“Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг хүргэе

Одоогоос арван жилийн өмнө буюу 2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн гуравдугаар сарын 18-ныг "Зэвсэгт хүчний өдөр" болгон тэмдэглэхээр хуульчилсан бөгөөд гурван жилийн өмнөөс уг өдрийг "Монгол цэргийн өдөр" болгон тэмдэглэх болсон байна.

Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг
Зэвсэгт хүчний 92 жилийн ойн баярын мэндийг цэргийн нийт алба хаагчид, нийт эрчүүддээ "Монгол цэргийн өдөр"-ийн гал халуун мэндийг хүргэе.



Эхийн цагаан сүү нь үгүй ч
Эцгийн халуун хайр нь байдаг
Эр цэргийн албанд мордоогүй ч
Эх орноо гэсэн сэтгэл нь байдаг

Нулимс гаргам ширүүн үгтэй ч
Нуугдмал сэтгэл нь дэндүү уян
Зангидаж атгасан гар хатуу ч
Зүрхэндээ тэд дэндүү өрөвчхөн

Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд

Цэргийн Баярын мэнд хүргэе! Зөвхөн монгол Эрчүүддээ

Ивээлт нар мэт цацрах аавын хүү та алтан эрдэнэ

Элгэн уулсын оргил мэт ээжийн хүү та мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал адил голомтоо залгах хүү та шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү мэт сэтгэл тань сувд эрдэнэ
Энгүй уудам тал мэт уужим дэлгэр бодол тань оюун эрдэнэ билээ
Баярын мэнд хүргэе

Амьдралд өвдөг сөхрөлгүй, туулж, тэмцэж, унаж, босож, уйлж, дуулж, амьдралын түшиг тулгуур болж ЭР ХҮН гэсэн хүндэтгэлийг дааж яваа бүх эрчүүддээ ЭР ХҮН байж чадсаных нь төлөө Монголын Зэвсэгт хүчний өдрийн мэнд хүргье.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title