Баяр наадмын мэндчилгээ

Эрийн гурван наадам Хүннү гүрний үеэс улбаатай

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж

Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ
Та бүхэн сайхан наадаарай
* * * * * * * * *
 * * * * * * * *
Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ
Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ
Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ
Хийморь сүлд тань ОД МАГНАЙ
Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ
Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж
Монгол түмэнтэйгээ хамтдаа
Дэлхийг донсолгож, дэнж хотойтол САЙХАН НААДААРАЙ! 
* * * * * * * * *
Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч
Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж
Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан
Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй ард түмэндээ баярын мэнд дэвшүүлье.
* * * * * * * * *
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
МОНГОЛ гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдoг…
* * * * * * * * *
Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж
Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж
Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж
Есөн есөн билэгтэй
Монгол түмэн минь Сайхан наадаарай!
* * * * * * * * *
Сар асгарч хур тэгширсэн
Найр хөгжиж хуур уянгалсан
Монгол наадам айсуй.
* * * * * * * * *
Эр бяраараа эзэн нь байж,
эрмэг хурдаараа эрэлхэг нь байж,
эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж,
дэлгэр зуны налгар талдаа
дэнж хотойтол сайхан наадаарай!
* * * * * * * * *
Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам.
* * * * * * * * * * * * * * * * * *
Гийнгоон дуу талд цуурайтаж
Нум сумын исгэрээ салхи зүссэн
Бөхийн дэвээн наадмын талбайг эзэгнэсэн
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай!
* * * * * * * * *
Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
Монгол түмэн минь Сайхан наадаарай.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
nasaa (зочин)

баярлалаа, сайхан мэндчилгээ байна, чи болон танай хамт олон гэр бүл тань монгол үндэсний баяраараа сайхан наадаарай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title