Цахилгааны үнэ нэмэгдэнэ.

Аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний үнийг нэмнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл, Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад дагалдах хуулиудыг зэрэг хэд хэдэн төслийг хэлэлцэж байна. Чуулганы үеэр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмэх, тэр дундаа эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх асуудлаар Эрчим хүчний сайд М.Сономпил “Цахилгааны үнэ дэлхийд дунджаар 16-20 цент байгаа. Энэ нь 250-300 төгрөг гэсэн үг. Гэтэл манайд аж ахуйн нэгжүүд 100 төгрөгөөр нэг киловатт эрчим хүч худалдан авдаг. Гэтэл улс үүн дээр зөрүү төлөх шаардлагатай болдог. Тиймээс энэ жилээс иргэдийн эрчим хүчний хэрэглээний үнийг нэмэхгүй ч аж ахуйн нэгжүүдийнхийг нэмэх нь тодорхой болж байна” хэмээв. 2013 оны нэгдүгээр сараас эхлэн эрчим хүчний үнийг чөлөөлөх УИХ-ын тогтоолд байдаг байна. Гэвч ирэх жилээс эхлэн хэрэгжүүлэх юм бол айл өрхүүд 80 төгрөгөөр худалдан авдаг цахилгаанаа 150 төгрөгөөр авах тул боломжгүй байгаа аж. Тиймээс үүнийг шат дараатайгаар нэмэхээс аргагүй аж.

2012,12,06

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title