Хар хархан харц дууны үгийн тухай

Хар хархан харц дууг СТА Н.Мөнгөншагай, Өвөр монгол дуучид дуулжээ.


 СТА Н.Мөнгөншагайд зохиож өгсөн үг нь энэ байна.


Хар хархан харцанд чинь
Халуунхан зүрх минь хайлчих гээд байна.
Хайрын тэр л үгсээ би
Хайрлан дуулан хэлчих гээд байна.

Ирмээд харсан харцаараа
Итгэсэн сэтгэлээ өгье хоёулаа
Нартай сартай хорвоодоо
Нандигнан явая даа энэхэн учирлаа

Хайр хэлсэн харцанд чинь
Хүрэнхэн зүрх минь булиглаад байна.
Ялдам зантай чамдаа би
Янагын сэтгэлээ илчилмээр байна. 

Уяраад харсан харцаараа 
Учирсан заяагаа холбоё хоёулаа
Уйлж дуулах орчлондоо
Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа

Энэ л сайхан харцаараа
Эгцхэн тулаад харая даа бие биенээ
Эргээд дахиад олдохгүй
Энэ хорвоод түшье дэ чамтайгаа

Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа холбоё хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо 
Хайраараа аргадая хоёулаа


Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа холбоё хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо 
Хайраараа аргадая хоёулаа



Харин энд Жавхлан, Эрдэнэчимэг Баняннамар, Одхантуяа нарт зохиож өгсөн үг нь энэ байна.

Хар хархан харцанд чинь
Халуун зүрх минь хайлчих гээд байна.
Хайртай дуртай үгсээ би
Хашиж дийлэхгүй хэлчих гээд байна.

Ирмээд харсан харцаараа
Итгэсэн сэтгэлээ өгье хоёулаа
Инээд баярын хорвоодоо
Инээмсэглэж явая даа хоёулаа 

Бор борхон харцанд чинь
Болохгүй хайр минь буцалчих гээд байна.
Бодсон санасан үнэнээ би
Бусдаас нуулгүй ярьчих нгээд байна

Уяраад харсан харцаараа 
Учирсан заяагаа холбоё хоёулаа
Уйлж дуулах орчлондоо
Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа

Эрх дэндсэн (эмзэг) харцаараа
Эгцхэн тулаад харая даа бие биенээ
Эргээд дахиад олдохгүйгээр
Энэ хорвоод түшье дэ хэн хэнийгээ

Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа түшье хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо 
Хайраараа аргадаж туулая хоёулаа

Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа түшье хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо 
Хайраараа аргадаж туулая хоёулаа

Инээд баярын хорвоодоо
Инээмсэглэж явая даа хоёулаа 


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title