Тэлмэний 60 МВт-ын ДЦС-ын барилгын ажил эхлэв

Тэлмэний 60 МВт-ын ДЦС-ын барилгын ажил эхлэв

Шинэ Азиа групп нь Могойн голыг нүүрсний ордыг түшиглэн барих 60 MВт-ын хүчин чадалтай ДЦС-ын бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлын хүрээнд Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт сонгосон талбайдаа Гаалийн баталгаат талбайн барилгын ажлаа эхлүүлжээ. Тус компани нь энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэхээр 2011 оны тавдугаар сарын 11-нд Монгол улсын Төрийн өмчийн хороотой Концессын гэрээ байгуулсан юм. Энэ хооронд төслийн нарийвчилсан судалгааг бүрэн хийж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны тавдугаар сард холбогдох яамаар батлуулж шаардлагатай зөвшөөрлүүдээ авсан байна. Уг төслийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын нэгэн олон улсад нэр хүндтэй компани гүйцэтгэх бөгөөд одоогоор тоног төхөөрөмжийн тээвэрлэлт эхэлжээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title