Тоон системд шилжихэд зурагтаа солих шаардлагагүй

Тоон системд шилжихэд зурагтаа солих шаардлагагүй Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2015 он гэхэд дэлхийн бүх улсууд аналоги системээс тоон системд шилжихийг уриалаад байгаа юм. Монгол Улс ч ирэх оны долдугаар сарын 31-нд тоон системд шилжих гэж байгаа билээ. Уг ажлын хүрээнд ямар ажил хийгдэж байгаа талаар Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын Сансар, радио холбооны хэлтсийн дарга Б.Отгончимэгээс тодрууллаа. - Тоон системд шилжих ажил ямар төвшинд явагдаж байна вэ? -Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолын дагуу Монгол Улсад өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон систем шилжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Аналоги системээс тоон системд шилжих ажил олон улсын байгуулагуудын зөвлөмжүүдтэй танилцах, тодорхой хэмжээний судалгаа хийх, ард иргэдэд сурталчлан таниулах зэрэг бэлтгэл ажлын төвшинд л явагдаж байна. Эхлээд улс нь шилжиж дараа нь телевизүүд, хамгийн сүүлд хэрэглэгчид шилжих учраас шат дараатай бэлтгэлийг шаардаж байгаа. -Аналоги системээс тоон системд шилжсэнээр ямар давуу талууд бий болох вэ? -Аналоги системээс тоон системд шилжсэнээр дуу, дүрсний өндөр нягтаршилтай телевизийг хүлээн авч үзэхээс гадна ганц телевиз биш олон талын бүхий л мэдээллийг хүлээн авах боломжтой болно. Одоо бол манай улсын хэмжээнд хэд хэдэн их хүчний радио станц ажиллаж радио, телевизийн нэвтрүүлгийг аналоги системээр дамжуулж байна. Уг системээр дамжуулж буй нэвтрүүлгийг хүлээн авагчийн байрлал мэдээлэл дамжуулах станцаас алслагдах тусам мэдээллийн чанар мууддаг сул талтай байдаг.Түүнчлэн радио долгионы хамрах хүрээний хувьд тоон системээ бодвол хамаагүй бага. Харин радио нэвтрүүлэг тоон системд шилжсэнээр их хүчний радиогийн энэ дутагдал арилж, мэдээллийн чанар эрс сайжрах юм. Дашрамд дуулгахад, олон улсад хэрэглэж буй эфирийн тоон систем голчлон Америк, Япон, Европ, Хятадын стандартыг ашигладаг. Үүнээс манайх Европын системыг ашиглаж байгаа. Хамгийн гол нь дуу, дүрсний нягтаршил эрс сайжирч, эрчим хүчний зарцуулалт буурч, хүлээн авалтын чанар тогтворжих юм. -Иргэд тоон системд шилжвэл одоо байгаа зурагтаа ашиглах боломжгүй болж шинэ телевизор авна гэж ойлгоод байгаа. Тийм асуудал үүсэх үү? -Тийм ташаа ойлголт иргэдийн дунд байгаа. Гэхдээ зурагтаа заавал солих шаардлага байхгүй. Кабелийн телевизийн ашигладаг “Set up box” гэдэг хүлээн авах төхөөрөмж нэмэлтээр ашиглах юм. Өөрөөр хэлбэл, цаанаас ирсэн дохиог хувиргаж хүлээн авдаг төхөөрөмж гэсэн үг. Түүнээс одоо хэрэглэж байгаа зурагтаа солих шаардлага байхгүй. Гэхдээ бүх зурагт нэмэлт хүлээн авагч ашиглахгүй. Учир нь сүүлийн үеийн зурагтууд өөрөө шууд тоон системийг хүлээн авч байгаа. -Тоон системийн талаар иргэдэд таниулан, сурталчлах ажил хийгдэж байна уу? -Одоогийн байдлаар гарын авлига бэлтгэж байна. Мөн лого хийж байна. Уг лого бүхий наалтаа тоон системийг шууд хүлээн авах зурагт дээр наахаар төлөвлөөд байгаа. Түүнчлэн өнөөдөр Төв аймагт очиж сургалт, өдөрлөг зохион байгуулна. -Уг өдөрлөгөөр ямар арга хэмжээ болох юм бэ. Мөн иргэдээс тоон системийн төлбөр авах уу? -Өдөрлөгөөр тоон системийн тухай мэдээллийг багцалж иргэдэд хүргэнэ. Өмнө нь аналогиор ийм байдалтай үздэг байсан бол одоо тоон системээр хүлээн авч үзсэнээр ийм чанартай болно гэдгийг иргэдэд хүргэх юм. Гол зорилго нь иргэдэд ялгааг нь харуулахыг зорьж байгаа. Мөн электрон бараа импортлон борлуулагч компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчлах юм. Төв аймгийг сонгох болсон шалтгаан нь уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүх аймаг суманд байгаа аналоги системтэй станцыг сольж байгаа. Одоогийн байдлаар 48 станц солиод байна.Өөрөөр хэлбэл, Говийн бүсийг сольж дуусаад Төвийн бүсийг сольж эхлээд байна. Одоогоор тоон системийн төлбөр авах талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title