Нүүрсний компаниуд өнгөрсөн онд алдагдалтай ажиллажээ


Нүүрсний компаниуд өнгөрсөн онд алдагдалтай ажиллажээ
Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын нилээдгүй олон компани 2012 оны санхүүгийн жилд алдагдалтай ажилласнаа урьдчилсан байдлаар мэдэгджээ.

Энэ нь өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн таагүй байдал, нүүрсний салбарын томоохон хэрэглэгч болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширснаас үүдэлтэйгээр коксжих нүүрсний эрэлт хэрэгцээ илт багасч, үнэ буурсан зэргээс шалтгаалсан болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Hidili Industry компани л гэхэд 2011  оны мөн үеийнхтэй харьцуулахад нүүрсний борлуулалтын хэмжээ 69 хувиар, борлуулалтын дундаж үнэ 25 хувиар тус тус буурсны улмаас 2012 оны санхүүгийн жилд алдагдал хүлээхээр байгаа юм.

Тус биржид бүртгэлтэй Хятадын Winsway Holdings, Монголын Mongolian Mining Corporation зэрэг компаниуд ч мөн дээрхитэй ижил шалтгаанаар 2012 онд алдагдалтай ажилласан байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title