Шинэ iPad худалдаанд гарчээ

The new iPad

9 2012 3-р сар
Apple компани 2012 оны хамгийн анхны шинэ бүтээгдэхүүн танилцуулах ажиллагааг манай цагаар шөнийн 02:00 цагт Сан Франциско хотын Ерба Буэна урлагийн төвд хийлээ.




Олон сая хэрэглэгчдийн хүлээж байсан алдарт iPad таблет компьютерийн шинэ хувилбарыг энэ арга хэмжээн дээр танилцуулав.

iPad нь бүх цаг үеийн туршид хамгийн богино хугацаанд хамгийн олон хувь борлогдсон цахим төхөөрөмжөөр шалгарч байсан юм. Өнгөрсөн оны 4 дүгээр улиралд л гэхэд дэлхий даяар 15,4 сая борлогдож бүх персонал компьютер төрлийн бүтээгдэхүүнүүдийг тэргүүлсэн.

Түүний араас HP, Lenovo, Dell зэрэг компаниуд жагссаныг дурдахад л хангалттай.

Ингээд шинэ iPad-тай танилцья. Юуны өмнө нэрийг өгөхдөө ямар нэгэн "iPad 3", "iPad 2S" гэхгүйгээр зүгээр л "New iPad" гэсэн байна.



Загвар хийцийн хувьд өмнөх хувилбараасаа огт өөрчлөгдөөгүй бол харин овор хэмжээ, жингийн хувьд үл ялиг нэмэгджээ. Зузаан нь 8.8 мм-ээс 9.4 мм болж жин нь 613 граммаас 662 грамм болсон.

Гэхдээ энэ нь бусад технологийн шинэчлэлтүүдтэй харьцуулахад "уучилж" болох үзүүлэлт юм.



Дэлгэцний цэгийн нягтрал нь 1024х768-аас 2048х1536 (Retina) болсон нь зураг болон видео үзэхэд амьд мэдрэмж төрүүлэх түвшинд хүрсэн байна. Retina гэдэг нэр нүдний торлог бүрхэвч гэсэн үг бөгөөд хүний нүдээр харснаас ялгаагүй түвшинд дүрслэх чадвартай гэсэн үг болно.

Мөн график процессороо (quad core) дөрвөн цөмтэй А5Х чипээр сольсон тул зураг видео боловсруулах хурдыг ихээр нэмэгдүүлжээ. Дэлгэцэнд 3,1 сая цэг дүрслэх чадвартай буюу Full HD телевизийн дүрслэх цэгээс 1 сая цэгээр илүү гэсэн үг.



Камерний хувьд өмнөх 0.7 Мегапикселээс 5 мегапиксел болгосон нь том дэвшил болсон ба сайжруулсан оптик дурангийн тусламжтайгаар өндөр чанартай фото зураг, Full HD 1080p видео бичих боломжтой болжээ.



Холболтын чадварын хувьд 4G (LTE) сүлжээг дэмжих болсноор дэлхийн хаана ч систем хамаарахгүйгээр онлайн байх нөхцөлийг хангаж өгсөн байна.

Эдгээр графикийн дэвшлүүдтэй холбоотойгоор Apple компани дэсктоп компьютерт хэрэглэгддэг зураг, видео, дуу боловсруулах iPhoto, iMovie, GarageBand программуудынхаа шинэ хувилбаруудыг гаргаж шинэ iPad-д тохируулжээ.

Хэдийгээр энэ олон сайжруулалтуудыг хийсэн ч баттерейн ашиглах хугацаа урьдынхаас буураагүй буюу 10 цаг хэвээр үлдсэн байна. Харин 4G сүлжээг ашиглах тохиолдолд энэ хугацаа 9 цаг болж буурах юм.

iPhone 4S дээр нэвтрүүлсэн дуу хоолойгоор харьцах систем Siri шинэ iPad-д нэвтэрсэн байна. Дэмжигдэх хэлний хувьд Америк, Британи, Австрали аялгатай англи хэлнүүд, Франц, Герман, Япон хэлнүүд байх аж.

Хар, цагаан 2 өнгөний сонголттойгоор 3 сарын 16-наас АНУ, Канад, Англи, Франц, Герман, Швейцар, Япон, Хонг конг, Сингапур, Австрали зэрэг улсуудад зарагдаж эхлэнэ. Бусад зах зээлүүдэд 23-наас эхэлж гарах ажээ.

Үнийн хувьд 16GB WiFi модел 499$-aаас эхлэн 64GB 4G модел 829$ хүртэл үнэтэй байх нь.

Үүнтэй холбоотойгоор өмнөх iPad 2 загварынхаа үнийг 399-529$ болгон буулгаж байгаа аж.

Энэ арга хэмжээний үеэр Apple компаний бусад шинэ бүтээгдэхүүнүүдийг мөн танилцуулсан байна.

Тухайлбал iOS үйлдлийн системийн 5.1 хувилбар (Япон хэлний Siri нэмэгдсэн), шинэ Apple TV box (Full HD 1080p дэмждэг) зэрэг.



Эцэст нь дүгнэхэд шинэ iPad-ын дэлгэцийн дүрслэх чадвар нь өнөөдрийг хүртэл дэлхий дээр бүтээгдсэн бүх таблет компьютерээс хол илүү үзүүлэлтэнд хүрсэн байгаа нь хамгийн гол дэвшил болжээ.

Манайх түрүү үеийн iPad1, iPad2-уудыг нээлтээ хийж байснаас нь хойш маш богино хугацаанд өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд Монголынхоо хэрэглэгчидэд хүргэж байсныхаа мөн адил танд энэхүү New iPad хамгийн түрүүнд хэрэглэх боломжийг олгож байна. 

Энэ сарын 16нд АНУ-д худалдаан гарах New iPad-г ирэх сарын эх гэхэд бид таны гар дээр тавих болно. Гол нь та урьдчилсан захиалгаа өгөх хэрэгтэй.

Захиалгын үнэ:

The new iPad, Black and White Model Price
16GB+4G 850$
32GB+4G 970$
64GB+4G 1100$
Мэдээллийн орчуулгыг gogo.mn-c хуулбарлав
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
"Уйланхай" Бороо охин

yoo bur shuls goochchloo gej megeed

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title