ирэх боломжгүй бол хүний нөөцийн мэргэжилтэн болон холбогдох хүмүүст мэдэгдэнэ. Гүйцэтгэх захирлаас олгосон албан ёсны магадлагаа, тодорхойлолтыг үндэслэн ажилтныг чөлөө авсанд тооцно.

7.17. Боловсон хүчнийг сургах асуудлыг сургалтын хөтөлбөрөөр зохицуулах бөгөөд сургалтанд хамрагдах чөлөө олгох асуудлыг алба, нэгжийн дарга нарын саналыг үндэслэн хүний нөөцийн мэргэжилтэн судалж, Гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

7.18. Урьдчилан мэдэгдэж албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр ямар нэгэн хэлбэрээр ажлын цагаар сургуульд суралцахыг хориглоно. Зөвшөөрөлгүй суралцсан нь захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

Тусламж олгох

7.19. Дараах тохиолдолд дор дурьдсан хэмжээний мөнгөн тусламжийг компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно.

7.19.1. Хөдөлмөрийн хуулийн 37.1.6, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд 6 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх

7.19.2. Компанийн ажилтан нас барсан тохиолдолд ар гэрт нь түүний 3 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж

7.19.3. Компанийн ажилтны гэр бүлийн гишүүн төрсөн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан өндөр настан нас барсан бол 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийн нэг удаагийн буцалтгүй

7.19.4. Компанийн ажилтны хүүхэд дэлхийн болон олон улсын, улсын чанартай уралдаан тэмцээн, олимпиадаас медаль хүртсэн, шагналт байранд шалгарсан бол үр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд онцгой анхаарсан эцэг эхэд албан тушаалын 1 хүртэл сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох

7.19.5. Ажилдаа ирэх, буцах үедээ болон ажлын байранд, томилолтоор албан үүргээ гүйцэтгэж явахдаа амь бие, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан ажилтанд хөдөлмөрийн чадвараа алдсан нөхцөл байдлыг харгалзан хуулийн дагуу нөхөн олговор олгоно.

7.19.6. Компанийн ажилтан шинээр гэр бүл болсон тохиолдолд 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн, ажилтны гэр бүлд шинээр хүүхэд мэндэлсэн тохиолдолд 50000/тавин мянган/ төгрөг, өндөр насны тэтгэвэрт гарсан тохиолдолд Засгийн газраас тогтоосон журмын дагуу буцалтгүй тусламж олгоно.

7.20. Байгууллагын ахмад настанд жилд цагаан сар, ахмадын баяраар нийт 20000 төгрөгийн тэтгэмж, байгууллагын ажилчдын хүүхдэд хүүхдийн баяр, шинэ жилээр нийт 6000 төгрөгийн тэтгэмж /бэлэг/ тус тус олгоно. Ажилтнуудад цагаан сарын баярыг тохиолдуулан дэмжлэг үзүүүлнэ. Тэмдэглэлт баяр ёслолыг зохион байгуулалттайгаар тэмдэглэн өнгөрүүлэх тохиолдолд зардлыг компаниас хариуцна.

7.21. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул, гал, усны үер, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурганд өртөж эд хөрөнгөнд нь хохирол учирсан ажилтанд 300.000 хүртэл төгрөгийн тусламж үзүүлнэ.

Шагнал, урамшуулал

7.22. Ажлын тодорхой үр бүтээл гаргасан, хөдөлмөрийн сахилга, ажлын цаг ашиглалтын зөрчилгүй, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, идэвх санаачлагтай ажиллаж байгаа компанийн албан хаагчийг дараах хэлбэрээр шагнаж урамшуулна.

7.22.1. Компанийн хөдөлмөрийн аваргаар шалгаруулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх

7.22.2. “Ажилтан”-ыг ажил мэргэжлийн аваргаар шалгаруулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх

7.22.3. Компанийн “Хүндэт дэвтэр”-т бичиж ,Хүндэт тэмдэг, 100000 төгрөгөөр

7.22.4. Системийн шагнал болон төрийн дээд одон медальд тодорхойлох

7.23. Компанийн ажилчдад шагнал, урамшуулал олгох журмыг Гүйцэтгэх захирлын тушаалаар батална.

Найм. Компанийн ажилчдад ноогдуулах сахилгын шийтгэл

8.1. Компанийн тухай хууль, тогтоомж, компанийн дүрэм энэ журмын заалтыг зөрчсөн ажлын байрны тодорхойлолт, хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн дагуу сахилгын шийтгэл ноогдуулна.

8.1.1. сануулах /дээрх зөрчлийг анх удаа гаргасан, энэ нь компани хувь хүмүүст ноцтой хохирол учруулахааргүй бол сануулах арга хэмжээ авна./

8.1.2. үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах /сануулах арга хэмжээ авагдсанаас хойш нэг жилийн дотор дахин зөрчил гаргавал, энэ нь компани хувь хүмүүст ноцтой хохирол учруулахааргүй бол цалин бууруулах арга хэмжээ авна/

8.1.3. албан тушаал бууруулах /цалин бууруулах арга хэмжээ авснаас хойш нэг жил хүртэлх хугацаанд дахин зөрчил гаргавал албан тушаал бууруулах, мөн энэ нь компанид ноцтой хохирол учруулахаар бол ажлаас халах арга хэмжээ авна/

8.1.4. ажлаас халах /дээрх арга хэмжээнүүд шат дараалан авагдсан, зөрчил дахин давтан гаргавал ажлаас халах арга хэмжээ авна. Мөн ажлын байранд, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэвэл ажлаас халах шууд үндэслэл болно.

8.2. Албан хаагчдад сахилгын шийтгэл ноогдуулсан тухай шийдвэрийг өөрт нь болон нийт албан хаагчдад мэдээлнэ.

8.3. Сахилгын шийтгэл ноогдуулснаас хойш нэг жилийн дотор уг ажилтанд хөдөлмөрийн дотоод журамд заасан шагнал, урамшуулал олгохгүй. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.

Ес.Бусад

9.1. Компани болон бусад байгууллага хоорондын харилцаа, бичиг хэргийн эргэлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт зэрэг асуудлыг холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журмын дагуу зохион байгуулна.

9.2. Компанийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг хүний нөөцийн мэргэжилтэн хариуцан гүйцэтгэнэ.

9.3. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Компанийн албан ёсны байр суурийг илэрхийлэхдээ Эрчим хүчний газрын бодлого чиглэлийн эсрэг байр суурь илэрхийлэхийг хориглоно.

9.4. Компанийн салбар нэгж холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг баталж, мөрдүүлнэ.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
hench bish (зочин)

dorjdagva zonoson ovgon hariltsaanii soyolgui, albanii mongo zavshigch halagdaj zaigaa tavi

suhee (зочин)

ee unen unen haa gazriin darga nar yag ijil shuu zaluustaa zaigaa tavij ogdoo kkkkk

zolboo (зочин)

yag vnen demjij bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title