ө
Удахгүй цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхээр болж байгаа. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Т.Цэрэнпүрэвтэй ярилцлаа.

-Цахилгаан, дулааны үнэ нэмэг­дэх тухай асуудал яригдаж эхэллээ. Чухам ямар үндэслэлээр үнэ нэмэхээр болсон бэ?
-Эрчим хүчний салбар 2012 онд нэлээд алдагдалтай ажиллалаа. Үндсэндээ хүлээгдэж байгаа гүй­цэтгэлээр 50 тэрбум төгрөгийн алдаг­далтай ажиллахаар байна. Тэгэхээр энэхүү алдагдалд хэд хэдэн учир шалтгаан байгаа. Үүн дот­роо голлох нь үнэ тарифийн асуудал яах аргагүй мөн. Үнэ тарифийг компаниудын тооцож бай­гаа хэмжээнд тохируулж ший­дэх асуудал удаашралтай бай­гаа. Түүнчлэн өгч байсан тотацыг багасгасан, өмнө нь авсан байсан зээлийн хүүгийн төлбөр төлөгдөх болчихсон байна. Ийм учир шалтгааны улмаас компаниуд алдагдалд орсон. Зохицуулах хороо­ны хувьд үнэ тарифын асууд­лыг ярилцаж, холбогдох тооцоо, судал­гааг аваад асуудлыг ший­дэх талаар холбогдох газ­руудтай зөвшилцөөд явж байгаа. Өрсөл­дөөний тухай хуулиар эрчим хүчний салбар буюу зүй ёсны болон онцгой эрхтэй монополь ком­паниудад үнийн өөрчлөлт оруулахдаа Шударга өрсөл­дөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөв­шөөрөл авдаг. Энэ асууд­лыг ший­дэхээр тодорхой хугацаа өнгөр­лөө. Бид үнэ нэмэх асуудлаа хоёр­дугаар сараас хойш тавьсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай болон бусад албаны хүмүүстэй уулзлаа. О.Магнай даргын зүгээс асуудлыг судалж үзээд, ойрын хугацаанд болж, бүтэх талаас нь шийднэ гэдгээ хэлсэн. Иймэрхүү учир шалтгааны улмаар үнэ тарифыг нэмэгдүүлэх шаардлага байна.

-Үнэ нэмэгдсэнээр иргэдийн амьжиргаанд нөлөөлөх үү, цахил­гаан, дулааны үнийн дарамт хэр хэмжээгээр нэмэгдэх вэ?
-Үнэ тариф нэмэгдлээ гээд хэрэглэгч талдаа нэг их дарамт үүсэх зүйл байхгүй. Цахилгааны хувьд хуучин төлж байсан үнэ дээрээ 1000-аад төгрөг л нэмж төлнө. Дулаан, цахилгаан гэж тооцвол өвөл дулаан хэрэглэж байгаа үедээ хуучин төлж байсан дээрээ 5900 орчим төгрөг нэмж төлөхөөр байгаа. Энэ цаг үед бараа, бүтээгдэхүүний үнэ, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэж байгаа билээ. Энэ утгаар нь аваад үзвэл үнийн өсөлт иргэдэд шууд дарамт болоод, амьжиргааны төвшинд нөлөөлөх үү гэдгийг бас бодож үзэх ёстой. Жишээлбэл, ихэнх айл гэртээ гурван гар утастай байгаа шүү дээ. Аав, ээж, хүүхэд гэж бодоход зөвхөн хүүхдийнхээ гар утасны төлбөрт л сард 20 мянган төгрөг төлж байгаа. Гэтэл гар утас бол нэн тэргүүний хэрэглээ биш. Харин цахилгаан, дулаангүй бол яах билээ. Тэгэхээр үүнийг манай хэрэглэгчид зөвөөр ойлгоосой гэж бодож байна.

-Үнэ нэмснээр ДЦС-уудын алдаг­дал хэр хэмжээгээр буурах вэ. Энэ талаар тооцоо судалгаа байгаа юу?
-Мэдээж байлгүй яах вэ. Зорилт­той, зорилготой байж л энэ асууд­лыг ярина. Бид зөвхөн үнэ нэм­дэг байгууллага биш. Эдийн зас­гийн тооцоо, судалгааг нь авч үзээд, үр ашгийн тооцоог нь хийлгэх асуудлыг салбарын яам, Төрийн өмчийн хороотой хамтран шийдвэрлэдэг байгууллага. Энэ утгаараа бид үнэ тарифын асуудлыг ший­дэхийн зэрэгцээ “Үр ашгийн хөтөл­бөр”-ийг давхар хэрэгжүүлье гэж зорьж байгаа. 2013-2018 онд энэхүү үр ашгийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр станцуудын дотоод хэрэгцээ, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг асуудлыг шийдэх боломжтой. Энэ чиглэлээр салбарын яам, бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, үр ашгийн хөтөлбөрийг боловсруулж байна. Ер нь 2013 оны төгсгөл, 2014 он гэхэд энэ салбарыг алдагдалгүй болгохыг зорьж байгаа. Энэ зорилтод хүрэхэд энэ удаагийн үнэ тарифийн өөрчлөлт онцгой чухал ач холбогдолтой.

-Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх бүрт үйлдвэрчний бай­гууллагаас нэлээд эсэргүүцэл илэрхийлдэг. Тус байгууллагын зүгээс ямар нэгэн мэдэгдэл, байр суурь илэрхийлсэн үү?
-Бид яг энэ асуудлаар холбогдох байгууллагуудтай ярьж байгаа. Үйлдвэрчний эвлэлийн байгуул­лагын хувьд цалин хөлс бага байна гэдэг асуудлыг байнга тавьдаг. Ялан­гуяа эрчим хүчний салбарт ажиллагсдын цалин бага байгаагаас болж бид чадварлаг инженерүүдээ уул уурхай руу алдаж байна. Манай инженерүүдийн дундаж цалин 500-600 мянган төгрөг байхад уул уурхайн компаниуд 1-2 сая төг­рөгийн цалин амлаад л аваад явчихдаг. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэж станцуудын захирлууд байнга ярьдаг. Бид цалин хөлсний асуудлыг үйлдвэрчний хороотой хамтраад боломжоор нь нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Цаашид энэ салбарын ажиллагсдын цалин тогтмол нэмэгдэнэ.

-Яг одоо мөрдөгдөж байгаа тариф хэдэн төгрөг байгаа вэ, нэмэгдсэнээр хэд болох вэ?
-Одоо мөрдөгдөж байгаа үнийн тухайд ахуйн хэрэглэгчид дээр хоёр тариф байгаа. Нэг нь гэр хорооллын тариф. Гэр хорооллын хэрэглэгчдийн тариф 71-81 төгрөг байгаа, хэрэглээний хэмжээнээсээ хамаараад. Энэ нь дунджаар буюу 70-80 төгрөгөөрөө л үлдэнэ. Байшинтай айлуудын тухайд 74-84 төгрөг байгаа нь бас ялгаагүй 150 кв дотроо хэрэглээтэй байвал ямар нэг хөдөлгөөн гарахгүй. Хөдөө орон нутгийн тухайд тариф янз янз байгаа. Зарим газраа 60 төгрөг, зарим газраа 90, дизельтэй аймгуудад 200 төгрөг гэх мэт. Эдгээрийн үнэ жигд 79 төгрөгөөр тооцогдож байгаа. 150 кв/цаг дотроо шүү дээ. Харин 150 кв-аас их байвал 96 төгрөг болно. Ахиу хэрэглээтэй айлуудын тухайд төлбөр бага зэрэг нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ эхний 150 кв дотор 79-80 төгрөгөөрөө тооцогдоно. 150 кв-аас дээш гараад эхэлбэл, 96 төгрөгөөрөө тооцогдоно. Аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгааны тариф бас бага зэрэг нэмэгдэж байгаа. Уул уурхайн салбарынх бас өснө. Гэхдээ энд тийм дааж, давшгүй их дарамт орж ирэх зүйл байхгүй. Бид статистикийн хороотой хамтарч хүн амын хэрэглээний үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийсэн. Талх, сүүний үнэ дээр бас судалгаа хийсэн. Жишээ нь “Атар” талхны үнэ зургаан төгрөгөөр л өсөх боломжтой гэж гарсан. Дээр нь энэ удаагийн үнийн өсөлтөөр нүүрсний уурхайнууд, ДЦС-уудын он дамжсан өр, алдагдал гэх мэт олон асуудал шийдэгдэж байгаа.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
sdsadasdaasdasdas

GOGO блогийн загвар урлана.Холбоо барих: norriko@yahoo.com ADD хий.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title