ТҮЦ машин иргэдийн халааснаас 600 гаруй сая төгрөг хэмнэжээ Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цахимжуулах бодлогын хүрээнд Төрийн үйлчилгээний автомат машин буюу ТҮЦ машинуудыг нэвтрүүлсэн. Энэхүү ТҮЦ машинуудыг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэд төрийн үйлчилгээ, тэр дундаа иргэний бүртгэл, мэдээллээс гаргадаг лавлагаануудыг цахим машинаас авах боломж бүрдсэн. Улмаар иргэдийн цаг зав, мөнгийг хэмнэсэн сайн ажил болсон хэмээн иргэд ам сайтай байгаа юм. Тэгвэл Дэлхийн банкны хийсэн судалгаагаар ТҮЦ машин өнгөрсөн хугацаанд иргэдийн халааснаас 600 гаруй сая төгрөгийг хэмнэсэн гэх дүн гарсан байна. Түүнчлэн Монголын ТҮЦ машин нэвтрүүлсэн туршлагыг Гүрж улс судлах асуудлаар хүсэлтээ ирүүлээд байгаа аж.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title