Дэлхийн хямралд Монгол бэлэн үү?



Дэлхийн хямралд Монгол бэлэн үү?
Авлигатай төсвөө хэлэлцэж, мөнгөний бодлогоо ярилцаж буй Монгол Улсад эдийн засгийн өсөлт хоёр жилийн өмнөхөөсөө бараг 10 хувиар буурчээ. 2011 онд анх удаа 17 хувийн өсөлтөөрөө ялгуусан амжилтаа дуурсгаж байсан бол ирэх онд 10 хувийн өсөлт гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурч, хөрөнгө оруулалт саарсан нь энэ бүхний шалтгаан юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж, алтаа ил тодоор тушаахад нь хүртэл хууль санаачлаад батлуулахаар шамдаж буй Монгол Улсын парламентын өдөр тутмын гал тогооны эдгээр ажил хямралыг давахад хэрхэн нөлөөлөх бол. Учир нь дэлхийн зах зээл дээр бидний тооцоолсноос өөр дүр зураг бий болоод байна.

Ази хямралтай тэмцэж байна


Азийн хөрөнгийн биржүүдийн индекс өнгөрсөн хэдэн өдөрт дараалан унаж байна. Учир нь хөрөнгө оруулагчдын урам хугарч эдийн засгийн цаг агаар “хүйтэрч” эхэлсэн нь үүнд нөлөөлжээ. Өмнөд Солонгосын гангийн хамгийн том үйлдвэрлэгч болох “Поско”-гийн хувьцааны ханш энэ оны худалдааных нь урьдчилсан төлөв гарсны дараа 1.1 хувиар унасан юм. Харин монголчуудын эртний танил болсон цахилгаан барааны үйлдвэрлэгч “LG Electronics Inc”-ийн хувьцааны ханш өнгөрсөн улиралд ашиг орлого нь буурснаас шалтгаалаад 3.3 хувиар унажээ.

Тэгвэл санхүүгийн үйлчилгээгээр Австралид мэргэшсэн, даатгал, тэтгэврийн хамгийн том компани болох “AMP Ltd”-ийн ашиг энэ улиралд бүр 65 сая австрали доллараар буурах төлөв гарсны дараа хувьцааных нь ханш 4.3 хувиар уналаа. “Компаниудын орлого буурахаар төлөв ажиглагдсан нь зохиомол хэрэг биш юм. Экспортоос хамааралтай Япон компаниуд, тухайлбал “Canon”-д оны эхнээс иенийн ханш сул байсан нь өгөөжөө өгсөн. Гэвч одоо энэ байдал зогсоод байна. Хүмүүс эдгээр компанийн хувьцааг авах эсэхэд одоо дахин бодож эхэллээ” хэмээн Мелбурнд төвтэй “IG Ltd.” Компанийн зах зээлийн стратегич Эван Лукас “Блүүмберг”-д ярьжээ.

Зэсийн үнэ 13 хувиар унана гэв

Эммигийн шагналт санхүүгийн мэдээллийн онлайн эх сурвалж болох “Minyanville Media” цахим хуудаст мэдээлснээр ирэх онд зэсийн нийлүүлэлт хангалттай байх нь. Ирэх арванхоёрдугаар сард биетээр хүргэгдэх зэсийн ханш өнгөрсөн сарын байдлаар нэг паунд буюу 45.6 гр нь 3.24 ам.доллартай байлаа. Өөрөөр хэлбэл энэ нь урьдчилсан байдлаар одоогийнхоос 1.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин энэ жилийн сүүлээр энэ улаан металлын ханш 13 хувиар унах төлвийг шинжээчид гаргаад байна. Лондон дахь олон улсын  барааны зах зээлийн CRU төвийн менежер Питер Чилчикийн хэлж буйгаар зэсийн үнэ үргэлжлэн унах  төлөвтэй аж.

 “Зэсийн үнэ бага байх төлөв нь зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсч буйтай холбоотой. Тиймээс бидний таамаглаж буйгаар ирэх онд нийлүүлэлтийн илүүдэл арай багасах байх. Гэвч 2015 онд дахиад илүүдэл бий болно” гэж тэрээр ярьжээ. CRU-гээс гаргасан зэсийн үнийн урьдчилсан төлвийн тайланд дурдсанаар энэ оны сүүлийн улиралд АНУ-ын Төвбанк бонд худалдан авахаа зогсоож, Хятадын эдийн засаг суларч буй нь зэсийн үнэд нөлөөлөхөөр байгаа юм.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title