img/images/TUH-TB.JPG

 Төрийн өмчийн хороо болон Төрийн банк хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах  ёслолын ажиллагаа 2013 оны 8 дугаар сарын 6 өдрийн 9 цагт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болж Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар Төрийн банкны гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд  Төрийн өмчийн хорооны  Орлогч дарга Ж.Төмөрбаатар, Тамгын газрын дарга Ц.Одмаа, Төрийн өмчийн удирдлагын газрын дарга Д.Болормаа, Төрийн банкны Байгууллагын Банкны Газрын дэд захирал С.Алтанчимэг, Байгууллагын Банкны Газрын захирал С.Ундраа, Байгууллагын Зээлийн хэлтсийн захирал Н.Одонпүрэв нар байлцав.

Энэхүү Санамж бичгийн зорилго нь Төрийн өмчийн хороо, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахад орших бөгөөд хамтын ажиллагаа нь ил тод нээлттэй байх, хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн хэлэлцэх, харилцан хүндэтгэлтэй хандах зарчимд тулгуурлаж талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг удирдлага болгоно.

Хамтын ажиллагаа нь Төрийн өмчийн хороо, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Төрийн банкны зүгээс харилцах болон хадгаламжийн данс нээх, дотоод гадаад төлбөр тооцоо хийх, картын бүтээгдэхүүн болон бусад бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллах, талууд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэн, харилцан мэдээлэл солилцож үр дүнтэй хамтран ажиллахад чиглэгдэнэ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Төрийн өмчийн хорооны зүгээс төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэн шаардлагатай тохиолдолд эдгээр хуулийн этгээдэд хамтран ажиллахыг чиглэл болгох, Төрийн банкыг холбогдох мэдээллээр хангах юм.

Төрийн банкны зүгээс Төрийн өмчийн хороо, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг банкны бүтээгдэхүүн үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу түргэн шуурхай, найдвартай хүргэн ажиллах, хамтран ажиллах гэрээ байгуулах болж, Талууд хамтын ажиллагааны хүрээнд холбогдох мэдээллийг солилцохоор тохиролцсон байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title