Ард түмний хувьцаа үнэгүйдэхгүй ээ

Ард түмний хувьцаа үнэгүйдэх вий 2012 оны 6-р сарын 2 Ард түмний хувьцаа үнэгүйдэх вий Монголын 2.7 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны эзэн болсон. Зарим нь яах вэ, хувьцаагаа зарчихсан л даа. Гэхдээ үлдсэн хүмүүсийн хувьцаа үнэ цэнтэй байгаасай гэж хүсч байна. Юутай ч эхний ээлжинд Засгийн газраас иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг нэг сая 576 төгрөгтэй дүйцүүллээ. Нэгж хувьцааных нь үнэ 933 төгрөг гэж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасны дараа энэ үнэлгээ улам нэмэгдэх учиртай. Ямар ч байсан Тавантолгой бүрэн утгаараа ажиллаж эхэлсний дараа хувьцааны үнэлгээ дор хаяж, хоёр дахин өснө гэсэн хүлээлт байгаа билээ. Харин хүлээлт биелэгдэх болов уу. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн хувьцааны үнэлгээ Монголчуудын хүсч байгаа шиг 2-3 дахин нэмэгдэх үү гэдэг асуудал байгаа юм. Мэдээж Тавантолгойн орд 6.4 тэрбум тонн нөөцтэй, энэ нөөцийг ашиглах" нь тодорхой учраас харьцангуй найдвартай л даа. Гэхдээ бас огт эрсдэлгүй юу гэвэл тийм биш байгаа юм. Тодруулж хэлье. Дэд бүтэцгүйгээр хувьцаа юу ч биш Нэгдүгээрт, Тавантолгойн орд дэд бүтэцтэй огт холбогдоогүй байна. Төмөр зам, автозамтай болох цаад талын хугацааг 2.5 жил гэж байгаа билээ. Гэхдээ энэ бол ямар ч асуудалгүйгээр төмөр замаа бариад явахад шинэ төмөр замтай болох тооцоолол. Эргэн сануулахад Х.Баттулга сайд байхдаа" төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг батлагдсаны дараа үүнийг 2.5 жилийн дотор барьж, байгуулна гэж байсан. Гэтэл Ц.Нямдорж энэ тэр саад болж, "Чамайг төмөр зам барихыг чинь харна аа" гэж заналхийлсэн гэх нь бий. Эцэстээ Х.Баттулга арайчүү өөрийн хөрөнгөөр төмөр замын ажлыг эхлүүлээд байсан. Гэтэл МАН-ын Засгийн газар гарч ирээд ажил эхлээд явж байсан төмөр замыг зогсоож, одоо дахиад нэг нээлт хийх тухай асуудлыг ярьж байгаа. МАН-аас томилогдсон Ц.Дашдорж сайд ч бас төмөр замыг 2.5 жилийн дотор бариулна гэж буй. Ярихад бол амархан байна. Харин хэрэгжүүлэхэд маш их саад учрах тодорхой болов уу. Ялангуяа улс төрийн зорилготой саад их тохиолдож талтай. Тэгэхээр Тавантолгойн орд төмөр замтай холбогдох хугацааг наанадаж 2.5 жил, тэрнээс цааш гэж тооцож болох юм. Хамгийн хурднаараа бариад 2.5 жилийн дотор барилаа гэхэд тэр үед нүүрсний үнэ ямар байх бол. Хэрвээ нүүрсний үнэ хямдарчихсан байвал "Эрдэнэс Тавантолгой" ХК ашиг олох гэж бас нэлээд удна. Тэгэхээр ашгаа олоод, ард түмэнд хувьцааны ногдол ашиг тараах хугацааг хамгийн ойрхондоо таван жил гэж харж болох юм. Гэхдээ таван жилийн дараа ч болов ард түмэн ногдол ашиг хүртэж байвал болж л байна. Угаасаа хувьцаа гэдэг зүйл өнөөдөр зах зээлд гараад маргааш нь ашгаа өгдөг эд биш. Төр хамгийн муу менежер Дэд бүтэцтэй болоод, Тавантолгойн хувьцаа олон улсын зах зээл дээр борлогдож эхэллээ гэж бодъё. "Эрдэнэс Тавантолгой" ХК нийт 15 тэрбум нэгж хувьцаа гаргасан. Үүний 51 хувь нь төрийн мэдэлд, үлдсэн 10 хувь нь ард түмний халаасанд үнэгүй очиж байгаа. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн хувьцааны 61 хувь нь ямар нэгэн эдийн засгийн ашиггүй, эдийн засгийн эргэлтэнд орох боломжгүй болж байгаа юм. Энэ нь нэг бодлын хувьцааны үнэлгээг доош татах талтай. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 30 хувь нь олон улсын зах зээл дээр гараад ашиг олж ирлээ гэж бодъё. Гэтэл олж ирсэн ашгаасаа 61 хувийг нь ард түмэн болон төрд хуваарилна шүү дээ. Энэ хэмжээний хувиа өгсний дараа компани тусдаа ашигтай ажиллах ёстой. Ингэж ашиг олохын тулд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, шилдэг туршлага, менежмент байх ёстой билээ. Гэтэл төр өөрөө хамгийн муу менежер байдаг "жамтай". Энэ компанид төрийн оролцоо хэтэрхий их байгаа нь өчигдөр харагдлаа. Төр энэ компанийн хувьцааг нэг бүрийг нь автоматаар улс төрийн амлалт биелүүлэхийн тулд 933 төгрөгөөр дүйцүүлэн үнэлж байна. Олон улсын зах зээл дээр гарахдаа бол арай өөр үнэтэй байна гээд байгаа. Гэхдээ суурь үнэд нэг их өөрчлөлт орохгүй л болов уу гэж зарим эдийн засагч хэлж байна. Хэтэрхий олон хувьцаа байна Нийт 15 тэрбум нэгж хувьцааг "Эрдэнэс Тавантолгой" ХК гаргасан. Үүний 30 хувийг олон улсын зах зээл дээр гаргана. Энэ нь 4.5 тэрбум ширхэг хувьцаа байх юм. Энэ хэмжээний хувьцаа олон улсын зах зээл дээр хангалттай эрэлттэй байж чадах уу гэдэг асуудал бий. Хэрвээ эрэлтээс давсан хувьцаа нийлүүлчихвэл зарагдахгүй, улмаар зарагдлаа ч яваандаа нэрлэсэн үнээсээ ч хямдрах талтай. Дэлхийд алдартай "Фэйсбүүк" компани саяхан IPO хийж, хөрөнгийн зах зээл дээрээс 19.7 тэрбум доллар маш богино хугацаанд босгож чадсан. Гэхдээ сүүлийн хэдэн өдөрт тус компанийн хувьцааны ханш нэрлэсэн үнээсээ ч хямдарсаар байна. Анх 38 ам.долларын өртөгтэй гаргаж байсан хувьцаа одоо 9.7 хувиар буураад байгаа. Маш олон сая, тэрбум ширхэгээр арилжигдсан хувьцаа эргээд эрэлт нь багасах, эсвэл олсныхоо хэрээр үнэгүйдсэнээр нэгжийнх нь үнэ буурдаг жишгийг "Фэйсбүүк" IРО-гоос харж болохоор байна. Монголд ч бас энэ жишээ бий. "Женко тур бюро" Монголын хөрөнгийн бирж дээр нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцааг 2006 онд гаргасан. Ингэхдээ Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой байсан учраас тухайн жилд төрсөн хүүхэд бүрт үнэгүй хувьцаа олгосон билээ. Харин өнгөрсөн зургаан жилийн хугацаанд "Женко"-гийн хувьцаа олигтой өсч чадсангүй. Өчигдрийн байддаар 97 төгрөгийн ханштай байгаа юм. Олон нийтэд тараасан хийгээд, хэт олноор нь гаргасан хувьцаа үнэгүйддэг нь эндээс харагдаж байна. "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаан дээр ч бас энэ жишиг давтагдахгүй гэх баталгаа үгүй билээ. Тийм зүйл битгий болоосой гэж хүсч байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title