Зээлгүй хүн “ядуу”

Таксины жолооч ам хуурайгүй чалчих. Гэрээс ажил хүртлэх зам зуурт өвгөн ах өдрийн орлого, үнийн өсөлт, нийслийн түгжрэл гээд “мини” сэдэв ярьж байснаа гэнэт улс төр, эдийн засгийн хөгжлийн том лекц уншиж гарлаа. Зугаатай ч юм шиг. Мань эр нам бус ч Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зарим ажилд сэтгэл дүүрэн явдгаа бололтой юм. Гэвч зарим нь сэтгэлд нь хүрдэггүйг ч нуусангүй.

Би: Засгийн газрыг муу ажиллаж байна л гэх юм байна ш тээ хүмүүс?

Жолооч: Юу ярина вэ, энэ замууд ямар сайхан болсныг харж байна уу. Замын түгжрэл ерөнхийдөө багассан байна лээ. Өдөржингөө халтуур хайж яваа надад бүр ч их мэдрэгддэг юм. Гадаадынханд өр тавилаа гээд байсан. Харин ч өр тавиад идчихээгүй нь их юм шүү дээ. 

Би:  Та Чингис бондын тухай ярьж байна уу?

Жолооч: Тийм хүүхээ, тэр мөнгийг чинь харин зөв зүйлд зарцуулж байгаа юм байна лээ. Зам тавьж байна, барилга барьж байна. Энэ залуус овоо юм хийх нь үү гээд л харж сууна.

Би: Та Ардчилсан намынх уу?

Жолооч: Ах нь хэзээ  нам энэ тэр гэж савсагнахгүй ээ.

Буух ёстой газарт маань хүргэж ирээд жолооч ах “5000” төгрөг  аваад алга боллоо. Нээрэн ч замын түгжрэл багассан юм шиг. Өнгөрсөн зунжин “Гудамж” төслийн хүрээнд 18 уулзварыг “нухсан”-ы хүчинд нийслэлийн гудамж талбайн ачаалал буурсныг жолооч нар ярьж байна.        

    Одоогоос жилийн өмнө Шинэчлэлийн Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын хөрөнгийг олон улсын хөрөнгийг зах зээлээс зээлэн авчирсан. Түүхэндээ анх удаа ийм их мөнгийг, хамгийн бага хүүтэй зээлж ирсний хувьд Чингис бондоор юу хийх нь вэ гэсэн хүлээлт, хардлага ч их байсан юм. Одоо энэ мөнгийг сүүдэр мэт дагах их хардлага байсаар л байгаа. Ирээдүйгээ барьцаанд тавьж, их хааныхаа нэрээр зээлж ирсэн мөнгийг эдийн засгийн үр ашиггүй үрчихвий гэж хардах эрх иргэдэд байгаа учраас тэдний анхаарал энэ сэдэвт чиглэх нь зүйн хэрэг:

 Дэлхийн зах зээлд ашигт малтмалын тэр тусмаа зэс, нүүрсний үнэ 30 хувиар унасан ч эдийн засаг өсөлттэй гарсны учир шалтгаан нь ердөө л гаднаас олж ирсэн их мөнгөнд байгаа гэдгийг эдийн засгийн хүрээнийхэн ярьдаг. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, дотогшлох валютын урсгал татарсан энэ үед Монголын эдийн засагт үүссэн доголдлыг Чингис бондоор нөхөж, түүнийг их бүтээн байгуулалт, хөгжлийн түлхүүр болгон ашиглаж байгааг нь харлуулж болохгүй биз.
Нөгөө талаар сүүлийн үед хямралын тухай том онолуудыг улс төр, эдийн засгийн хүрээний зарим шүүмжлэгч гаргаж тавьж байна л даа. Улс орныхоо эдийн засгийг шуурганд тавиад алдчихвий гэж эмзэглэж байгаа тэдний санаа зөв. Гэхдээ хямрал гэдэг нь эдийн засгийнхаа хувьд өөрөө том философи. Юуг, ямар тохиолдол хямрал гэх вэ гэдэг ойлголт ч өөрөө асуудалтай. Хямрал гэдэг бол энгийнээр тухайн улс өрийн дарамтанд орж, төсвийн алдагдал нь хэмжээ хязгааргүй нэмэгдэж, инфляци нь огцом өсч, ажлын байраа иргэд нь алдаж, эдийн засгийн өсөлтгүй болон буурахыг хэлдэг. Өнөөдрийн хувьд Монголын нөхцөл байдал үүнээс эсрэгээр байгаа. Инфляци буурсан, гадаад өрийн хэмжээ зохистой түвшинд, ажлын байр нэмэгдсэн гээд эдийн засгийн эерэг үзүүлэлтийг тоочвол хямрал хаяанд ирлээ гээд сандраад байх шаардлага алга.

 Арилжааны банкуудын “амь тариа”

 Гадаад зах зээл муудаж, эх үүсвэр ховордож, нүүрсний үнэ унаж байгаа энэ үед арилжааны банкуудын чадавх сайн байгаа. Тэдний хөрөнгийг хамгаалж, зах зээлд дэх сөрөг хүндрэлийг арлигах зөв бодлогыг төрөөс хэрэгжүүлсний үр дүн.  Магадгүй Засгийн газар, Монголбанк арилжааны банкуудад тодорхой дэмжлэг үзүүлээгүй бол 2009 оных шиг банкны системд сандралыг сигнал дуугарах байсныг хэн мэдлээ. Ингэсэн бол банкуудын зээл олголт царцаж, хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх байсан нь гарцаагүй. Монголбанк, Засгийн газрын гурван их наяд төгрөг банкуудаар дамжин эдийн засагт нийлүүлэгдээгүй байсан бол өнөөдрийн зээлийн өсөлт 46.6 хувь биш 3.9 хувийн уналттай гарах байв.




Өргүй хүн “тэнэг”

  Он гарсаар хамгийн ашигтай ажилласан салбар бол банкныхан байжээ. Банкны хөрөнгийн эргэлт сайжирснаар эдийн засагт цутгах “цутгал” нь нэмэгдсэн байна.

  2012 оны эцэст арилжааны банкуудын нийт активын хэмжээ 12 их наяд төгрөг байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 18.2 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ хугацаанд нийт 6.2 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Банкуудын нийт хэмжээ ийнхүү 18.2 их наяд төгрөгт хүрсэн нь энэ оны ДНБ-ий хүлээгдэж буй гүйцэтгэл болох 16.8 их наяд төгрөгөөс давсан үзүүлэлт. Тэгэхээр энэ онд арилжааны банкууд ихээхэн томорсон, энэ хэмжээгээр ч эдийн засаг өссөн гэсэн үг юм.



Өнөөдрийн байдлаар банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар зохистой хэмжээнээс 60 хувиар илүү, чанаргүй зээлийн хэмжээ зохистой хэмжээнээс 40 хувиар бага байгааг эдийн засагт зөв бодлого хэрэгжүүлсний үр дүн гэж тайлбарлаж болно.

Чингис бондыг чимээлэхүй

Чингис бонд өр үү, зээл үү. Жолооч ах хөгжлийн түлхүүр гэж тодорхойлсон. Харин банкны ажилтан хариуцлага гэж дүгнэсэн. Тэгэхээр иргэдийн дунд бондыг өр гэхээсээ илүү хөгжлийн түлхүүр гэж хүлээж байгаа юм байна. Хариуцлага гэж харж байгаа юм байна. Монгол Улсын өр ДНБ-ий харьцаа 2012 онд 53.3 хувь, 2013 онд 49.8 хувьтай байгаа. Засгийн газар нэмж 2.1 тэрбум ам.долларын зээл авбал энэхүү харьцаа 2014 онд 50 хувьтай байхаар байна. Энэ бол зохистой хэмжээ. Өөрөөр хэлбэл бидэнд асар их нөөц боломж, зах зээл байгаа учраас нэмж бонд гарган стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай байна. Улс орнуудын хурдан хөгжлийн загвар нь гагцхүү гадны хөрөнгө оруулалт, зээлээр явдаг гэдгийг судлаачид дуу нэгтэй хэлдэг билээ. Одоогийн байгаа өрийн хэмжээ бол зохистой түвшин. Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг эртний тэнэг ойлголтойсоо салж, зээлтэй хүн баяждаг бизнесийн ухаанаар амьдрах хэрэгтэй биш үү. Үнэнийг хэлэхэд бид бүгдээрээ л зээлтэй. Зээлийг дагаад хэрэглээгээ зөв тодорхойлох хариуцлага бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэг ирдэг. Тэгэхээр Монгол авсан зээлээ дагаад асар их хариуцлага үүрсэн. Энэ юу нь буруу байгаа юм бэ. Харин ч бусдад өөр зээл тавихгүй гээд өөрийгөө өөрчлөхгүй ядуу яваад байвал тэнэгт тооцогдох биз дээ. 

Н.ХҮСЛЭН

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title