Photo

Эрчим хүчний сайд М.Сономпил гуравдугаар сарын 15-ны өдөр “Өглөөний шинэ санаа” цахим уулзалтад оролцлоо. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачлан зохион байгуулж буй уг уулзалтаар иргэдийн зүгээс салбарын сайд нарыг оролцуулах санал гаргаж байсныг ийнхүү ажил хэрэг болгож байгаа юм.

Эрчим хүчний үнэ тарифийг нэмэгдүүлэх үү, нийслэлийн эрчим хүчний шинэ эх үүсвэрийн асуудал шийдэгдсэн үү, шинэ эх үүсвэрүүдийг хэзээ барих вэ гэх зэрэг бодлогын асуудлаас гадна эрчим хүчийг хэрхэн хэмнэж болох арга туршлагыг зааж өгөхийг хүсч, агаарын бохирдлыг бууруулахад иргэд хувь нэмрээ яаж оруулж болох саналаа цахим уулзалтаар хэлж байлаа. Zasag.mn цахим хаягт 5000 орчим иргэн холбогдож Эрчим хүчний сайдын шууд ярилцлагыг сонирхжээ. Энэ үеэр нийт 400 орчим асуулт, санал хүсэлт файсбүүк, твиттер, мэйл хаяг, мэссэнжэрээр ирсэн байна.

            Иргэдийн зүгээс эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулах хугацаа, тэдгээрийн байршил, хүчин чадлын талаар саналаа илэрхийлж байлаа. Хариуд нь сайд V цахилгаан станцын ажлыг энэ ондоо багтаан эхлүүлж Тавантолгойд300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Чингис бондын хөрөнгөөрбарихаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Мөн ирэх өвлийн оргил ачааллаас өмнө нийслэлийн дулааны хангамжийг хэвийн найдвартай болгохын тулд Баянзүрх дүүрэгт“Амгалан” дулааны станцын эхний ээлжийгашиглалтад оруулахаас гадна “ДЦС-4” компанийн хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөхөөр ажиллаж байгаагаа ярилаа.

Эрчим хүчний байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комисс Барилга хот байгуулалтын яаманд төвлөрсөн нь зөв үү, цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бодлогоо хэрхэн тодорхойлж байна, салбарын яамны дэргэд мэргэжлийн хүрээлэн байгуулах талаар төлөвлөгөө байна уу гэх зэрэг нарийвчилсан асуултууд ч мөн ирж байв. Нийслэлийн гэрэлтүүлгийг нар салхины эх үүсвэрээр шийдэх, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг салбарын яамнаас бодлогоор иргэдэд түгээх зэрэг ажил хэрэгч саналууд олон байснаасгадна Эрчим хүчний салбарын тодорхой үйл ажиллагаанд талархал илэрхийлж амжилт хүсч байлаа. Сайд М.Сономпил иргэдийн асуултад хариулж эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн цаашид хийх ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулж иргэдийн зарим саналыг ажил хэрэг болгохоо хэллээ. Тухайлбал, цахилгаан ашигласны төлбөр авдаг хугацааг цалин тэтгэвэр олгох хугацаатай хамааралтайгаар зохицуулах, иргэдийн цахилгааныг мэдэгдэлгүйгээр таслахгүй байх арга хэмжээ авахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн удирдлагад зөвлөмж болгоод байгаа юм.

 Мөн нийслэлийн хэрэглэгчдээс эрчим хүчний тасралт, саатал болон санал гомдлыг хүлээн авах 7004-7004 дугаарын утас бүхий Дуудлагын төв ажиллуулж эхэлснээр өдөрт 1000 гаруй хэрэглэгч холбогдож байгааг хэлээд  цаашид 24 цагийн үйлчилгээтэй болгохоор төлөвлөж байгаагаа ярилаа. Яамнаас энэ оныг “Эрчим хүчний хэмнэлтийн жил” болгон зарлаад байгаа бөгөөд үнэ тарифийг нэмэхгүйгээр алдагдлаа аль болох бууруулахаар ажиллах чиглэлийг салбарын үйлдвэр компаниудад өгсөн байна. Хэмнэлтийн жилд иргэд ч мөн нэгдэж эрчим хүчээ хэмнэхийг Эрчим хүчний сайд уриалаад Филиппин улсын иргэд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн ашигласнаар нэг цахилгаан станцын үйлдвэрлэх хэмжээний хэмнэлт гаргасан тухай жишээ өгүүлэв.

Энэ цахим ярилцлага МҮОНР-гийн P3 богино долгионы радиогоор цацагдсан бөгөөд хариултаа авч чадаагүй иргэд Эрчим хүчний яамны www.energy.gov.mn сайтад хандаж болох юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title