Эрчим хүчний салбарынхан өнөөдөр “2011 оны шилдэг”үүдээ шалгарууллаа.

           Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 287 дугаар тушаалаар Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, эрчим хүчний засвар, барилга угсралтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, инженер техникийн ажилтнуудын 2011 оны ажлын үр дүн, хөдөлмөр бүтээлийг үнэлж, дараахь байгууллага, хамт олон, цех, ерөнхий инженер, инженер, мастеруудыг “2011 оны шилдэг”-ээр шалгаруулж байна. Үүнд:

1. Эрчим хүчний салбарын дулаан, цахилгаан үйлдвэрлэгч компаний “2011 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК,

2. Эрчим хүчний салбарын цахилгаан дамжуулах ба түгээх компаний “2011 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК,

3. Эрчим хүчний салбарын дулаан дамжуулах ба түгээх компаний “2011 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК,

4. Эрчим хүчний салбарын орон нутгийн эрчим хүчний үйлдвэрийн “2011 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор “Баянхонгор эрчим хүч” ХХК,

5. Эрчим хүчний салбарын эрчим хүчний засвар, барилга угсралтын компаний “2011 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор “МЭЗ” ХХК,

6. Эрчим хүчний салбарын дулаан, цахилгаан үйлдвэрлэгч компаний “2011 ОНЫ ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ээр “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Гомбожав овогтой Туяахүүг,

7. Эрчим хүчний салбарын цахилгаан дамжуулах ба түгээх компаний “2011 ОНЫ ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ээр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Лувсан овогтой Ганзоригийг,

8. Эрчим хүчний салбарын дулаан дамжуулах ба түгээх компаний “2011 ОНЫ ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ээр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Шарав овогтой Мөнхжаргалыг,

9. Эрчим хүчний салбарын орон нутгийн эрчим хүчний үйлдвэрийн “2011 ОНЫ ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ээр “Баянхонгор эрчим хүч” ХХК-ийн ерөнхий инженер Мөнхбаяр овогтой Мандахыг,

10. Эрчим хүчний салбарын эрчим хүчний засвар, барилга угсралтын компаний “2011 ОНЫ ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ээр “МЭЗ” ХХК-ийн ерөнхий инженер Батхүү овогтой Болдбаатарыг

11. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын “2011 ОНЫ ШИЛДЭГ АЖЛЫН БАЙР”-аар “ДБЭХС” ТӨХК-ийн Компьютер-Дулааны хэмжүүр автоматикийн цехийг,

12. Эрчим хүчний засвар, барилга угсралтын компаниудын “2011 ОНЫ ШИЛДЭГ АЖЛЫН БАЙР”-аар “Энерго сервис монтаж” ХХК-ийн Механик цехийг,

13. Эрчим хүчний салбарын дулаан, цахилгаан үйлдвэрлэгч компаний “2011 ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР”-ээр “ДЦС-4” ТӨХК-ийн Цахилгаан техникийн лабораторийн эрхлэгч Баасан овогтой Алтанхуягийг,

14. Эрчим хүчний салбарын дамжуулах ба түгээх компаний “2011 ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР”-ээр инженерээр “ТБЦДС” ТӨХК-ийн Засварын инженер Эрдэнэ овогтой Батбаярыг,

15. Эрчим хүчний салбарын эрчим хүчний засвар, барилга угсралтын компаний “2011 ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР”-ээр “Хасу-Мегаватт” ХХК-ийн халах гадаргуу, хаалт арматурын инженер Пүрэвдорж овогтой Баярааг

16. Эрчим хүчний салбарын дулаан, цахилгаан үйлдвэрлэгч компаний “2011 ОНЫ ШИЛДЭГ МАСТЕР”-аар “ДЦС-3” ТӨХК-ийн Үндсэн тоноглолын засварын мастер Жаргалсайхан овогтой Лхавгасүрэнг,

17. Эрчим хүчний салбарын дамжуулах ба түгээх компаний “2011 ОНЫ ШИЛДЭГ МАСТЕР”-аар “ЭБЦТС” ТӨХК-ийн Ашиглалт засварын хэсгийн мастер Зундуй овогтой Батмагнайг,

18. Эрчим хүчний салбарын орон нутгийн эрчим хүчний үйлдвэрүүдийн “2011 ОНЫ ШИЛДЭГ МАСТЕР”-аар “Налайх ДС” ТӨХК-ийн ээлжийн мастер Амартүвшин овогтой Цэрэндоржийг,

19. Эрчим хүчний салбарын эрчим хүчний засвар, барилга угсралтын компаний “2011 ОНЫ ШИЛДЭГ МАСТЕР”-аар “МЭЗ” ХХК-ийн Угсралт, засварын I хэсгийн мастер Даваасүрэн овогтой Батсүмбэрийг,

20. Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд баригдсан Ухаахудгийн 18 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулсан нь үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил тул “2011 ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ” өргөмжлөлөөр тус тус шалгаруулав.

Шинэ он гарах бүр хувь хүн, айл өрх, хамт олон, улс орон бүр хийснээ дүгнэж, хийж бүтээх зорилтоо тодорхойлдог жамтай билээ. Та бүхний хийж бүтээсэн зүйл эрчим хүчний салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулаад зогсохгүй улс орны хөгжилд нэгэн алхамыг нэмж байгаа билээ. 

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title