Сар шинэдээ сайхан шинэлцгээв үү.

XVII жарны “Баясгалан” хэмээх луу жил алсарч, удаан жаргалын бэлгэдэл агуулсан “Тийн ялгуулсан” гэгч усан могой жил морилон айсуй.

Улирч буй жилд бидний монголчууд алдаа оноо, амжилт бүтээлээр арвин, аз хиймороор дүүрэн, ахин дэвшихийн тэмүүллээр халгин байв.

Улс төр, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлтүүд гарч, олон өнгийн үйл явдал шил шилээ даран өрнөлөө. Тэр бүрийд монгол зоны заяа түшиж, хаяа тэлэн өөдрөг жаргалыг өртөөлөн дөтөлсөөр нэгэн оныг үдлээ. Өдгөө дэлгэр монгол оронд минь хаврын тэргүүн сар гарч байгаль дэлхий уясан хүн ардын сэтгэл тэнийж байна. Азийн ханхар цээжинд нутагтай, арилашгүй буурал түүхтэй, агуу их өв соёлтой монголчууд төрт ёсны уламжлалт их баяр Цагаан сараа тэмдэглэж, хотол олноороо налайж сууна.

Хахир өвлийг өнтэй давж, хатуу цагийг мэнд гэтэлсний баяр хүн зоны сэтгэлийг амраагаад зогсохгүй хөвчин дэлхийг ч уясуулдаг билээ. Сар шинийн баяртай зэрэгцэн малчны хотонд анхны төлийн дуу цангинахад хөр цасны дороос яргуйн үндэс зүүдлэн сэрж байгаа. Айл гэрийн дотор инээд хөөр халгиж, азай буурлуудын духанд жаргалын хөлс дааварлана. Мэнд усаа мэдэлцэн амар сайхныг асуухуй үгийн сайны үр бэлгэдэл үйл заяаг тэгшитгэнэ. Ахмад настнаа хүндлэн тохой түшин золгоход өтгөсийн буян хишиг үр хойчдоо шингэдэг ажгуу.        

Цагаан сарын баяр бол тэр чигээрээ бидний соёл уламжлал, сод ухааны илэрхийлэл юм. Хувь ерөөлт монголчуудын хувцас нь хүртэл бэлгэдэлтэй. Өөдлөх төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутлаараа гоёж, идээ ундаан дээдээр ирсэн гийчнээ дайлж, угсаа гарлаа таниж, ураг төрлөөрөө золгодог оо.

Монгол хүн бүр энэ л баяраараа монгол хүн гэдгээ улам тод мэдэрч ухааны цараа нь тэлдэг гэлтэй. Цагаан сарын баярын цар хүрээ ийм өргөн дэлгэр байхын учир нь цаанаа асар гүн агуулгатай. Ертөнцийн урин цагийн эхлэлийг ийн элбэг дэлбэг, инээд баяслаар дүүрэн угтах нь ерөөс улс үндэстнээ алив муугаас гэтэлгэн аз хийморьтой амьдрахыг бэлгэдэж буй хэрэг.

Мөн үндэстнийхээ үнэт зүйл, өөрийн гэсэн шинж чанарыг үеийн үедээ үлдээн уламжлуулах ухаан бүлгээ. Чухамхүү энэ л баяр Монгол хэмээх үндэстэн дэлхийн элгэнд хэзээ ямагт эрхэмсгээр оршин буйг цагийн цагт тамгалсаар ирсэн. Цаашид ч Монголын гэх ёс заншил тодрон зурайсаар байх болно.  
Мэндийн сайхан ерөөлтэй миний ард түмэн ирж буй цагаа ийнхүү утга төгөлдөр угтаж, учир төгс амьдармуу. Тэнгэр заяат монгол түмэн минь тэгш дүүрэн сайхан шинэлж байна уу
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title