Facebook-ийг хэрхэн ашиглах вэ

 Фэйсбүүк хэр зэрэг хувийн шинжтэй байдаг вэ? Мэдээж шинээр орж буй хүмүүст яшиг төвөгтэй ойлгомжгүй асуудлууд зөндөө байдаг. Гэхдээ та энэхүү тайлбаруудыг ойлгож авснаар фэйсбүүкийг өөрийн компьютер 10-н хуруу шиг л мэддэг болоход нэг алхам ойртох юм. Өнөөдөр та бүхэнд өөрийн мэдээллийг хэрхэн өөрийнхөөрөө болгох тухай заах юм. 
 Эхлээд та өөрийн хувийн тохиргоогоо Account гэсэн цонхноос олно уу
 Хэн таныг олох боломжтой вэ?

Хамгийн дээр гарч ирэх хэсэг нь "Connecting on Facebook" буюу таны фэйсбүүк рүү холбогдох тохиргоо байх юм.



 Энд та хэрхэн таныг хайж олж болох, хэрхэн мессеж илгээх г.м тохиргоонуудыг тохируулж болно. Хэрэв өөрийгөө танихгүй хүн болоод найзууд тань таны хуудсыг үзэхэд ямаршуу байхыг баруун дээр байрлах "Preview My Profile" гэсэн товчлуур дээр дарж үзэж болно. Энэхүү товчлуурыг та ихэнхи тохиргооны хуудас дээрээс олох боломжтой

Та хэнтэй хуваалцах вэ?
 Ихэнхи хүмүүсийн фэйсбүүк нь гэр бүлийн хүрээний хүмүүсээс эхлээд дотны найзууд, энгийн найзууд, сургуулийнхан, ажлынхан гэх мэт ангилагдахуйц найзуудтай байдаг бөгөөд эдгээр хүн бүрт өөр өөр харилцаатай байдаг билээ. Таньж мэдэхгүй хүнд өөрийн утасны дугаараа зарлаад байх нь юу л бол?
Хүн бүрт өөр өөр зүйлсээ хуваалцах болохоор л энэхүү хэнтэй хуваалцах вэ гэдэг маань гарч ирж байгаа юм. Та үүнийг өөрийн "Privacy Settings" гэсэн менюнээс олох боломжтой
 Хэрэв та бүх хүмүүст өөрийн хувийн мэдээллээ үзүүлэх бол "Everyone" гэсэн фэйсбүүкээс санал болгож буй сонголтыг сонгож болох юм. Дараагийнх нь бол найзуудын найзуудад зөвхөн хувийн мэдээллээ харуулах бол "Friends of Friends"-ийг сонгоно уу. Зөвхөн найз болсон хүмүүстээ л харуулна гэвэл "Friends only" байж болно. Аа харин арай жаахан өөрчлөлт хийе гэвэл "Customize Settings" хэмээх тохиргоог сонгож өөрийнхөө хүссэнээр нь өөрчилөх боломжтой юм.
За тэгээд доош нь гүйлгээд үзвэл таны зураг, таны хана мөн холбоо барих мэдээлэл зэргийн тохиргоог та харах болно. Та эндээс л өөрийн мэдээллийг өөрчлөх бөгөөд найзууддаа, эсвэл бүх хүмүүст аль эсвэл бүгдийг нь нууцалж бас болно.  
"Customize" буюу өөрийнхөөрөө тохируулах тохиргоо дээр жишээ авч үзье. 
"Specific People" гэдгийг нь сонговол таны сонголтын доор хүмүүсийн нэр бичих хэсэг гарч ирэх бөгөөд та тэр хэсэгт өөрийнхөө яг ямар найздаа бүх юмаа ил байлгахыг шийдэх юм. 
 Мөн та энэ хүнээс бүгдийг нь нуух гээд "Hide this from" гэсэн хэсэгт нэрийг нь бичээд нууцлах боломжтой.
Нэмэлтүүдээс өөрийгөө хамгаалах

 Фэйсбүүкд төрөл бүрийн апликэйшнүүд хүнд хэрэгтэй хэрэггүй байдаг л даа. Иймэрхүү аппликэйшнүүдийн ихэнхи нь таны төрсөн огноо, дууддаг нэр бүүр баасан ахын төрсөн өдрөөр юу хийдгийг ч илчлэх боломжтой байдаг юм. Харин үүнийг дагаж хийснээр таныг энэхүү аюулаас аварч гарах боломжтой юм шүү.
Юун түрүүнд өнөөх "Privacy Settings" гэсэн меню дотроос доод хэсэгт байрлах "Edit your settings" хэмээх товчлуур дээр дарна уу. Доор зурагт үзүүлэв
 Дараа нь "Apps you use" хэмээх хэсгийн баруун талд байрлах "Edit Settings" гэсэн товчлуур дээр дарчих хэрэгтэй
 Эндээс та өөрийн фэйсбүүкэд суулгасан бүх нэмэлтүүд харах болно. "Edit Settings" хэмээх товчлуурыг дарсанаар тухайн нэмэлт нь таны ямар хувийн мэдээллийг бусдад харагдуулдагийг харах боломжтой юм. Жишээ болгож "Lexulous" хэмээх үгсийн тоглоомыг үзүүлэв
 Тэгэхээр "Lexulous" хэмээх тоглоом маань тухайн тоглоомын өөрчлөлтүүдийг таны цахим шуудангаар дамжуулан мэдээллэдэг юм байна. Хэрэв би зөвшөөрвөл миний хана дээр хүртэл тоглоомын танилцуулгаа нийтлэх боломжтой. Иймэрхүү янзаар өөрийн нэмэлтүүдийг янзалж болох боломжтой гэдгийг ихэнхи хүмүүс маань мэддэггүй л дээ. 
Жишээ болгож би саваагүйтээд төрөл бүрийн мэдээлэл шаардагддаг нэмэлт суулгалаа. 
 Энэхүү хэсгийг эхлэхэд бичиж байсанчилан та үнэхээр өөрийн хувийн мэдээллийг бусдаас нуухыг хүсвэл иймэрхүү маягаар ямаршуу мэдээлэл илгээгдэж болохыг харж байгаад өнөөх суулгасан нэмэлтээ устгасан ч болно шүү дээ.
 Найзуудын нэмэлтүүдээс өөрийнхөө хувийн мэдээллийг хамгаалах


Одоо чинь 21-р зуун шүү дээ. Ихэнхи зүйл боломжтой байдгийн адилаар найзуудын чинь суулгасан нэмэлтүүд таны нууцийг задлах боломжтой байдаг. Дараагийн Apps, Games and Websites гэсэн хэсэгт байрлах менюг харъя 
 Доор үзүүлснээр бол миний бүх мэдээллийг харах боломжтой юм байж л дээ. Тэгвэл та өөрийнхөө ямар мэдээллийг өгмөөргүй байгаагаа зүгээр л чагтыг нь авснаар хялбархан шийдэх боломжтой. Гэхдээ өөрчлөлт хийснийхээ дараа "Save Changes" хэмээх хадгалах товчлуурыг дарахаа мартваа.
Гомдол мэдүүлэх


Фэйсбүүк мэтийн харилцааны сайтуудад гомдол барагдуулдаг. Үнэхээр таны нууцийг ямар нэгэн хүн таны зөвшөөрөлгүйгээр хэрэглээд, бүүр бүх юмаа нууцалсан байхад хүртэл Фэйсбүүкийг ашиглан олж мэдээд байвал энэ аргыг хэрэглэхэд гэмгүй. Гэхдээ энэ алхамыг сонгохоос өмнө та өөртөө ямар нэмэлт суулгаад ямар ямар мэдээллээ солилцохыг эргэн нэг харчихад гэмгүй байх аа.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title