Эрчим хүчний хэрэглээ 8-10 хувиар өсч байна

Эрчим хүчний хэрэглээ 8-10 хувиар өсч байна

Эрчим хүчний сайд М.Сономпил тус улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал болон ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэ ажлуудын талаар мэдээллээ. Мөн ЭХЯ-ны газар, хэлтсийн дарга нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 8-10 хувийн өсөлттэй байна. Салбарын эх үүсвэрүүдийн өнөөгийн суурилагдсан хүчин чадал, дээрээс нь импортоор авах боломжит чадлыг тооцож үзэхэд 2014 оноос эрчим хүчний дутагдалд орж эхлэхээр байгаа ажээ. Иймээс Улаанбаатарын шинэ эх үүсвэрийг ашиглалтад орох хүртэл хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлахгүй, тасралтгүй найдвартай хангах зорилгоор богино хугацаанд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл арга хэмжээг Эрчим хүчний яамнаас төлөвлөөд яаралтай хэрэгжүүлж эхэлжээ. Эхний байдлаар эрчим хүч, дулааны дутагдлаас богино хугацаанд гарах техникийн боломжит хувилбар болох “ДЦС-4”-ийг 100 мВт-аар өргөтгөх, “УС-15” 250 Гкал.ц дулааны эх үүсвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байна. Эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд цаг алдалгүй шийдэж, ажлыг эхлүүлбэл 2014-2015 оны өвлийн их ачааллын өмнө дуусгах боломжтой юм байна. Мөн эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр байршлыг Баянзүрхийн товчооны зүүн талд товлон УИХ-д энэ долоо хоногт оруулах аж. ДЦС-4 ХК-ийн өргөтгөлийн тухай Энэ төслийн ТЭЗҮ-ийн судалгаагаар нийт 18 сарын дотор хэрэгжих боломжтой, 95 сая ам. долларын өртөгтэй, өртгөө 7.8 жилд нөхөхөөр байна. Мөн 2012 оны есдүгээр сард ДЦС-IV-ийн төлөөлөгчид “Уралын турбины завод”-д айлчилж, шинэ турбин нийлүүлэх гэрээний үнийг эцсийн байдлаар тохирсноор төслийг хэрэгжүүлэх нийт өртгийг 70 сая ам. долларт багтаахаар болжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр жилдээ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг, дулааны үйлвэрлэл 400 мянган Гкал/цагаар нэмэгдэх ба энэ нь өнөөгийн хэрэглээний 10 гаруй хувь буюу 2014-2015 онуудын хэрэглээний өсөлтийг хаах буюу шинэ эх үүсвэр ортол хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй найдвартай хангах хэмжээ болох юм. Гэхдээ нүүрсний зарцуулалт 800 гаруй мянган тонноор, усны хэрэглээ 70 мянган тонноор өсөх боловч станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ даруй 2 хувь буурснаар Дөрөвдүгээр цахилгаан станцийн эдийн засгийн үр ашиг нэмэгдэхийн зэрэгцээ, найдвартай ажиллагаа дээшлэх болно. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн 4.4.2.5. заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3,6 заалтуудын дагуу төслийг даруй хэрэгжүүлэхэд шаардлагатай 70 сая ам долларыг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлж хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. ДЦС-5 төслийн тухай Улаанбаатар хотын орчимд шинэ цахилгаан станц барих хамгийн ашигтай байршил нь Баянзүрхийн товчооны зүүн талд хуучин орос цэргийн радио локацийн баруун талын ам дахь байрлал гэж мэргэжилтнүүд үзээд ЭХЯ-наас Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн уг газрыг товлоод байна. Энэ байршлын давуу тал нь: -Төмөр замыг салаалан тавих боломжтой. Хот дундуур тээвэрлэх нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй. -Хотын зүүн талын дулаан хангамжийн горим сайжирна. -Газар чөлөөлөх асуудал байхгүй. -Үнсийг хуурайгаар зөөж зайлуулах тээвэрлэлтийг хэрэгжүүлэхэд хялбар -Дулааны шугам болон Цахилгаан дамжуулах агаарын шугам барих зурвас чөлөөтэй Энэ байршил нь Нийслэлийн ногоон бүс, Дархан цаазат Богд уулын бүсэд байрладаг тул БОНХЯ-наас санал авч УИХ-д хэлэлцүүлэх шаардлагатай юм. Баянзүрх дүүрэгт баригдах дулааны станцын тухай Нийслэлийн дулаан хангамжийн чадлын хомсдлыг арилгах 250 Гкал/ц хүчин чадалтай дулааны станцыг 18 сарын хугацаанд барихаар төлөвлөжээ. ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай хөрөнгийг ЗГ-ын нөөц хөрөнгөөс гаргуулахаар санал боловсруулан яамдаас санал авч байна. Уг эх үүсвэр ашиглалтад орсноор 20 мянга гаруй айл өрхийн дулааны хангамжийг шийдвэрлэнэ. Харин Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт шинээр хороолол баригдахад дулааны нөөцтэй юм байна. www.shuud.mn, Г.Болор

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title