Мэргэдийн үг

Мэргэдийн үгийг унш, судал Хүн төрөлхтний агуу түүхийг мэргэд л бичиж үлдээсэн байдаг. Тэд олон зүйлийг ажиглаж, оновчтой үгээр бичиж, бас үнэлж дүгнэсэн байдаг. Тиймээс ардынхаа уламжлал, ахуй ёс, сургаал, цэцэн мэргэн үгийг мэдэхийн сацуу баримталж байвал зохистой. Учир нь мэргэдийн үг бодитой, түүхийн явцад шалгарсан байдаг.

A Бид өөртөө зав чөлөө гаргахын тулд завгүй явдаг, Aмар тайван суухын тулд дайн хийдэг. Аристотел

Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж. Августин

Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай. Марк Аврелий

Б Муу, тэр тусмаа өөрт хор уршигтай зүйлийг хийх амархан. Сайн, ашигтай хийх харин даанч хэцүү. Будда

Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүй таньсан хүн л мэргэн болой. Будда

Дээвэр муутай байшинд Дусаал амархан нэвтэрдэг шиг Тэлэгдэж гэгээрээгүй ухаан Бусдын эрхшээлд автах нь хялбар. Будда

Алтан зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүй таньсан хүн л мэргэн болой. Будда

Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог Чарьлз Бакстон

Ардын зан үйл, сэтгэл оюун, суу ухаан нь тэдний зүйр үгээр илэрдэг. Ф. Бэкон

Хангалуун амьдралд хүний муу чанарууд илрэх нь амархан. Нөгөөтэйгүүр, ядуурал хүний сайн талуудыг тодруулдаг. Ф. Бэкон

Хүн аливааг хичнээн бага мэдэх тусам тэр чинээгээрээ сэжигч хардамхай байдаг. Ф. Бэкон

Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог. Ф. Бекон

Мөнгө хөрөнгө л байвал бүхнийг худалдан авч болно гэж бодсоноороо олон хүн юуны өмнө өөрийгөө худалдаж орхидог. Ф. Бекон

Адгуус амьтны мөнхрөл бол үр төл нь. Хүнийх бол нэр алдар, бүтээсэн гавьяа нь. Ф. Бекон

Жаргал эдэлнэ гэдэг аугаа их хувь ерөөл. Харин бусдад жаргал эдлүүлэх боломж гэдэг бол тэр их хувь ерөөлөөс ч аугаа юм. Ф. Бекон

Хүн хүмүүсийн дунд л хүн болдог Иоханнес Бехер

Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй. Биант

B Өөрийнхөө нэр хүндийг гутаахгүйн тулд зарим доромжлолыг чимээгүй залгичих нь дээр. Вовенарг

Хайр гэдэг биеэ тоохоос ч хүчтэй зүйл. Таныг доромжлон гоочилж байхад ч гэсэн та тэр эмэгтэйг хайрласаар байж чаддаг. Вовенарг

Сайн үр дагавар төрүүлдэггүй муу юм гэж үгүй. Вольтер

Хvмvvс маш их хvсэж байгаа юмандаа амархан итгэдэг. Вольтер

Шоолсноор хүнийг засч хүмүүжүүлнэ гэж байхгүй. Харин ч тэнэг хүмүүсийг уурлуулж, ингэснээрээ улам тэнэг юм хийхэд хүргэнэ. Вольтер

Бусдад таалагдана гэдэг хуурч мэхлэх томоохон урлаг . Вовенарт

C Эх нутгийнхаа хөрсөн дээр хүн хоёр хөлөөрөө бат зогсох ёстой, гэхдээ нүд нь бүх дэлхийг харж байвал зохино Жорж Сантаяна

Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр. Соломон

Өөгүй дардан мэт санагдагч замууд бий л дээ. Гэвч ийм замын үзүүрт ямагт үхэл хэвтэж байдаг . Соломон

Маргаашаараа бүү гайхуул. Болоогүй байгаа тэр өдөр юуг ч төрүүлж мэднэ. Соломон

Хов жив бол атаархлын зэвсэг мєн. Софья Сегюр

Бидний нийгэм чулуун сүмтэй тун төстэй: хэрэв чулуу бүр нэг нэгнийгээ тулаагүй сэн бол тэр нураад уначих байсан. Үүн дээр л тэр тогтож байгаа юм. Сенека

Байгаль биднийг орох гарахад дэндүү сайн нэгждэг. Нүцгэн ирсэн бид нүцгэнээрээ л буцна. Авч ирснээсээ илүүг эндээс авч явах аргагүй. Сенека

Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар . Сенека

Гомдол тайлах шилдэг эм бол өршөөл мөн. Сенека

Хэлнээсээ илүүтэй чихээ сайн ашиглаж бай. Сенека

Бусдад хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө хэлээд үз. Сенека

Муу хүмүүсийн шүүмж гоочлол бол магтаал л гэсэн үг. Сенека

Амьд яваа цагтаа хүн итгэл найдвараа алдаж болохгүй . Сенека

Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй. Сенека

Бусдаас хариулт шаардахын тулд эхлээд тодорхой асуулт тавь. Солон

Аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай. Солон

Дуугүй суух нь үгийн хүчийг нэмнэ. Цагаа олох нь дуугүй суухын хүчийг нэмнэ. Солон

Хэнтэй ч болгоомжтой харьц. Сайхан тунгалаг царайны цаана мууг агуулсан зүрх цохилж байх нь элбэг. Солон

Ойлгоно гэдэг зөвшөөрөхийн эхлэл. Спиноза

Уйлах хэрэггүй, инээх хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй. Гагцхүү ойлгож үз. Спиноза

Єєртєє итгэ. Та бодож байгаагаасаа ч илvv ихийг мэдэж байгаа. Б.Спок

Өөрийн боловсролыг дээшлүүлэхийн төлөө бүх хүчээ шавхах шиг хүнд нэр төртэй сайхан юм юу байх билээ. Сен Семон

Д Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг. Демокрит

Эрс шулуун үг эрх чөлөөт сэтгэлийн мөн чанар. Гэхдээ цагийг нь олохгүй бол маш аюултай. Демокрит

Ойр орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа. Демокрит

Ухаан саруул байя гэвэл биеэ гамна. Декарт

Э Хашийг цоолборлохгүй болбоос Сав болон бүтэхгүй Хүнийг сургахгүй болбоос Ёсыг мэдэхгүй. Эртний сургаал үг

Урьдаар бусадтай хэрхэн нөхөрлөж байгааг нь мэдэж таньсаныхаа дараа л чи түүнтэй нөхөрлө. Эпихарм

Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй билээ. Эпихарм

Муу хүнийг засч залруулах аргагүй. Муу хүмүүс дүр төрхөө өөрчлөхөөс биш, зан суртхуунаа өөрчилдөггүй. Эзоп

Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүйд орвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. Эзоп

Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп

Зөвхөн унасан хүнийг босгохын тулд бөхийж бай . Эпикур

Сайн нєхдєєс илvv мєнгє хєрєнгє хvч чадалтай болохыг хvсдэг хvн vнэхээр тэнэг аж. Эврипид

Ухаантай хүн өөр рүү нь довторж буй хүмүүсийн талд ямагт зогсдог. Тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь илүү чухал байдгаас тэр. Ральф ЭмерсонФ

Үгээ хурцалж, улайран маргалдсанаар та зарим үед ялан гарч ч болно. Гэвч ингэлээ гээд та ярилцагчийнхаа сайхан сэтгэлийг хэзээ ч олж авахгүй тул, энэ нь ямар ч ашиггүй ялалт юм. В.Франклин

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм. В.Франклин

Буй байдалдаа сэтгэл хангалуун явъя гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдралаа харьцуулчих. В.Франклин

Ажилтнуудаа хянаж ажиллахгүй байна гэдэг тэдэнд хэтэвчээ нээгээд үлдээнэ гэсэн үг. B.Франклин

Байнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг. B.Франклин

Аливааг олж үзэх амархан, урьдчилж харах л хэцүү. B.Франклин

Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай. B.Франклин

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм. В. Франклин

Бурууг зөвтгөж чаддаг хүн өөр ямар нэгэн юм чаддаг байх нь ховор. В. Франклин

Мөнгө хэдийгээр бүх юмыг орлож чадахгүй ч мөнгөгүй байна гэдэг юу ч биш. В. Франклин

Ухаан санаандаа орж ирсэн зүйлийг 2 дахин 3 дахин эргэцүүлэн бодож бай. Феогин

Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ. Т. Фуллер

Г Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй. В. Гёте

Их баяр баясгалан гагцхүү их хөдөлмөр зүтгэлээр олдоно. В. Гёте

Нэг тийш ороход олон хүн угтаж авах гол биш. Хэн ч хаашаа ч аятайхан орчихож чадна. Гол нь чамайг явахад тэд харамсаж байвал л боллоо. Явж байгаа хүмүүст тийм аз тэр бүр тохиодоггүй, баясан угтаад тоомжиргүй үдэх нь олонтаа. Грасиан

Бусдын зовлонд баярлана гэдэг чөтгөр болж буйн шинж юм Гэгээн Августин

Амжилтанд хvрэх хамгийн чухал зvйл бол итгэл юм. Гиббонс

Х Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглахгүй дэмий бүү өнгөрөө. Хилон

Өөрийн чинь тухай хүн тэгэж ярьвал баярлахааргүй үгсийг ойр дотныхоо хүмүүст хамаатуулан бүү хэлж бай. Хилон

Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг орхин яарах хэрэгтэй. Хилон

Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий. Хилон

Хэрэв чи хүч чадалтай бол, хүнлэг зөөлөн бай. Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд хүндэтгэх болно. Хилон

Өрөвдөх сэтгэлд ямагт хайр энхрийллийн хольц ордог. Харин хорсол зэвүүцэлд үзэн ядалт, уур хилэнгийн орц ордог. Хьюм

Хайр сэтгэл гэдэг бол нөгөө хүндээ аз жаргалыг хүсч байгаа явдал юм. Хьюм

Нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй. Хераклит

Бусдын үгийг сонсоод байгаа хирнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил ”Байгаа мөртлөө байхгүй “ хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой. Хераклит

Жаргалтай амьдрахын тулд баян байх хангалттай биш, эд баялгаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Хольбах

И Хүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үл болох. В. Инжинаш

Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав. Алдаж буруутах вий гэж юм бvхнээс айсаар Ахиж олдохгvй насаа аргамжиж хvлээд ч яахав Хүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үл болох. В. Инжинаш

Эмч хүнд гурван зэвсэг бий. Өвс, мэс, үг. Ибн сина Ж Бусармаг

явдлыг хараад дуугүй байна гэдэг өөрөө түүнд оролцож байна гэсэн үг. Жан Жак Руссо

Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил. Жу си K

Өлбөрч үхнэ гэдэг бол бага хэрэг, ёс төрөө уландаа гишгих л тун муу хэрэг. Күнз

Ёс зүйтэй хүн л ухаалаг ярьж чаддаг. Күнз

Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал. Күнз

Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хороос сэргийлж чадна. Күнз

Сайхан сэтгэлтэн ганцаарддаггүй. Түүнд ямагт хөршүүд олдоно. Күнз

Ноён нуруутай эр хүн хонхтой адилхан. Цохихгүй л бол дуу гарахгүй . Күнз

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг. Күнз

Тэнгэрт хоёр наран зэрэг манддаггүйн адил төр улсад хоёр хаан суудал зэрэгцэх аргагүй. Күнз

Хэрэв хүн чанар үгүй бол, тийм хүнтэй ёс суртахуун хийгээд хөгжмийн тухай юугаа ярих вэ дээ. Күнз

Ач тусыг хариулах мэдрэмжээрээ хийж буй алхмаас л ёс суртахууны үнэ цэнийг харж болох юм. К ант

Хүсмээргүй зүйлээ бусдад тохиолдоосой гэж бүү хүс! Клеобул

Хэрэв чи сайн бол єєрийнхєєрєє бай, харин муу бол бусдынхаар яв. Э.Кроткий

Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ... Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй Я. Корчак

Өөрийн болоод бусдын цагийг хайрладаггүй явдал бол соёлгүй, соёлын талаар ёстой нүдэн балай хэрэг... Н. К. Крупская

Л Юу ч хийлээ гэсэн, үнэн хэзээд бүрэнхийг нэвт цойлон гарч ирдэг. Локк

Атаач хүн өөртөө л дайсагнаж явдаг. Учир нь тэр өөрийнхөө бий болгосон муу муухайд шаналж байгаа амьтан . Локк

Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин юу ч мэддэггүй байх нь олонтаа. Лаоз

Олон юм амлаж байгаа бол тэр итгэл даах хүн яавч биш. Лаоз

Үнэн үг уран гоё байдаггүй. Лаоз

Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр бол ирээдүйд хийх үйлдлийн чинь эхлэл. Лаоз

Хайртай хүндээ хаягдсан бол, цагийг нь олж анзаараагүй чиний л буруу. Ларушфуко

Шинийг олж харахын тулд, зайлшгүй ямар нэгэн шинэ юм хийх хэрэгтэй. Лихтенберг

Нэг тэнэг маш олон тэнэгийг бий болгодог. Харин нэг ухаантан маш цөөхөн ухаантыг бэлтгэдэг ертөнцөд бид амьдарч байна. Лихтенберг

Өөрийн хүссэний хэрээр биш харин нөгөө хүний боломжийн хэрээр бусдаас тус дэм харж бай. Лихтенберг

M Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм. К. Маркс

Хэрэв өмнөө баясч бадрах юу ч байхгүй бол тэр хүн ертөнц дээр амьдарч чадахгүй юм. Хүний амьдралыг өөд татах жинхэнэ түлхээс бол баяр баясгалан юм. Хүнийг хүмүүжүүлэх гэдэг бол түүний маргаашийн баяр баясгалант замыг түүнд ойлгуулахыг хэлж байгаа хэрэг юм. А. С. Макаренко

Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг. А.С.Макаренко

Залуу минь, бага юм мэддэгээ ухаарахын тулд чи маш их суралцах хэрэгтэй дээ, Монтень

Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хєтлєх зам ганцхан байдаг Монтень

Хэн ч мөнгөө бусдад тараагаад өгчихдөггүй. Тэгсэн атлаа цаг зав, амьдралаа бүгд л цацаж үрж явах юм даа. Уг нь үүндээ л хямгатай, харам байдаг сан бол бидэнд илүү ашиг тустай, бид өөрсдөө ч хавьгүй нэр хүндтэй байхгүй юу. Монтeнь

Амьдрал гэдэг амьд явахад биш, эрүүл байж ихийг бүтээхэд л байдаг юм Марциал Үзэн ядалт нь эвдрэлцлийг төрүүлдэг бол, Хайр бүх нүгэл хилэнцийг далдалдаг. /............/

Эн түрүүнд сайн ёс заншилд, дараа нь ухаан билигт суралц. Юу гэвэл эхнийхийг суралгүйгээр дараачийнхийг нь сурна гэдэг хэцүү. /........../

Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм. П.М.Машеров

Ачийг санадаггүй хүү бол хар элгийн хүнээс ч долоон дор, Эхдээ тоомжиргүй хандана гэдэг гэмт хэрэг. Ги Дө Моппасан

Хvн ямар ирээдvйг мєрєєдєж байна, тvvнд тийм л ирээдvй байдаг. Франсуа Миттеран

O Гай зовлон амсахгүй гэвэл ухаантныг түш! Лай болдог хар санаатнаас холхон яв! Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо! Угаас муу хүн эм өгсөн ч бүү хуурт! Омар Хайяам

Цаг хугацаатай биш Өөрөө өөртэйгээ уралд Оптимист

Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Харин хийж чаддаггүй зүйлсээ хийж байж та өснө. Осборн П

Өөдрөг хөгжилтэй хүмүүс амархан эдгэрдэг урт насалдаг.. Амбруз Паре

Хөдөлгөөн бол амьдралын сан, уурхай. Плутарх

Аугаа их үйлсийг амлалгүйгээр бүтээдэг ёстой. Пифагор

Хорхой шавж алж хороосон хүүхдээ хатуу чанд шийтгэж бай. Ийм үйлдлээс л алуурчны зам эхэлдэг. Пифагор

Бусдыг сонсоод үг дуугүй байна гэдэг ухаан сууж буйн шинж. Мэргэн ухааны дээд нь нам гүмд оршдог. Пифагор

Зөв тавьсан л бол, ямар ч асуултад хариулж болдог. Платон

Эрх мэдэл хүний жинхэнэ мөн чанарыг харуулдаг. Питтак

Сэдсэн ажлаа бусдад бүү ярь. Биелэхгүй бол олны доог тохуу болно. Питтак

Ухаан солиотой хүнд илд бариулах, шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай. Пифагор

Өөрийнхөө шарил дээр унагах чийг үлдээхийн тулд үр хүүхдийнхээ нулимсыг гамнаж бай. Пифагор

Золгүй явдал болоогүй байхад нь урьдчилан харна гэдэг ухаан. Нэгэнт нүүрлэсэн хойно нь түүнтэй тэмцэлдэнэ гэдэг зориг. Питтак

Итгэж зээлдүүлсэн зүйлийг заавал буцааж өгч бай. Питтак

Өш хонзон авахаас өршөөж уучлах нь амархан. Питтак

Дайснуудаа баярлуулахгүйн тулд зовлон гунигаа нууж яв. Периандр

Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна. М.М.Пришвин

Амжилтанд хvрэхийн тулд зорилгоо хvрч болох хэмжээнээс хэд дахин єндєрт тавь М.Планк

Уурласны хариуд уурлана гэдэг улам их уур гаргана л гэсэн үг. Плутарх

Магтаалд харам хүн байгуулах гавьяагаар мөхөс байдаг. Плутарх Р

Сургаал үг хатуу ч нянтай өвчинд догшин эм мэт Д. Равжаа

Хүнийг бүх талаар нь хүмүүжүүлэх гэвэл түүнийг тал бүрээс нь судалж үзэх хэрэгтэй. К.Д. Ушинский 

“Ихийг сонсож , бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан. Зенон Ц

Мэдэхгүйгээ шууд хүлээчих нь өөртөө ой гуттал дэмий худал зүйл зохиож суухаас хол дээр. Цицерон

Эргэлзээтэй зүйлийг магтахаа азнана гэдэг мэргэн ухаантайнх. Цицерон 

Хэн эелдэг аргаар эс хүмүүжүүлж чадвал чандлах аргаар бүр ч чадахгүй. А. П. Чехов

Ажиллах л хэрэгтэй! Ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй учраас л бид амьдралыг хар бараанаар харж уйтгарлан суудаг. А.П.Чехов

 Хамаг сайн сайхан бүхнийг тэжээн тэтгэгч халамжит эх бол цаг хугацаа мөн. В. Шекспир

Дундаж хүн цагийг хэрхэн өнгөрөөхөө л бодож явдаг бол авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг. Шопенхуар 

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно. Марк Твен

Ажил удах тусмаа муу хийгддэг. П.С.Таранов

Туйлын зорилго гэгч зам заагч од мөн. Тийм одгүй бол барьсан чиггүй, тийм чиггүй бол амьдралгүй. Л.Н.Толстой

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title