Могой жилд таныг юу хүлээж байна вэ?

Хулгана жилтэн: 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008 онд төрөгсөд

Хулгана жилтэнд ирж буй могой жил нэг их таатай байхгүй ч тэгтлээ их өөрчлөлт, таагүй зүйл тохиолдохгүй. Гэхдээ та өөрөө уйгагүй хөдөлмөрлөж, өнгөрсөн оны амжилтаа бататгахыг хичээвэл ирэх он таны хувьд сайн сайхан байна.

 Ирэх жилийн турш хулгана жилтнүүд үр ашигтай, завгүй хөдөлмөрлөж, олон бэрхшээлийг даван туулна.  Хайр дурлалын тухайд өмнөх сайхан харилцаагаа хадгалж, хайртыгаа хайрлаж, энхрийл. Энэ онд хулгана жилтнүүдийг гэр бүлээсээ салахгүй байхыг ирж буй могой жил анхааруулж байна. Ер нь амьдардаг газраа төдийгүй, гэр доторх тавилганыхаа байршлыг ч өөрчлөх гээд хэрэггүй л болов уу. Хар усан могой үүнийг сайшаахгүй байх болно.

Үхэр жилтэн: 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009 онд төрөгсөд

Үхэр жилтнүүдийг том бас, нэлээдгүй хэцүү үйл хэрэг хүлээж байна. Энэхүү үйл хэргийг амжуулж, ард нь гарахад багагүй хүчин чармайлт, эргэн тойрныхны нь тус дэм хэрэг болно. Өөрийн хүчинд итгэж, ирэх могой жилийн танд үзүүлэх таатай нөхцөл байдлыг ашиглаж чадвал та ажил хэрэгтээ асар их амжилт олно. Энэ ганцхан ажил төрөл төдийгүй амьдралын бусад чухал асуудалд ч адил байх болно.

Бар жилтэн: 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрөгсөд

Бар жилтнүүдийн хувьд ирэх жил маш хүнд жил байх болно. Ирэх могой жилд барынхан өөртөө итгэлтэй, хүсэл эрмэлзлэлтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь санаачлагатай, туйлбартай байж чадвал амжилт тийм ч хол биш байна. Могой  бол барын хамгийн том хамтрагч гэдгийг мартаж болохгүй. Алхам бүрээ цэгнэж, хэрүүл маргаанаас аль болох хол байх хэрэгтэй.

Туулай жилтэн: 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011 онд төрөгсөд

Туулай жилтнүүд ажил төрөл, хувийн амьдралдаа  жилийн эхээр онцгой идэвхитэй байж чадвал  сүүлийн хагастаа тайван, таатай байж чадна.  Таны сайхан сэтгэлийг муу хүмүүс өөртөө ашиглаж магадгүй тул таны үйл хэрэгт таагүй нөлөө үзүүлэх хүмүүсээс зайгаа барьж, боломж бүү олго. Ерөнхийдөө бол могой жил туулай жилтнүүдэд тийм ч тааламжтай бус.  2013 оны эзэн нь хар усан могой жил болохоор аливаа үйл хэрэгт тайвнаар хандаж, алгуурхнаар хөдөл. Жилийн сүүлчээр таны амьдралд сайн сайхан зүйлс тохиолдох болно.

Луу жилтэн: 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012 онд төрөгсөд

Луу жилтнүүдийн хувьд өнгөрсөн онд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн хийх жил. Могой, луу хоёр эртнээс нэгэн төрөл гэгддэг болохоор могой лууг өөрийн найдвартай туслахаар сонгож авдаг. Луунууд энэ жил эрсдэлтэй алхам хийх гээд хэрэггүй.  Учир нь энэ танд хүссэн амжилтыг авчрахгүй. Ерөнхийдөө луунууд энэ жил баяр хөөрөөр бялхаж, олон зугаатай арга хэмжээнд оролцоно. Луу ер нь шүүмжлэл авах дургүй, хэрцгий гэмээр тогтворгүй араншинтай байдаг. Луу энэ жил могойн ухааныг гаргаж чадвал бусад хүмүүстэй ойлголцож, эргэн тойрныхоо хүмүүсийн хүрээлэлд орж чадна. Олонхи луу жилтнүүд энэ жил өөрийн төдийгүй, орчин тойрны хүмүүсийн амьдралд чухал нөлөө үзүүлэх нааштай шийдвэр гаргахад оролцоно. 

Могой жилтэн: 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013 онд төрөгсөд

Могойнуудыг энэ жил маш чухал үйл явдал хүлээж байна. Таны амьдралд өөрчлөлт авчрах зургаан жилийн хугацаатай шинэ мөчлөг эхэлж байна. Тэгэхээр шинэ үе, шинэ мөчлөгт асуудалтай орохгүйн тулд үлдсэн асуудлуудаа оноос өмнө шийдвэрлэх хэрэгтэй.  Идэвхитэй, шийдэмгий байхгүй бол энэ хугацаанд төдий л амжилт олж чадахгүй. Зөвхөн уйгагүй хөдөлмөрлөж байж өөртөө сайн сайхныг авчирна.

Морь жилтэн:  1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002 онд төрөгсөд

Ирэх могой жилд моринууд аз хийморьтой, аз жаргалтай байх болно. Могой жил та бүхэнд олон сайн сайхан зүйлийг бэлэглэж, дүүрэн сюрприз барина. Морь жилд төрөгсөд  бусад хүмүүстэй харилцаандаа ч сэтгэл хангалуун байж амьдралд чинь шинэчлэлт авчрах олон шинэ найз нөхөдтэй болно. Мөн тэд ирэх жилийн турш олны анхаарлын төвд байж, удирдлага, найз нөхдийн зүгээс олон сайхан санал хүлээж авна. Хувийн амьдралдаа ч мөн сэтгэл хангалуун байх болно. Гэхдээ хувь заяаны бэлгийг хүлээгээд гараа хумхиад зүгээр суугаад байж болохгүй гэдгийг анхааруулж байна. 

Хонь жилтэн:  1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003 онд төрсөгсөд

Хонинуудын хувьд ирэх могой жил үлгэрийн мэт байх нь. Тэд ажил амьдралдаа байнга од мэт гялалзаж, хүссэн бүхэн нь бүтэж байх болно. Гэхдээ хичээл зүтгэл гаргаж, туршлага хуримтлуулж хөдөлмөрлөхгүй бол бас таагүй зүйл тохиолдохыг ч үгүйсгэхгүй.  Хониныхон бусдын тусламж дэмжлэгийг тэр бүр авахыг хүсдэггүй зантай. Энэ нь ч тэдэнд ирэх жилд нэлээд хэрэг болно. Учир нь тэд ирэх жил ч бусдын тус дэмээс илүү өөрийн нөхцөл боломжиндоо илүү найдах хэрэгтэй.  Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эрс шийдэмгий байвал дээр. Мөн найз нөхөдтэйгээ уулзаж, хамаатануудтайгаа ойр байж, аялал зугаалгаар явж, дур сонирхолтой зүйлээ хийх нь аливаа бэрхшээлийг давах эрч хүч өгнө. 

Бич жилтэн: 1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004 онд төрөгсөд

Бич жилтнүүдэд ирэх жил хөдөлгөөнтэй жил байна. Бич бол ямагт могойг дооглож байдаг, амьдралын баяр баясгалантай, ямар ч юмыг амархан сурдаг овсгоотой амьтан.   Бичүүд ирэх жил нүүрэндээ байнга инээмсэглэл тодруулан гүйх хэдий ч толгойд нь асар олон бодол хуримтлагдсаар байх болно. Усан могой зарим талаараа бич жилтнүүдэд асуудал үүсгэж мэдэх учраас аль болох аюулаас зайлсхийж, аливаа асуудалд ухаан зарах хэрэгтэй. Энэ жил багагүй зөрчил тулгарах ч толгой өвтгөсөн асуудлуудаа шийдвэрлэчихвэл бүх зүйл сайхан болно.

Тахиа жилтэн: 1921, 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005 онд төрөгсөд

Тахианы хувьд могой жил тийм ч тайван биш асуудалтай жил байх аж.  Тэд жилийн турш өөрийн амьдралдаа сайн сайхан зүйлийг авчрах гэж нэлээд бухимдалтай байх нь. Зөвхөн ажилдаа анхаарч, хамт олныхоо дунд нэр хүндтэй байж чадвал  хөдөлмөрөө үнэлүүлнэ. Хэрүүл маргаан, осолтой тоглоомонд ороооцолдвол сүйрэлд хүрч мэднэ. Энэ жил шинэ хайр дурлалтай учрах ч хосуудын харилцаа удаан үргэлжлэхгүй л болов уу.

Нохой жилтэн: 1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006 онд төрөгсөд

Ирэх жил нохойнуудаас эрч хүч, ухаалаг байдлыг шаардана. Ажил дээр ч, гэрт ч хүмүүс нохойд маш их итгэл найдвар хүлээлгэх ч тэд тэр бүрийг биелүүлж хүчрэхгүй. Өнгөрсөн онд нохой жилтнүүд их ололт амжилттай ажилласан.  Тиймээс могой жил ирэх онд тэдэнд томоохон шалгуурууд бэлтгэжээ. Нохой жилтнүүд ирэх жилийн турш дарга, удирдлагууддаа өөрийгөө хэн болохыг харуулахын тулд маш их хөдөлмөрлөх ч харамсалтай нь, урьдын л байрандаа  байх болно. 

Гахай жилтэн: 1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007 онд төрөгсөд

Гахай жилтнүүд энэ жил тайван амгалан байж, ихээхэн ашиг орлого цуглуулна.  Санхүүгийн байдал санаанд чинь хүрсэн сайхан жил болох нь.  Тэд зөвхөн санхүүгийн тал дээр төдийгүй бусад хүмүүстэй харилцаанд ч мөн амжилттай байх болно. Өнгөрсөн жил гахайнуудад эд баялаг, сайн сайхан зүйлийг харамгүй өгсөн нь энэ жил ч үргэлжилнэ.  Эрч хүчээр дүүрэн гахайнууд ирэх жилд сэргэлэн цовоо байх ч хүчээ дэмий зүйлд үрэх хэрэггүй.  Хар усан могой жил гахай жилтнүүдэд цаашид өсөн дэвжихэд нь саад болж буй бүхнийг зайлуулж, мөрөөдлийг нь биелүүлнэ. Харин хайр дурлалын хувьд хэд, хэдэн бэрхшээл даван туулах хэрэг гарах бололтой.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title