Дотоод хяналтын бүтэц, түүний үнэлгээ

Дотоод хяналтын бүтэц, түүний үнэлгээ PDF Хэвлэх И-мэйл 2010 оны 4-р сарын 28, Лхагва гариг, 16:58 Аудитор нь санхүүгийн тайланг хянахын тулд үйлчлүүлэгч байгууллагын дотоод хяналтын бүтэцийг сайтар судалсан байх шаардлагатай. Энэ тухай аудитын ажлын цар хүрээний стандартад тодорхой тусгаж өгсөн байдаг. Энд зааснаар аудитор нь үйл ажиллагаагаа төлөвлөж, гүйцэтгэх ажлын хэмжээ, цар хүрээ, хугацааг тодорхойлохын тулд үйлчлүүлэгчийн дотоод хяналтын бүтэцийн талаар хангалттай ойлголттой болсон байх шаардлагатай. Дотоод хяналтын бүтэц /систем/ гэдэг нь өөрийн бизнесийн үйл ажиллагааг аль болох үр ашигтай, эмх замбараатай хөтлөн явуулах удирдлагын бодлогыг дагаж мөрдүүлэх, хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, зальт үйлдэл болон алдаанаас сэргийлэх, илрүүлэх, нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв ба иж бүрэн хөтлөх, санхүүгийн тайлангуудыг цаг хугацаанд нь найдвартай үнэн зөв бэлтгэх бололцоог хангах зэрэг удирдлагын өмнөө тавьсан зорилгод хүрэхийн тулд аж ахуйн нэгжийн удидлагын зүгээс авч явуулж байгаа бодлого ба горим журмын цогц юм. Дотоод хяналтын бүтцийн тухай ойлголт нь зөвхөн нягтлан бодох бүртгэлтэй холбоотой асуудал биш бөгөд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүхэлд нь хамарч байдаг илүү өргөн цар хүрээтэй ойлголт юм. Дотоод хяналтын бүтэц нь дотоод хяналтын орчин, нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналтын горим гэсэн 3 хэсгээс бүрдэл болно. Дотоод хяналтын орчин Дотоод хяналт болон түүний ач холбогдолын талаар байгулулагын удирдлагын мэдлэг, баримталж буй байр суурь, түүнтэй холбоотойгоор авч явуулж буй арга хэмжээний нэгдлийг дотоод хяналтын орчин гэнэ. Хяналтын орчны үнэлгээнд дараах хүчин зүйлс нөлөөлнө. - Удирдлагын үзэл баримтлал, ажлын арга барил - Захирлуудын зөвлөл болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа - Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийн хуваарилалт - Боловсон хүчний бодлорго - Удирдлагын зүгээс ашиглаж буй хяналтын аргууд - Дотоод аудиторын эрх үүрэг болон бусад Сайтар зохион байгуулагдсан хяналтын орчин нь хяналтын горимуудын эцсийн үр дүнг нэмэгдүүлж байдаг хэдий ч хяналтын орчин нь дангаараа дотоод хяналтын бүтэцийн үр дүнтэй байдлыг хангаж чадахгүй юм. Нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо Аудитын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх буюу ажил гүйлгээ боловсруулагч аж ахуйн нэгжийн санхүүгийн бүртгэл хөтлөх хэрэгсэл болох данс, бүртгэл ба ажил үйлдлийн нэгдлийг нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо гэнэ. Энэ тогтолцоо нь ажил гүйлгээ болон үйл явдлыг тогтоон тодорхойлж, цуглуулж, бодож ангилж, бүртгэж, хураангуйлан нэгтгэж тайлагнадаг. Дотоод хяналтын горим Дотоод хяналтын горим гэдэг нь хяналтын тусгай зорилгод хүрэхийн тулд хяналтын орчноос гадны байгууллагын удирдлагын зүгээс нэмж хэрэгжүүлж буй бодлого болон журмуудаас бүрдэж байдаг. Эдгээр нь байгууллага дахь ажил гүйлгээний боловсруулалт болон холбогдох мэдээллийг хадгалах, хөрөнгийн аюулгүй байдлыг хангах талалар үндэслэл бүхий дүгнэлт гаргахад чиглэгдэж байдаг. Аудитор нь дотоод хяналтын бүтцийн бүрэлдэхүүн тус бүрийг харгалзан үзэсний үндсэн дээр дотоод хяналтын бүтцийн талаарх өөрийн дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтэд суурилан уламжлалт болон хяналтын эрсдлийн түвшинг үнэлэн уг эрсдлийг хамгийн бага байлгах түвшинд аудитын үйл ажиллагааг төлөвлөх боломжтой болно. Түүнчлэн аудитор нь дотоод хяналтыг компьютер мэдээллийн системд хийх илүү ашигтай. Компьютержсэн мэдээллийн систем дэх дотоод хяналт Нягтлан бодох бүртгэлийн программ ашиглан санхүүгийн тайланг бэлтгэдэг буюу компьютержсэн мэдээллийн системтэй орчинд аудит хийх үеийн дотоод хяналтын бүтцийн үнэлгээ нь дараах байдалтай байна. Компьютержсэн мэдээллийн систем нь гар ажиллагаатай системийг бодвол хүний нүдэнд үзэгдэх бодит нотолгоо үлдээх нь бага бөгөөд уг системд олон хүн оролцох боломжтой байдаг. Компьютержсэн мэдээллийн системд тавих ерөнхий хяналт болон нягтлан бодох бүртгэлийн хэрэглээний программд тавигдах тусгай хяналтуудыг бүрдүүлнэ. Компьютержсэн мэдээллийн системийн ерөнхий хяналт нь дотоод хяналтын ерөнхий зорилго биелэгдэж байгаа эсэхийг үндэслэлтэйгээр магадлах зорилготой. 1. Зохион байгуулалт ба удирдлагын хяналт a. Хяналттай холбоотой бодлого, журам b. Хоорондоо уялдаа бүхий ажил үүргийг зохих ёсоор тусгаарласан эсэх 2. Хэрэглээний программ боловсруулалт болон ажиллагаанд тавих хяналт a. Шинэ буюу шинэчлэгдсэн системийн туршилт, хэрэгжүүлэлт b. Хэрэглээний системд хийсэн өөрчлөлт c. Системийн баримт бичгийн ашиглалт 3. Системийн ажиллагаанд тавих хяналт a. Зөвшөөрөгдсөн программ ашиглаж байгаа эсэх b. Системийг зөвшөөрөгдсөн зориулалтаар ашиглаж байгаа эсэх c. Компьютерийг зөвшөөрөлтэй боловсон хүчнүүд ажиллуулж байгаа эсэх d. Боловсруулалтын явц дахь алдааг илрүүлж, залруулж байгаа эсэх 4. Системийн программ хангамжинд тавих хяналт a. Системийг зөвшөөрлийн дагуу үр ашигтай боловсруулсан эсэх b. Системийн программ хангамж ба баримт бичгийг зөвхөн зөвшөөрөлтэй боловсон хүчнүүд хүрэх эрхтэй эсэх 5. Мэдээ оруулалт болон программд тавих хяналт a. Системд оруулж байгаа ажил гүйлгээнд зөвшөөрөл олгох бүтэц бүрэлдэн тогтсон эсэх b. Мэдээлэл болон программд хүрэх эрхийг зөвхөн зөвшөөрөлтэй боловсон хүчнүүдээр хязгаарласан эсэх 6. Компьютержсэн мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн бусад хамгаалалтууд a. Мэдээ болон системийг хуулбарлан архивлаж хадгалах b. Хулгайд алдах, санаатай болон санамсаргүй тохиолдлоор эвдрэх c. Гамшиг сүйрэл учирсан тохиолдолд өөр газар орчин боловсруулалтаа үргэлжүүлэх нөхцлөөр хангах Компьютержсэн мэдээллийн системийн хэрэглээний программд тавигдах тусгай хяналтууд нь бүх ажил гүйлгээ нь зөвшөөрөгдсөн бөгөөд үнэн зөв бүртгэгдсэн, цаг хугацаандаа боловсруулагдсан гэдгийг үнэдслэлтэйгээр магадлах зорилготой. 1. Орцод тавих хяналт a. Компьютерээр боловсруулахаас өмнө ажил гүйлгээг зохих ёсоор зөвшөөрсөн эсэх b. Ажил гүйлгээ орхигдоогүй, нэмэгдээгүй давхардаагүй, зүй бусаар өөрчлөгдөгүй байх c. Буруу ажил гүйлгээг залруулсан эсэх 2. Боловсруулалт ба компьютержсэн мэдээллийн системд тавих хяналт a. Ажил гүйлгээнүүдийг зохих ёсоор боловсруулсан эсэх b. Ажил гүйлгээ орхигдоогүй, нэмэгдээгүй, давхардаагүй,зүй бусаар өөрчлөгдөөгүй байх c. Боловсруулалтын явцад илрүүлсэн алдааг цаг хугацаанд нь залруулсан эсэх 3. Гарцад тавих хяналт a. Боловсруулалтын үр дүн үнэн зөв эсэх b. Гарцыг зөвхөн зөвшөөрөлтэй боловсон хүчнийг цаг хугацаанд нь гарцаар хангадаг эсэх c. Зөвшөөрөгдсөн зохих боловсон хүчнийг цаг хугацаанд нь гарцаар хангадаг эсэх Компьютержсэн мэдээллийн систем дэх ерөнхий хяналтууд нь гол төлөв дээрх маягаар хоорондоо хамааралтай хяналтууд байдаг ба тэдгээрийн ажиллагаа нь хэрэглээний программд тавих хяналтанд суурь болдог. Иймээс хэрэглээний програмд тавих хяналтуудыг шалгахаасаа өмнө ерөнхий хяналтуудыг шалгах нь илүү үр ашигтай байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title