Дотоод хяналтын журам батлагджээ

“Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 6.4-д заасныг үндэслэн “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг   Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор баталлаа.

Энэхүү нийтлэг журмын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах ба тус журамд нийцүүлэн аж ахуйн нэгж байгууллага бүр үйл ажиллагааны онцлогт тохирсон “Дотоод хяналтын журам”-ыг боловсруулж,   дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нэгж, ажилтанг томилон ажиллуулах юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын “Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ыг яам, эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа агентлаг, харьяа бусад байгууллага, аж ахуйн нэгжид /ААН/ Монгол Улсын сайд, өөрийн болон доод шатны Засаг даргын ажлын алба, харьяа байгууллага, ААН-д аймаг нийслэлийн Засаг дарга, бусад тохиолдолд тухайн байгууллага, ААН өөрөө баталж мөрдөнө.

ААН, байгууллага дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахдаа энэхүү нийтлэг журам болон МУ-ын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр баталсан шийдвэрийг удирдлага болгоно.

             Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүрэг хүлээсэн нэгж ажилтан тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад шууд захирагдаж, зохион байгуулалтын хувьд бусад бүтэц, нэгжээс хараат бус байна.

             Дотоод хяналт шалгалтын ажилтан нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил, боловсрол эзэмшиж мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай байх шаардлагатай.

             Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны онцлог, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, хэмжээ, зохион байгуулалтын бүтэц, харьяалагдах нэгж, объектын тоог харгалзан тухайн жилд хийх хяналт шалгалтын ажлын тусгайлсан төлөвлөгөөг боловсруулан эрх бүхий албан тушаалтнаар батлуулж, мөрдөн ажиллана. Харьяа байгууллага, аж ахуйн нэгжид дотоод хяналт шалгалтыг зохион явуулахдаа эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэж хяналт шалгалтын ажлын дүн, авсан арга хэмжээний талаар улиралд нэгээс доошгүй удаа тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын хурлаар хэлэлцүүлэх бөгөөд шаардлагатай бол зохих шийдвэр гаргуулж хамт олонд мэдээлэх юм.

Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь дараахь нийтлэг эрх үүрэгтэй байна.

  1. 1.Зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналт, шалгалтыг гүйцэтгэж, дүнг тайлагнах;
  2. 2.Хяналт шалгалт явуулахдаа аж ахуйн нэгж, байгууллагын салбар, нэгжийн удирдлагатай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил дутагдлын талаар тайлбар гаргуулах,
  3. 3.Илэрсэн зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулах, зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах;
  4. 4.Илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах талаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах саналыг байгууллагын удирдлагад тавьж шийдвэрлүүлэх;
  5. 5.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, стандарт, норм, нормативыг өөрийн байгууллагад сурталчилах, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах;
  6. 6.Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;
  7. 7.Холбогдох дүрэм журам, байгууллагын стандартыг боловсронгуй болгох талаар судалгаа, дүгнэлт гаргах;
  8. 8.Дотоод хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, мэргэжлийн чадавхийг сайжруулах зорилгоор хөндлөнгийн хяналтын байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, өөрсдөө зөрчлийг нь арилгаж чадахгүй зарим асуудлыг эрх бүхий хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах тухай саналыг боловсруулан удирдлагад танилцуулах;
  9. 9.Байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийн талаар болон хууль тогтоомж, холбогдох дүрэм журам, стандартын зөрчлийн талаарх мэдээллээр удирдлагыг хангах;
  10. 10.Хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;
  11. 11.Хяналт шалгалтаар хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хор хохирол учруулж болох нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол түүнийг арилгах арга хэмжээг нэн даруй авч, эрх бүхий байгууллагад мэдэгдэх.

          Энэ журамд зааснаас бусад дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтны эрх, үүргийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журамд тусгах ба эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоод хяналт, шалгалтын нэгж, ажилтанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

         Дотоод хяналт шалгалтыг дараахь чиглэлээр зохион байгуулна:

  1. 1.Хууль тогтоомж, стандарт, заавар, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмын хэрэгжилт болон тухайн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагын хэрэгжилтэд тавих хяналт шалгалт;
  2. 2.Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд хийх хяналт шалгалт;
  3. 3.Үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарт тавих хяналт шалгалт;
  4. 4.Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд тавих хяналт шалгалт;
  5. 5.Өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт;
  6. 6.Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журамд заасан бусад хяналт шалгалт.

          Аж ахуйн нэгж, байгууллагад дотоод хяналтын тогтолцоо нэвтэрснээр аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлага нэмэгдэнэ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title