Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод

Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад

Аагтай шаргал цайгаа нарны туяатай самарч

Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж

Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй

Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

xxxxxx

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй

Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй

Буурал жил улирч, буянт жил морилох нь ээ

Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь ээ

Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан

Намхан хүлэгээ унаж Дэлхийн зулайд омoгшсон

Нар сүлдтэй Монгол түмэн минь луу жилээн үдэж

Настан буурлаан цэнгүүлэн могой жилээн угтаж байна

xxxxxx

Алсалж буй dragon жилээ Амжилт бүтээлээр үдэж

Ирж буй snake оноо Инээд хөөрөөр угтаж

Сүрэг мал чинь super тарган Сүү идээ чинь fresh сайхан,

Даага давхар далавчтай, Бяруу бакь булчинтай

Төрлөөрөө түвшин nice Бултаараа буянтай happy

Айл хотлоороо нуль party Алт мөнгө авдраар full

Хямралыг chance болгож Эвдрэлийг эвлэрэл болгож

Everyday энх тунх Anytime эрүүл саруул

Ондоо ок Сардаа сак Ноён нуруу тэгш

Nо problem сайхан шинэлээрэй.

xxxxxx

Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа

Наран тойрогт алдрахгүй Эзэн Чингэсийн угсаа

Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай

Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учралтай

Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй

xxxxxx

Буурал жил улирч, буянт жил морилох нь

Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж

Долоон бурхандаа дээжээ өргөж

Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож

Дүүрэн жаргалтай түвшин амгалан

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Munkhuu (зочин)

Sar shinee saihan ugtaarai. UB STTC XK-iin ZUUNMOD TUGEEX TEB Xesgiin axlagch

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title