Төрийн өмчит "Алтай-Улиас­тайн эрчим хүчний систем" компа­нийн харьяанд Говь-Алтай айм­гийн Тайширын усан цахилгаан станц, Гуулингийн усан цахилгаан, Завхан аймгийн Богдын голын цахилгаан станц, Тосонцэнгэлийн усан цахилгаан станц,   Галуутай, Хүнгүйн усан цахилгаан станцууд байдаг аж. Эдгээр усан цахилгаан станцууд охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Завхан аймгийн төвөөс гуч гаруй км зайтай Богдын голын усан цахилгаан станц нь улсын төс­вийн таван тэрбум төгрөгөөр барьс­наас гадна 2005 онд ХБНГУ-ын  буцалт­гүй тусламжаар тоног төхөөрөм­жийг нь шинэчилсэн байна. Уг цахилгаан станц зуны 5-6 сард  360 гаруй сая төгрөгийн цахил­гаан Завхан аймгийн Улиастай хотын иргэдэд борлуулдаг хэдий ч татварт Х тайлан гаргадаг аж.

Санхүүгийн Х тайлантай хэр­нээ Завхан аймгийн удирдлага ногдол ашиг хүртдэг, найр наадам ивээн тэтгэдэг гэх яриа байгаа юм. Усан цахилгаан станц бол ус л байхад ажиллаж байдаг, түүхий эд авах гачлангүй үйлдвэрлэл аж. Богдын голын усан цахилгаан станц найман ажилтантай бөгөөд нийт цалин, зардал нь нийлээд зургаан сарын туршид 20 гаруй сая төгрөг гардаг гэнэ. Бага зардлаар их ашиг олдог цахилгаан станцын  бусад мөнгө хаашаа ордог вэ гэдэг нь сонирхолтой байгаа юм.

Төрийн өмчийн хорооноос Богдын голын усан цахилгаан станцыг "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" компанид шилжүү­лэх шийдвэр гаргасан. Гэтэл Зав­хан аймгийн "Улиастайн эрчим хүч" гэдэг компани өгдөггүй байна. Бүх тамга тэмдэг, Х тайлан нь Алтай-Улиастайн эрчим хүчний систем" компани дээр  байдаг ч ашиг орлого нь ирдэггүй аж. Өөрөөр хэлбэл саалийн үнээ нь төрийн өмчит "Алтай-Улиастай эрчим хүчний систем" компанид бүртгэлтэй ч ашиг шим, сааль сүүг нь "Улиастайн эрчим хүч" гэдэг  хувийн компанид орчихдог байна.

Орон нутгийн болон хувийн өмч хоршсон "Улиастайн эрчим хүч" компанийн ТУЗ-ийн даргаар нь Завхан аймгийн ИТХ-ын дарга Ж.Жамьянтив ажилладаг байж. Төрийн өмчийн "сааль сүү" хувийн компани руу ороод байна гэх хэл ам гарангуут ТУЗ-ийн даргаасаа татгалзсан гэнэ. Төрийн өмчийн хорооноос Богдын голын усан цахилгаан станцыг "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" компанид шилжүүлэх гэж очсон ч чадаагүй байна. С.Баяр, Сү.Бат­болд, Н.Алтанхуягийн Засгийн газруудын тогтоол, шийдвэр гар­гадаг ч Завхан аймгийн удирдлага өгдөггүй байх юм.

Засгийн газрын тогтоолыг биелүүлэхгүй байгаагийн цаана төрийн өмчийг "саах" гэсэн орон нутгийн удирдлага, хувь хүмүүсийн сонирхол бий гэдэгтэй Төрийн өмчийн хороо санал нэгддэг байна. Нөгөөтэйгүүр төрийн өмчит "Алтай-Улиастай эрчим хүчний систем" компани өнгөрсөн жил 1,8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан аж. Гэтэл сул орлого ордог Богдын голын усан цахил­гаан станц гэх мэт компаниудыг орон нутгийн удирдлага, хувийн компанитай нийлэн ашиглаж байгаагийн цаана авлига бий гэх хардлага байгаа юм.

Богдын голын цахилгаан станц ийнхүү толгой компаниасаа тасарч үйл ажиллагаа явуулдаг хэдий ч төсвийн татаасаас ичих ч үгүй авдаг гэнэ. Бүх л засвар үйлчилгээ нь "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" компанийн ажилтнууд хийдэг байна.

Өдрийн сонин Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
+ "&dir=open&toggle=" + data:interval.toggleId + "&toggleopen=" + data:toggleopen'>

data:title