Түвд лам ертөнцийн төгсгөлийг зөгнөв

Түвд лам ертөнцийн төгсгөлийг зөгнөв
Түвдийн Кайлаш уулан дахь сүмийн Шам­балын зөнч хэмээн ал­даршсан лам Америкийн Одон орон судлалын төвд зориулан мэдэгдэл хий­жээ. Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд эх дэлхий нарны системийн хамтаар “Тэг зурвас” руу шилжин орно хэмээн илгээлтдээ он­цолсон байна. Түвд хув­рагийн баталж буйгаар, 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өглөөний 10.00 цагт дэлхий бараг тэр чигээрээ харанхуй болж, нам гүм ноёрхох ажээ. Байгалийн гэрэл, цахил­гаан, харилцаа холбоо, дуу чимээ бүгд байхгүй болох гэнэ. Эх дэлхий энэ үед тэнгэр эрхсийн “Тэг зур­вас” руу орох юм.

“Энэ бол ямар ч эрчим хүч, соронзон орон, ямар нэгэн биет байхгүй хоосон орон зай. Харин хүмүүс ийм байдалд орохдоо айж, балмагдах хэрэггүй” хэ­мээн Шамбалын зөнч са­нуулж байна. Харанхуйг дагаад сансар огторгуй эмх замбараагаа алдаж, хуурамч гэрэл гялсхийх бөгөөд энэ нь гурваас дөрөв хоног үргэлжлэх ажээ. Үүний дараа нарны гэрэл дахин гарч ирэх юм байна.

“Дэлхийн амьтад “Санс­рын харанхуй”-г урьдчилан мэдэрч нүх, ичээндээ нуугдаж байна. Хотод амьдардаг хүмүүс үүнийг мэдрэхгүй учраас гэнэт цочирдон галзуурах нигууртай. Дэлхийн хүн амын 10 хувь нь амиа ал­даж магадгүй” хэмээн түвд лам өгүүлэв. Шам­балын орны зөнч дэлхийн ард иргэдэд зориулж “Ер­төнцийн төгсгөл”-ийг давж гарах энгийн зөв­лөмж гаргасан байна.

1 - Мөчлөг солигдох үйл явцад эртнээс бэлэн байж, аливаа шинэ үйлийг эхлүүлэхгүй байх, өр шир тавихгүй байж бүх ажлаа 2012 ондоо багтааж дуусгах.

2 - 2012 оны арван­хоёр­­­дугаар сарын 20-нд үр хүүхэд, баримт бичиг, бэлэн мөнгөө авч хотыг орхин хөдөө гар. Ца­хилгаан, эрчим хүчний сэргэлт удаан байх тул хоёр сарын хоол хүнсээ нөөцөл.

3 -  Гэртээ ус, түлээ­ний нөөцтэй байх. Дулаа­цах түлээ, гэрэл гаргах лаатай байх. 2012 оны арван­хоёрдугаар сарын 21-нээс эхлэн кабель шу­гамаар цахилгаан дам­жихаа бо­лих тул гэртээ зуух, то­гоотой байх.

4 -  Харилцаа холбоо, зурагтаа унтраа. “Ха­ран­хуй өдрүүд”-д цонх­ныхоо хөшгийг хааж, цон­хоор харах хэрэггүй. Нүд, чи­хэндээ бүү итгэ. Гудам­жинд битгий гар. Гадаг­шаа гарах зайлшгүй шаард­лага гарвал хол явж болохгүй. Чиний гар чинь хүртэл харагдахгүй болох тул төөрч магадгүй.

5 - Байгалийн гэрэл эргэн ирсний дараа ч хот руу буцаж очих гэж яарах хэрэггүй. Хавар хүртэл байгальд, хөдөө байсан нь өлзийтэй.

Түвд ламын айлдаж буйгаар, эх дэлхий 2013 оны хоёрдугаар сарын 7-нд “Тэг зурвас”-аас гарах ажээ. Цахилгаан, эрчим хүчний хангамж, зам тээв­рийн хөдөлгөөн бага ба­гаар сэргэх бололтой. Гу­равдугаар сарын сүүлчээр цэнхэр дэлхий маань бү­рэн сэргэж, хэвийн амьд­ралдаа орох юм байна.

“Ертөнцийн төгсгөл” хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг эрс өөрчилнө хэ­мээн Шамбалын зөнч хэлж байна. Үүний дараа хүмүүс илүү оюунлаг бо­лох аж. Хөгжингүй, хөг­жиж буй орнуудад эрдэм-оюуны янз бүрийн сур­галт, хичээл дэлгэрч, эрүүл мэнд, оюуны хөгж­лийн шинэ систем гарч ирэх ажээ. “Хүн төрөлхтөн илүү урт хугацаагаар амь­дарч, өсөн дэвжихэд энэ бүгд хамгийн чухал түлхэц болно” хэмээн түвд лам өгүүллээ.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Itgegch (зочин)

Bi bl itgej bnaa unendee NASA bidnees ix zuil nuudag shuu dee. Ogt ajilaa xiideggui xari garigiinxan bxgui l gene getel 8200 garui ul medegdex nisdeg bietuud uzegdsen barimt bxd tas nuudag, NASA-giin xiimel daguuliin xajuud usagdsen UMNB-iin zurgiig xurtel ustagsan bgamdaa muu novshnuud. NASA zugeer gesen geed itgex unendee xetsuu bn shuu xumuusee odoo boltol dalxiin shini daguul NIBIru-giin talaar ymarch medeelel ogoogui 2012-06-16 odor sonsogdson ter aimshigtai duu yu boloxiig ch xariult ogoogui NASA er yu yum be yu xiij bgn b bidniig zugeer gj xuurch bgaa ter xumuust bid nar yax gj itgeed bgn boloo?!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title